Шинэчлэгдсэн: 2020/12/28


Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 12 дугаар хуралдааны мэдээлэл


   

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 12 дугаар хуралдааныг 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулав.  

Зохицуулах хорооны 2020 оны  ээлжит 12 дугаар хуралдаанаар “Харилцаа холбооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журам”-ын тухай "Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, орлогын төлөвлөгөө, зардал, 2022-2023 оны төсвийн төсөөлөл”-ийн тухай; Тусгай зөвшөөрлийн тухай (тусгай зөвшөөрөл олгох тухай, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай, хүчингүй болгох тухай асуудал); Бусад (“Радиогоор нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам”-ын эцсийн найруулгын танилцуулга) асуудлыг тус тус хэлэлцэн хорооны 5 тогтоолыг баталж шийдвэрлэв.

Хорооны Даргын 2020 оны А/88 тоот тушаалаар хорооны 2015 оны 38 тоот тогтоолоор батлагдаж, 2015 оны 40 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулан мөрдөж байгаа “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ыг 2019 онд нэмэлт, өөрчлөлт орсон Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай, Шуудангийн тухай хууль, шинээр батлагдсан Өргөн нэвтрүүлгийн тухай хууль болон бусад салбарын хуулиуд, Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэх; тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээний зохицуулалтыг салгаж, тусад нь шийдвэрлэх; хүчин төгөлдөр үйлчилж буй журмыг илүү боловсронгуй, хураангуй, тодорхой болгох; тусгай зөвшөөрөл хүсэгч иргэн, хуулийн этгээдэд хэрэглэхэд хялбар болгож, нэг баримт бичгээс шаардлагатай мэдээллүүдийг боломжийг бүрдүүлсэн журмыг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг байгуулсан юм. Ажлын хэсгээс “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ыг шинэчлэн төслийг боловсруулахдаа эрх зүйн орчны судалгаа хийж, журмын төслийг боловсруулах явцад Зөвлөхтэй гэрээ байгуулан ажиллаж, журмын төслийг 2020 оны 4 ба 11 дүгээр сард тусгай зөвшөөрөл эзэмшигч нараас санал авахаар байгууллагын цахим хуудаст нээлттэй байршуулж, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа журам болон төслийн 3 хувилбарт 150 орчим санал ирүүлсэн ба 2020 оны 5 дугаар сард ДЗ-ийн хуралд явцын танилцуулга хийж, процессын зураглал хийх, судалгаа хийх чиглэл авч ажилласан байна. Тус хуралдаанд ажлын хэсгээс “Харилцаа холбооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журам”-ын тухай танилцуулга, ирүүлсэн ба тусгасан саналын товчоо жагсаалт, тогтоолын төсөл, холбогдох процессын зураглал, журмын төслийг боловсруулан хэлэлцүүлсэн. Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, Радио долгионы тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.8, Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн 2.1.4 дэх хэсгийг тус тус үндэслэн хорооны 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ыг шинэчлэн батлах тухай 82 дугаар тогтоолыг, энэхүү тогтоолын хавсралтаар  “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ыг шинэчлэн баталсан болно. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 тоот тогтоол болон 40 тоот тогтоол, 2016 оны 26 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгов. Захиргааны ерөнхий хуулийн дагуу ХЗДХЯ-ны Захиргааны хэм, хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын бүртгэлд хянуулан бүртгүүлэхээр тогтоол, журмыг албан тоотоор хүргүүлсэн болно.

