Шинэчлэгдсэн: 2021/02/04


Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит 01 дүгээр хуралдааны мэдээлэл


Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит 01 дүгээр хуралдааныг 2021 оны 1 дүгээр сарын 29-ны өдөр холимог оролцоотой (биеэр болон цахим) хэлбэрээр зохион байгуулав.  

Хорооны 2021 оны ээлжит 01 дүгээр хуралдаанаар “Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага”-ын төслийг батлах тухай; “Телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”-ын төслийг батлах тухай; “Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”-ын төслийн танилцуулга; “Интернетээр дамжуулах контентийн үйлчилгээний зохицуулалтын журам”-ын төслийн танилцуулга; ХХЗХ-нд 2020 онд ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийн талаар танилцуулга; Тусгай зөвшөөрлийн тухай (тусгай зөвшөөрөл олгох тухай, нэмэлт оруулах тухай, сэргээх тухай, сунгах тухай, хүчингүй болгох асуудал) асуудлыг хэлэлцэн хорооны 7 тогтоолыг баталж шийдвэрлэсэн.

Өргөн нэвтрүүлгийн тухай хууль 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд Харилцаа холбооны зохицуулах хорооноос энэхүү хуулийг хэрэгжүүлэх зорилгоор өргөн нэвтрүүлгийн чиглэлээр холбогдох радио давтамжийн төлөвлөлт, техникийн нөхцөл, шаардлага, дүрэм журам зэрэг зохицуулалтын баримт бичгийг батлагдсан төлөвлөгөөний дагуу боловсруулан Хорооны хуралдаанаар тухай бүр шийдвэрлүүлэн ажиллаж байна.

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.6-д “энэ хуулийн 23.5-д заасан хөтөлбөрт тавигдах шаардлагыг батлах”, 30 дугаар зүйлийн 30.1.8-д буюу Харилцаа холбооны зохицуулах хорооны бүрэн эрх, үүрэг хэсэгт “Радио, телевизийн хөтөлбөрт тавигдах энэ хуулийн 23, 24 дүгээр зүйлд заасан шаардлагын хэрэгжилтэд хяналт, мониторинг хийх” тухай заасан болно. Зохицуулах хорооны 2021 оны ээлжит 01 дүгээр хуралдаанд дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газраас “Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага”-ын төслийг батлах тухай танилцуулга, тогтоолын төсөл, хөтөлбөрт тавигдах шаардлагын төсөл, баримт бичгийг боловсруулахад оролцогч талуудтай хийсэн уулзалт, хэлэлцүүлгийн үр дүн, ирүүлсэн санал зөвлөмжийг тусгасан товчоо, холбогдох судалгааг нэгтгэн хэлэлцүүлэв. Энэхүү асуудлыг хуралдаанаар хэлэлцээд, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.6 дах хэсгийг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 01 тоот “Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага батлах тухай” тогтоолыг батлан шийдвэрлэсэн. Энэхүү телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлагын гол зорилго нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос телевизийн үйлчилгээний хөтөлбөрт тавигдах шаардлага, бүтээл, нэвтрүүлгийн хувь, хэмжээг тодорхойлох, хэрэгжилтэд хяналт тавих болон холбогдох харилцааг зохицуулна. Уг тогтоолыг хавсралтын хамт ХЗДХЯ-ны Захиргааны хэм, хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын бүртгэлд хянуулан бүртгүүлэхээр хүргүүлсэн.

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4-д буюу ХХЗХ-ны бүрэн эрх, үүрэг хэсэгт “Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг баталж, хэрэгжилтэд хяналт тавих” гэж хуульчлан баталсан юм. Тус хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газар, ажлын хэсгээс хамтран боловсруулсан ”Телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”-ыг -ын төслийг батлах тухай танилцуулга, тогтоолын төсөл, нөхцөл шаардлагын төсөл, баримт бичгийг боловсруулахад эрх ашиг нь хөндөгдөж байгаа байгууллага, хуулийн этгээд, холбогдох тусгай зөвшөөрөл эзэмшигчид, ТББ, оролцогч талуудтай хийсэн уулзалт, хэлэлцүүлгийн үр дүн, ирүүлсэн санал зөвлөмжийг тусгасан товчоо, холбогдох судалгааг авч хэлэлцээд, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4 дэх хэсгийг үндэслэн ”Телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага батлах тухай” 2021 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 02 тоот тогтоолыг баталсан болно. Уг Энэхүү нөхцөл, шаардлагын үндсэн зорилго нь ХХЗХ-ноос телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тодорхойлох, хэрэгжилтэд хяналт тавих болон холбогдох харилцааг зохицуулах орчинг бүрдүүлж байна. Уг тогтоолыг хавсралтын хамт ХЗДХЯ-ны Захиргааны хэм, хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын бүртгэлд хянуулан бүртгүүлэхээр албан тоотоор хүргүүлээд байна.

