Шинэчлэгдсэн: 2021/01/06


ЗАХИДАЛ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА


Дэлхийн шуудан холбооноос 49 дэх удаа зарласан олон улсын өсвөр насны хүүхдүүдийн захидал бичих уралдааныг хүүхдүүдэд захидал бичгийн соёлоор дамжуулан тэдний харилцааны чадварыг дээшлүүлж, хүсэл мөрөөдлийг дэмжих  зорилгоор Монгол Улсын хэмжээнд 10-15 хүртэл насны хүүхдүүдийн дунд “Амьдран буй дэлхий ертөнцийнхөө талаар томчуудад хандан юу хэлэхийг хүсэж байна вэ?” сэдвийн дор амжилттай зохион байгуулж, шилдгүүд тодорлоо.

Оролцогч хүүхдүүд маань дээрх сэдвийн хүрээнд төр засгийн удирдлагууд болон том хүмүүст хандан дэлхий нийтэд тархсан Ковид 19 цар тахлын тухай мөн байгаль орчны доройтол, ус баялагийн нөөцийн хосмдол, ажилгүйдэл, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг чухал асуудлуудыг хөндөн хэлэхийг хүссэн үгээ уран сэтгэмж, уран сайхны аргаар илэрхийлэн бичсэн захидлуудыг ирүүлсэн байна.

2020 оны 09 сарын 15-наас 2020 оны 10 сарын 15-ны өдөр хүртэл зарласан тус захидлын уралдаанд:

Архангай аймаг- 41

Баян-Өлгий аймаг- 6

Баянхонгор аймаг- 27

Булган аймаг-9

Говь-Алтай аймаг-25

Говьсүмбэр аймаг-39

Дархан-Уул аймаг-66

Дорноговь аймаг-307

Дорнод аймаг-104

Дундговь аймаг-93

Завхан аймаг-70

Орхон аймаг-22

Өвөрхангай аймаг-23

Өмнөговь аймаг-233

Сүхбаатар аймаг-36

 

Сэлэнгэ аймаг-45

Увс аймаг-47

Ховд аймаг-22

Хөвсгөл аймаг-85

Хэнтий аймаг-131

Баянгол дүүрэг-197

Баянзүрх дүүрэг-68

Сүхбаатар дүүрэг-89

Чингэлтэй дүүрэг-15

Сонгино-Хайрхан дүүрэг-71

Хан-Уул дүүрэг-71

Налайх дүүрэг-6 нийт 1950 хүүхэд захидал бичиж ирүүлсэн байна. Уралдаанд оролцогчдоос дараах хүүхдүүд  шагналт байранд шалгарчээ. Үүнд:

Тэргүүн байр:  

  • УБ хотын ХУД-ийн 34-р сургуулийн 11-р ангийн сурагч  А.Уянга

Дэд байр:

  • УБ хотын Багануур дүүргийн Гүн галуутай цогцолбор сургуулийн 6-р ангийн сурагч Э.Цэцэнбилэг
  • УБ хотын СБД-ийн МУБИС-ийн лицей сургуулийн 9-р ангийн сурагч Ц.Билгүүнсаран

Гутгаар байр:

  • Дархан-Уул аймгийн Дархан сумын Од цогцолбор сургуулийн 6-р ангийн сурагч У.Ган-Эрдэнэ
  • УБ хотын БГД-ийн Шинэ эрин сургуулийн 8-р ангийн сурагч Э.Эгшиглэн
  • УБ хотын ЧД-ийн 5-р сургуулийн 7-р ангийн сурагч Б.Төр-Од

Дөтгөөр байр:

  • УБ хотын ЧД-ийн 24-р сургуулийн 12-р ангийн сурагч А.Ану-Дарь
  • УБ хотын БЗД-ийн Глобал сургуулийн 6-р ангийн сурагч И.Өсөхбаяр
  • УБ хотын БГД-ийн 141-р сургуулийн 6-р ангийн сурагч Г.Баттөгөлдөр
  • УБ хотын СБД-ийн 71-р сургуулийн 6-р ангийн сурагч А.Энэрэл

Тавдугаар байр:

  • УБ хотын БГД-ийн 28-р сургуулийн 9-р ангийн сурагч Ч.Тэргэл
  • УБ хотын СХД-ийн Ирээдүй цогцолбор 8-р ангийн сурагч Б.Баярбилэг
  • УБ хотын БГД-ийн 40-р сургуулийн 9-р ангийн сурагч Э.Отгончимэг
  • УБ хотын БГД-ийн 96-р сургуулийн 5-р ангийн сурагч З.Баяржавхлан
  • УБ хотын БЗД-ийн 53-р сургуулийн 5-р ангийн сурагч Б.Сувд-Эрдэнэ

 

Захидал бичлэгийн уралдаанд хүүхдүүдээ идэвхтэй хамруулан Улаанбаатар хотын 7 дүүргээс нийт 517 захидал ирүүлсэн бол хөдөө, орон нутгаас харьцангуй цөөн захидал ирүүлж, идэвх оролцоо муутай байлаа.

Захидалд тавигдах шаардлагыг уралдааны удирдамжид

 -    Захидлын бүтэц, сэдэв агуулгын мөрдөлт, уран сэтгэмж, хэл найруулга, 

-     Үгийн тоо 1000-аас хэтрэхгүй байх,

-     Цэвэр нямбай, гаргацтай бичих, /өөрийн гараар/

-     Хаягаа тодорхой бичих /зааврын дагуу/

-     Захидлаа шуудангаар илгээх /марк наасан/

Илгээгчийн хаяг бичихдээ

Овог: .................................... Нэр: ........................................,

Анги: .............................................. Сургууль: .....................

Сум/Дүүрэг: ..........................................Аймаг/Хот: ................................

Шуудангийн зип код: ...............................

Холбоо барих утасны дугаар: ..........................................

гэж тодорхой заасан боловч захидал илгээгчийн хаяг дутуу, зип кодыг буруу бичсэн, огт бичихгүй байгаа зэрэг нь шалгаруулалтын эхний шатнаас хасагдах,  мөн өөрийн гараар бичээгүй, захидлыг шуудангаар илгээхгүй буюу хүнээр дамжуулан ирүүлэх, нэг дугтуйд олон захидал явуулах зэрэг нийтлэг дутагдал байгаа нь уралдааны шаардлагад нийцэхгүй байв.

 

Захидал бичиж ирүүлсэн бүх хүүхдүүддээ талархал илэрхийлье.

 

Бусад мэдээлэл

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 100 жил
Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын тухай
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ХУГАЦААНД РАДИО, ТЕЛЕВИЗ БОЛОН ЦАХИМ ОРЧИН АШИГЛАН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА НЭВТРҮҮЛЭХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРМУУДЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Тусгай зөвшөөрөлтэй телевиз, радио, сувгийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн эзэмшлийн мэдээлэл
Судалгаа
Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2021 оны нэгдүгээр улиралд зохион байгуулах нээлттэй хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна
Мониторингийн 2021 оны 1 дүгээр сарын тайлан
Мониторингийн 2020 оны 12 дугаар сарын тайлан
Телевиз, сувгийн мониторинг
Дэлхийн радиогийн өдөр-2021-ийг "Шинэ дэлхий-Шинэ радио" уриан дор зохион байгуулна