УИХ-аас 2019 оны 5 дугаар сард Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг соёрхон баталсан бөгөөд энэхүү хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.16 дах заалт (9.1.Зохицуулах хороо харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ; 9.1.16-Зохицуулах хорооны төсөв, ажлын албаны жилийн төлөвлөгөөг батлах)-аар Хорооны хуралдаанаар бүрэн эрхийн хүрээнд ирэх оны төсөв, төлөвлөгөөг 2019 оноос эхлэн баталж, хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Энэ арга хэмжээний хүрээнд Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газраас нэгтгэн “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, орлогын төлөвлөгөө, зардал, 2022-2023 оны төсвийн төсөөллийг батлах тухай” тухай танилцуулга, тогтоолын төсөл, тооцоо судалгаа болон тогтоолын хавсралтууд “Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-ны 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний төсөл, “ХХЗХ-ны 2021 оны орлогын төлөвлөгөө”-ний төсөл, “ХХЗХ-ны 2020 оны зардлын төлөвлөгөө”-ний төсөл, “ХХЗХ-ны 2021 оны хөрөнгө оруулалтын зардал”-ын төсөл, “ХХЗХ-ны 2021 оны хөтөлбөр, арга хэмжээний зардал”-ын төсөл, “ХХЗХ-ны 2021 оны үйл ажиллагааны зардал”-ын төсөл, “ХХЗХ-ны 2022-2023 оны төсвийн төсөөлөл”-ийн төслийг тус тус боловсруулж,  зохицуулах хорооны 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ээлжит 12 дугаар хуралдаанд хэлэлцүүлсэн. Тус хуралдаанаар уг асуудлыг авч хэлэлцээд, хуралдааны үеэр дарга болон гишүүдээс өгсөн санал зөвлөмж, удирдамж чиглэлийг тусгаж Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.16 дах заалт, Засгийн газрын 2016 оны 268 тоот тогтоолоор баталсан Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн 2.1.2 дах заалтыг  тус тус үндэслэн “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, орлогын төлөвлөгөө, зардал, 2022-2023 оны төсвийн төсөөлөл”-ийг батлах тухай 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 83 тоот тогтоолыг холбогдох 7 хавсралтын хамт батлав. Энэхүү тогтоолын хавсралтаар баталсан Хорооны 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавьж, батлагдсан зардал төсвийг зориулалтын дагуу зарцуулан тухай бүр гүйцэтгэлийг тайлагнан ажиллахыг Хорооны дарга /Г.Чинзориг/-д даалгалаа.

Бусад асуудлын хүрээнд хорооны 2020 оны ээлжит 11 дүгээр хуралдаанаар хэлэлцсэн “Радиогоор нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам”-ын эцсийн найруулгын танилцуулгыг тус хорооны хуралдаанаар авч хэлэлцээд, хуралдааны үеэр хорооны гишүүдээс гаргасан санал, зөвлөмжийг журамд тусгасан байна гэж үзлээ.

Зохицуулах хорооны 2020 оны ээлжит 12 дугаар хуралдаанаар “Тусгай зөвшөөрөл олгох тухай”, “Тусгай зөвшөөрөл сунгах тухай”, “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай”, холбогдох газар, хэлтсийн боловсруулсан танилцуулга, үнэлгээний дүгнэлт болон 3 тогтоолын төслийг хавсралтын хамт тус тус хэлэлцэж, энэхүү хуралдаанаас 3 тогтоолыг хавсралтын хамт баталсан. Үүнд:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 12 дугаар зүйл, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 84 тогтоолын хавсралтаар 5 хуулийн этгээдэд 5 тусгай зөвшөөрлийг шинээр олгосон;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дах заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 8 дугаар зүйлийн 8.6 дах хэсгийг тус тус үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 85 тоот тогтоолын хавсралтаар 1 хуулийн этгээдийн 2 тусгай зөвшөөрлийг сунгасан;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дах заалт, 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 12.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 86 тоот тогтоолоор 1 хуулийн этгээдийн 1 тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү).

 

Харилцаа холбооны зохицуулах хороо

2020-12-15

Бусад мэдээлэл

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизүүдийн жагсаалт
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүлээн авч, бүртгэх ажил дууслаа
Т.БАТБОЛД: Сонгуулийн сурталчилгаа нь хадмал тайлбар, дохионы хэлний орчуулгатай эсэхийг хянана
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих тухай” онлайн сургалт
“МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР НЭВТРҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ” цахим хэлэлцүүлгийг Улаанбаатар хотын телевизүүдэд зориулан зохион байгууллаа
Орон нутагт өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох нээлттэй сонгон шалгаруулалтын урилга
ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Сонгуулийн сурталчилгаа явуулах цахим орчны үйлчилгээ эрхлэгчийн бүртгэлийн маягт
Нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаа явуулах цахим хуудасны бүртгэлийн маягт
Зохицуулалт, нөхцөл шаардлагын төсөлд саналаа өгнө үү