Шинэчлэгдсэн: 2021/02/04


Санал авах тухай "Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээтэй холбоотой тусгай зөвшөөрлийн зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг шинээр болон шинэчлэн тогтоох"


Харилцаа холбооны зохицуулах хорооноос Өргөн нэвтрүүлгийн тухай хууль батлагдан 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой хуульд заасан дүрэм, журам, нөхцөл шаардлагуудыг боловсруулан ажиллаж байгаа билээ.

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 6 дугаар зүйлд Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний төрлийг тодорхойлж Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.16.5; 15.16.6; 15.16.7 дахь заалтаар тусгай зөвшөөрөл олгох ангиллыг тогтоож өгсөн.

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг Зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу эрхэлнэ.” гэж; мөн хуулийн 7.4.5-д “энэ хуулийн 6.1.6-д зааснаас бусад төрлийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийг нээлттэйгээр сонгон шалгаруулах;” гэж; Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т “хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах, гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих;” гэж; мөн хуулийн 25.2 дахь хэсэгт заасан үүргийг хэрэгжүүлэх хүрээнд 9.1.11.энэ хуулийн 6.1.4-д заасан журмын дагуу зохицуулалтын үйлчилгээний хөлсний хувь хэмжээг тогтоох; гэж тус тус заасан.

Энэ хүрээнд тус хорооноос Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээтэй холбоотой тусгай зөвшөөрлийн зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг шинээр болон шинэчлэн тогтоох, мөн нээлттэй сонгон шалгаруулалтын эрхийн төлбөртэй холбоотой зохицуулалтын саналыг боловсруулан ажиллаж байна.

Иймд “Харилцаа холбооны тухай” хуулийн 9.1.11 болон тус хуулийн 6.1.4-д заасан Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2017 оны А/42 тоот тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох журам”-ын хүрээнд харилцаа холбооны салбарт үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн “зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ”- д оруулж буй нэмэлт өөрчлөлтийн төсөлд “Захиргааны ерөнхий хууль”-ийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасны дагуу санал авахаар цахим хуудсанд байршуулсан тул та бүхэн төсөлтэй танилцан 2021 оны 03 сарын 02-ны өдрийн дотор Зах зээл үнэ тариф, үнэлгээ судалгааны газарт хаяглан саналаа ирүүлэх эсвэл ganbat@crc.gov.mn, munkhtulga@crc.gov.mn хаягаар ирүүлнэ үү.

“Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ”- д оруулж буй нэмэлт өөрчлөлтийн төсөл

Бусад мэдээлэл

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих ажлыг зохион байгуулах цаг хугацааны хуваарь
Радио, телевизийн хөтөлбөрийн хуваарийн формат, зөвлөмж боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
САНАЛ, ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭЛТИЙН МЭДЭЭ 2021 оны I улирал
Харилцаа холбооны тусгай зөвшөөрлийн 22 үйлчилгээг E-MONGOLIA төрийн цахим үйлчилгээний нэгдсэн системээс авах боломжтой боллоо
ҮНДСЭН БАГЦЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ
Салбарын 2020 оны жилийн эцсийн үндсэн үзүүлэлтүүд
2020 оны 3 дугаар улирал
Зохицуулалт, нөхцөл шаардлагын төсөлд саналаа өгнө үү
Улаанбаатар хотын РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2021.03.01-2021.03.30 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
Стандартын төсөлд саналаа өгнө үү /Боловсруулалтын явцад төсөлд нэмэлтээр санал шүүмж ирүүлэх нь нээлттэй/