Шинэчлэгдсэн: 2021/01/26


Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга монголын телевизүүдийн холбооны удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзав


2021.01.25

Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г. Чинзориг Монголын телевизүүдийн холбооны удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2021 оны 1-р сарын 25-ны өдөр хүлээн авч, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдал, авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар уулзаж, ярилцлаа.

Уулзалтад Харилцаа холбооны зохицуулах хорооны дэд дарга Д. Сэрээдорж, Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газрын дарга А. Лувсан-Очир, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Радио, телевиз, нийгмийн сүлжээний хэлтсийн дарга  А. Золзаяа, Монголын телевизүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн 25-р суваг телевизийн захирал Алтай, Ийгл телевизийн гүйцэтгэх захирал  П. Сайнбилэг, ETV телевизийн гүйцэтгэх захирал Т.Ганзул нар оролцлоо. 

            Уулзалтаар 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдал, хуульд заасан журам, нөхцөл шаардлагуудыг боловсруулж, батлуулах ажлын явц, ялангуяа Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.3, Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журамд заасан чиг үүргийн дагуу өргөн нэвтрүүлгийн телевизүүдэд өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлс төлөх асуудлаар олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчид, Монголын телевизүүдийн холбооны хооронд гэрээ байгуулах ажил удааширалтай,  хуулийн хэрэгжилтийг хангуулах шаардлагатай байгаа асуудлаар санал солилцож, ярилцлаа.

Түүнчлэн Харилцаа холбооны зохицуулах хорооноос өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, өргөн нэвтрүүлгийн салбарын инженер, техникийн ажилтнуудыг чадавхжуулах асуудлаар Монголын телевизүүдийн холбооны санал санаачлагын дагуу тодорхой ажлуудыг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар мэдээлэв.

Уулзалтын үр дүнд Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд заасан өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлс төлөх асуудлаар Монголын телевизүүдийн холбоо, олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулах гэрээг цаг алдалгүй хийж эхлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр талууд идэвхтэй ажиллахаар хэлэлцэж тохиров.

Бусад мэдээлэл

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 100 жил
Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын тухай
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ХУГАЦААНД РАДИО, ТЕЛЕВИЗ БОЛОН ЦАХИМ ОРЧИН АШИГЛАН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА НЭВТРҮҮЛЭХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРМУУДЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Тусгай зөвшөөрөлтэй телевиз, радио, сувгийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн эзэмшлийн мэдээлэл
Судалгаа
Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2021 оны нэгдүгээр улиралд зохион байгуулах нээлттэй хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна
Мониторингийн 2021 оны 1 дүгээр сарын тайлан
Мониторингийн 2020 оны 12 дугаар сарын тайлан
Телевиз, сувгийн мониторинг
Дэлхийн радиогийн өдөр-2021-ийг "Шинэ дэлхий-Шинэ радио" уриан дор зохион байгуулна