Зохицуулах хорооны 2021 оны ээлжит 01 дүгээр хуралдаанд “Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”-ын төслийн танилцуулга болон “Интернетээр дамжуулах контентийн үйлчилгээний зохицуулалтын журам”-ын төслийн танилцуулгыг хэлэлцүүлж, хуралдааны үеэр хорооны гишүүдээс гаргасан санал, зөвлөмж ба бичгээр ирүүлсэн санал, эрх ашиг нь хөндөгдөх байгууллага, хуулийн этгээдүүд, тусгай зөвшөөрөл эзэмшигчид, оролцогч талуудтай уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах, ирүүлсэн саналыг тус тус тусган боловсруулж, Хорооны ээлжит хуралдаанд хэлэлцүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газар /А.Лувсан-Очир/-т даалгасан.

Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газраас боловсруулсан “ХХЗХ-нд 2020 онд ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийн шийдвэрлэлтийн тухай танилцуулга”-ыг тус хуралдаанаар хэлэлцээд, хорооны гишүүдээс цаашид анхаарч ажиллах зөвлөмж, чиглэлийг өгч, ирүүлсэн санал хүсэлт ба гомдлын барагдуулалтад дүн шинжилгээний дүгнэлтийг хэрэгжүүлэх, байгууллагын үйл ажлын төлөвлөгөөтэй уялдуулах, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр цахим орчины санал, өргөдөл гомдлыг холбогдох эрх бүхий байгууллагатай хамтран шуурхай шийдвэрлэх талаар анхаарч ажиллахыг холбогдох газар, хэлтэст үүрэг болгов.

Хорооны 2021 оны ээлжит 01 дүгээр хуралдаанаар “Тусгай зөвшөөрөл олгох тухай”, “Тусгай зөвшөөрөлд нэмэлт оруулах тухай”, “Тусгай зөвшөөрөл сэргээх тухай”, “Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай”, “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай”, холбогдох газар, хэлтсийн боловсруулсан танилцуулга, үнэлгээний дүгнэлт бүхий 5 тогтоолын төслийг хавсралтын хамт тус тус хэлэлцэж, энэхүү хуралдаанаас 5 тогтоолыг хавсралтын хамт батлан шийдвэрлэсэн. Үүнд:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 12 дугаар зүйл, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн 2021 оны 1 дүгээр сарын 29-ны өдрийн 03 тоот тогтоолын хавсралтаар 9 хуулийн этгээдэд 9 тусгай зөвшөөрлийг шинээр олгосон;
  • Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15 дах заалт, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 10.2 дах хэсгийг тус тус үндэслэн 2021 оны 1 дүгээр сарын 29-ны өдрийн 04 тоот тогтоолоор 1 хуулийн этгээдийн 1 тусгай зөвшөөрөлд нэмэлт оруулсан;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалт, 13 дугаар зүйлийн 13.3 дах хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсгийг тус тус үндэслэн 2021 оны 1 дүгээр сарын 29-ны өдрийн 03 тоот тогтоолоор 1 хуулийн этгээдийн 2 тусгай зөвшөөрлийг сэргээсэн;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дах заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 8 дугаар зүйлийн 8.6 дах хэсгийг тус тус үндэслэн 2021 оны 1 дүгээр сарын 29-ны өдрийн 06 тоот тогтоолын хавсралтаар 6 хуулийн этгээдийн 9 тусгай зөвшөөрлийг сунгасан;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дах заалт, 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 12.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн 2021 оны 1 дүгээр сарын 29-ны өдрийн 07 тоот тогтоолын хавсралтаар  2 хуулийн этгээдийн 2 тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү).

Бусад мэдээлэл

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизүүдийн жагсаалт
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүлээн авч, бүртгэх ажил дууслаа
Т.БАТБОЛД: Сонгуулийн сурталчилгаа нь хадмал тайлбар, дохионы хэлний орчуулгатай эсэхийг хянана
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих тухай” онлайн сургалт
“МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР НЭВТРҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ” цахим хэлэлцүүлгийг Улаанбаатар хотын телевизүүдэд зориулан зохион байгууллаа
Орон нутагт өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох нээлттэй сонгон шалгаруулалтын урилга
ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Сонгуулийн сурталчилгаа явуулах цахим орчны үйлчилгээ эрхлэгчийн бүртгэлийн маягт
Нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаа явуулах цахим хуудасны бүртгэлийн маягт
Зохицуулалт, нөхцөл шаардлагын төсөлд саналаа өгнө үү