Шинэчлэгдсэн: 2021/02/05


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын зарим гишүүд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхантай зангиагүй уулзалт хийлээ


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс цахим үндэстэн болж цахим шилжилт хийнэ

2021 оны 02-р сарын 5-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын зарим гишүүд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхантай зангиагүй уулзалт хийлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс цахим үндэстэн болж цахим шилжилт хийх ажлууд эхэлсэн. Нэг яам, нэг хувийн хэвшил дангаараа цахимжих нь хангалттай бус, салбар бүхэнд энэ шилжилт хийгдэх ёстой. Салангид угсрагдаж буй системүүдийг нэгтгэе. Энэ үйл явцад хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо чухал” гэдгийг онцоллоо.

 Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэлд анх удаа мэдээлэл технологи, бүтээлч үйлдвэрлэлийн талаар тусгаж байгааг онцлоод мэдээллийн технологид тулгуурласан гарааны бизнесүүдэд татварын дэмжлэг үзүүлэх, олон улсад гарах боломжтойг дурдсан юм.

Уулзалтын үеэрх нээлттэй хэлэлцүүлгээр:

-Төрийн үйлчилгээг  цахимжуулж хүнд сурталгүй, шуурхай болгох;

-Цахим шилжилтийг ухаалгаар хийх;

-“Vision fund” байгуулах;

-Цахим үндэстэн болоход мэргэжилтэн, албан хаагчдын оролцоо үүргийг анхаарах;

-Инновацийн тухай хуулийн дагалдах дүрэм, журмуудыг боловсруулах;

-“Тоон бичиг үсэгтэн” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд өргөн цар хүрээтэйгээр дэмжих;

-Цахиурын хөндийд гарах Монгол залуучуудын мөрөөдлийг бий болгох зэрэг саналууд яригдлаа.

Харилцаа холбооны салбарын үйлчилгээ эрхлэгчид, мэдээллийн технологид суурилсан гарааны бизнесүүд, тэр дундаа олон улсад IPO амжилттай гаргасан компаниудаа төртэй хамтран ажиллаж, тулгамдаж буй асуудлуудын шийдэл, гарцыг хамтдаа олох чиглэлээр хамтран ажиллахыг уриалж уулзалтад оролцогчдоос гаргасан цахим мөнгө, цахим гарын үсэгтэй холбоотой асуудлыг Засгийн Газрын хуралдаанаар хэлэлцэж, хөтөлбөр төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулах шийдлийг гаргалаа.

Харилцаа холбооны зохицуулах хороо Цахим үндэстэн-Цахим шилжилт  үйл ажиллагааг бүрэн дэмжиж ажиллах бөгөөд уг ажлын хүрээнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үйлчилгээ эрхлэгчдийн тусгай зөвшөөрөл хүсэлт, сунгалтыг цахимаар хүлээн авах систем https://license.crc.gov.mn/user/login нэвтрүүлж эхлүүлээд байна. Ингэснээр иргэд, үйлчилгээ эрхлэгчид болон аж ахуй нэгжүүдэд ХХЗХороо тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааг цаг хугацаа алдалгүйгээр хандах, үйлчилгээ авах боломж бүрдэх юм.

Бусад мэдээлэл

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих ажлыг зохион байгуулах цаг хугацааны хуваарь
Радио, телевизийн хөтөлбөрийн хуваарийн формат, зөвлөмж боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
САНАЛ, ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭЛТИЙН МЭДЭЭ 2021 оны I улирал
Харилцаа холбооны тусгай зөвшөөрлийн 22 үйлчилгээг E-MONGOLIA төрийн цахим үйлчилгээний нэгдсэн системээс авах боломжтой боллоо
ҮНДСЭН БАГЦЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ
Салбарын 2020 оны жилийн эцсийн үндсэн үзүүлэлтүүд
2020 оны 3 дугаар улирал
Зохицуулалт, нөхцөл шаардлагын төсөлд саналаа өгнө үү
Улаанбаатар хотын РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2021.03.01-2021.03.30 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
Стандартын төсөлд саналаа өгнө үү /Боловсруулалтын явцад төсөлд нэмэлтээр санал шүүмж ирүүлэх нь нээлттэй/