Шинэчлэгдсэн: 2020/12/15


Ази, номхон далайн цахилгаан холбооны байгууллагын удирдлагын хорооны дэд даргаар монгол хүн анх удаа сонгогдов


Ази, номхон далайн цахилгаан холбооны байгууллага-АНДЦХБ (Asia-Pacific Telecommunity)-ын  3 жил тутам зохион байгуулагддаг Ерөнхий Ассемблейн 15 дугаар чуулган (15-th APT Session of the General Assembly), жил бүрийн  Удирдлагын хорооны ээлжит 44 дүгээр хуралдаан  (44-th Session of the APT Management Committee) 2020 оны 12 дугаар сарын 02-10-ны өдрүүдэд цар тахал Ковид-19 гарсантай холбогдуулан цахим болон эрх бүхий төлөөлөгчид, тус байгууллагын удирдлагын хамт биеэр оролцож холимог байдлаар зохион байгуулагдлаа. АНДЦХБ-ын Удирдлагын хорооны ээлжит 44 дүгээр хуралдаанаар АНДЦХБ-ын Удирдлагын хорооны Дэд даргаар (Vice-Chairman, APT Management Committee) Монгол улсын иргэн Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны нарийн бичгийн дарга, доктор.Т.Наранмандах (Dr.NARANMANDAKH Tumen-Ulzii, MONGOLIA) сонгогдон ажиллахаар боллоо.

Тус чуулга, хуралдаанд гишүүн 36 улс, орны албан ёсны төлөөлөгчид, дагалдах 8 гишүүн улс, мэдээлэл харилцаа холбооны яамны сайд, орлогч сайд, газар хэлтсийн дарга, зохицуулах байгууллагын удирдлага, гишүүд болон олон улсын 2 байгууллагын /ITU, UNESCAP/ нийтдээ 270 гаруй зочид төлөөлөгчид оролцлоо.

АНДЦХБ-ын Удирдлагын хорооны дарга, дэд дарга нар 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 3 жилийн хугацаагаар үүрэг гүйцэтгэн ажиллана. Удирдлагын хорооны жил бүрийн хуралдаан нь тус байгууллагын эрх бүхий дээд байгууллага бөгөөд тус байгууллагын үндсэн дүрмийн хүрээнд тухайн жилийн үйл ажиллагааны дэлгэрэнгүй тайлан, зохион байгуулсан олон улсын хурал, семинар, сургалт, төсөл арга хэмжээний үр дүн, баталсан баримт бичгийг хэлэлцэн баталгаажуулах, санхүүгийн гүйцэтгэлийн тайлан,  дунд хугацааны стратегийн хэрэгжилтийн явц, цаашид баримтлах стратеги, түүнчлэн ирэх ондоо хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, арга хэмжээ, төсөл хөтөлбөрийн болон төсөв зардлын төлөвлөгөөний төсөл зэргийг хэлэлцэн баталдаг. Удирдлагын хорооны жил бүрийн хуралдааныг гишүүн орнуудын саналаар сонгогдсон дарга, дэд дарга нар хурлыг удирдан явуулдаг эрхтэй ажээ.

Ази, номхон далайн цахилгаан холбооны байгууллагын тухай:

Ази, номхон далайн цахилгаан холбооны байгууллага  нь Засгийн газар хоорондын Ази, номхон далайн бүс нутгийн олон улсын мэдээллийн технологи, радио, цахилгаан холбооны салбарын нийтлэг хөгжлийн бодлого, зохицуулалт, стандартчиллын талаар хамтран ажиллагааг хөгжүүлэх, хөхүүлэн дэмжих, бүс нутгийн хэмжээнд уялдуулах чиглэлээр ажилладаг. Тус  байгууллага нь 1979 онд  анх Зүүн өмнөд Азийн 10 гаруй орны санаачлагаар байгуулагдаж   байсан байна. 

Монгол улс 1991 онд тус байгууллагад гишүүнээр элссэн бөгөөд өнөөдрийн байдлаар тус байгууллагад бүс нутгийн 36 орон гишүүнээр (Member), 100 гаруй байгууллага, компаниуд дагалдах гишүүн (Affiliate member) статусаар байдаг ажээ. Манай улс нь АНДЦХБ-аас  зохион байгуулж буй  Ази, номхон далайн бүс нутгийн болон олон улсын хурал, зөвлөгөөнд  тогтмол оролцох замаар харилцаа холбоо, мэдээллийн технологи, радио давтамжийн төлөвлөлт, стандартчлал, салбарын хөгжлийн бодлого, зохицуулалтын үйл ажиллагаагаа уялдуулах, цахим шилжилт, гишүүн орнуудын тэргүүн туршлага судлах, мэдээллийн технологи,  тоон ялгааг арилгах, хүний нөөцийг хөгжүүлэх, төсөл хэрэгжүүлэх, эксперт солилцох, урт богино хугацааны 30 гаруй сургалтанд хамрагдаж байна. Монгол Улс нь АНДЦХБ-ын Удирдлагын Хорооны ээлжит 42 дугаар хуралдааныг 2018 онд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан юм.

Бусад мэдээлэл

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 100 жил
Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын тухай
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ХУГАЦААНД РАДИО, ТЕЛЕВИЗ БОЛОН ЦАХИМ ОРЧИН АШИГЛАН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА НЭВТРҮҮЛЭХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРМУУДЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Тусгай зөвшөөрөлтэй телевиз, радио, сувгийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн эзэмшлийн мэдээлэл
Судалгаа
Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2021 оны нэгдүгээр улиралд зохион байгуулах нээлттэй хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна
Мониторингийн 2021 оны 1 дүгээр сарын тайлан
Мониторингийн 2020 оны 12 дугаар сарын тайлан
Телевиз, сувгийн мониторинг
Дэлхийн радиогийн өдөр-2021-ийг "Шинэ дэлхий-Шинэ радио" уриан дор зохион байгуулна