Харилцаа холбооны зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль, Шуудангийн тухай хууль болон бусад холбогдох хуулиар олгогдсон эрх, үүргийн хүрээнд “Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авах, хянах, шийдвэрлэх журам”-ын дагуу үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгчдийн санал, гомдлыг хүлээн авч шийдвэрлэдэг. Тус хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэд, аж ахуйн нэгж, хэрэглэгчдийн санал, гомдлыг бичгээр, иргэд олон нийттэй харилцах 1111 төв, утас, и-мэйл болон биечлэн гэсэн хэлбэрүүдээр тус тус хүлээн авч хуулийн хугацаанд зохих журмын дагуу шуурхай шийдвэрлэн хариу өгч ажилласан.
2020 оны жилийн эцсийн байдлаар тус хороонд нийт 731 өргөдөл, гомдол, санал, хүсэлт иргэдээс болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, холбогдох эрх бүхий байгууллагын санал дүгнэлтүүд ирсэн байна.
Өргөдөл, гомдол, санал ирсэн хэлбэрээр:
Ирүүлсэн өргөдөл гомдлын 720 буюу 98%-ийг шийдвэрлэж ажилласан. Хянагдаж байгаа, хугацаа болоогүй шийдвэрлээгүй 11 гомдол байна.
Өргөдөл, гомдол, саналын шийдвэрлэлтийн явц:
Хүлэн авсан өргөдөл, гомдол, саналыг төрлөөр нь авч үзвэл:
|
Бичгээр |
Утсаар |
Биеэр |
И-мэйл |
1111 төв |
Өргөдөл |
20 |
6 |
|
5 |
|
Гомдол |
95 |
195 |
4 |
18 |
31 |
Санал, хүсэлт |
42 |
16 |
5 |
30 |
|
Мэдэгдэл, шийдвэр |
166 |
||||
Радио давтамжийн нөлөөлөл |
74 |
|
|
|
|
Радио долгионы үүсгэх цахилгаан соронзон оронгийн хүний биед үзүүлэх нөлөө |
24 |
|
|
|
|
Мэдэгдэл, шийдвэр гэдэг нь нэр бүхий веб сайт болон фэйсбүүк хуудасны мэдээлэл нь нотлох баримтуудаар хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон, зохиогчийн эрхийн зөрчил мөн бодит бус мэдээлэл болох нь тогтоогдсон талаар Оюуны өмчийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн шийдвэрүүд юм.
Ирсэн өргөдөл, гомдол, саналыг агуулгаар нь харуулбал:
Фэйсбүүк |
188 |
Үйлчилгээний чанар (Ярианы чанар, интернетийн хурд гэх мэт) |
147 |
Үйлчилгээний төлбөр, үнэ тариф |
112 |
Нэр төрд халдсан / гүтгэсэн |
46 |
ТЗ-ийн зөрчил |
28 |
Цахим тоглоомын үйл ажиллагаатай холбоотой |
12 |
Харилцан холболт |
7 |
Веб сайтын мэдээ мэдээлэлтэй холбоотой |
7 |
ТЗ-ийн зохицуулалтын үйлчилгээний төлбөр |
6 |
Радио давтамжийн нөлөөлөл |
87 |
Радио долгионы үүсгэх цахилгаан соронзон оронгийн хүний биед үзүүлэх нөлөө |
28 |
Бусад |
63 |
Тус хороонд хуулиар олгогдсон гомдол хүлээн авах шийдвэрлэх эрх мэдлийн хүрээнд хамаарах агуулгаар ангилж харуулсан болно. Дүгнэж үзэхэд иргэдээс ихэвчлэн төлбөр тооцоо, үйлчилгээний нөхцөлтэй холбоотой үл ойлголцол үүсдэг ба энэ талаар тус хороонд иргэд ханддаг байна. Тиймээс үйлчилгээ эрхлэгч байгууллагууд хэрэглэгчийн гэрээгээр хүлээсэн төлбөр тооцооны үүрэг, үйлчилгээний нөхцлөө сайтар тогтмол таниулж байх зайлшгүй шаардлагатай байна. Мөн түүнчлэн радио давтамжийн харилцан нөлөөлөлтэй холбоотой хэмжилт шалгалт хийлгэх хүсэлтийг тус хорооны Радио давтамж, зохицуулалт хяналтын газрын инженерүүд холбогдох хэмжилт, шалгалтыг хийж нөлөөллийг арилгах арга хэмжээг авч ажиллав.
Гомдлыг үйлчилгээ эрхлэгчийн үйлчилгээний төрлөөр нь ангилан ямар төрлийн үйлчилгээ эрхлэгчийн үйлчилгээтэй холбоотой гомдол ирж байгааг доорх хүснэгтэд харуулав.
Өргөдөл, санал, гомдол ирсэн салбараар нь ангилж харуулбал:
Фэйсбүүк |
216 |
Үүрэн холбоо |
135 |
АйПи ТВ |
107 |
Радио давтамжийн нөлөөлөл |
87 |
Веб сайт |
26 |
Радио долгионы үүсгэх цахилгаа соронзон оронгийн хүний биед үзүүлэх нөлөө |
24 |
Өргөн нэвтрүүлэг |
22 |
ОСДҮЭ |
20 |
Тусгай дугаар |
13 |
Интернэтийн үйлчилгээ |
10 |
Цахим тоглоом |
11 |
Суурин телефон холбоо |
3 |
Шуудан |
7 |
Бусад |
50 |
Мөн хэрэглэгчдээс үүрэн холбооны үйлчилгээ болон АйПиТВ-ийн үйлчилгээний үнэ тариф, үйлчилгээний талаар ирсэн гомдол дийлэнх нь байна.
Байгууллагын хэмжээнд 2016 онд 406, 2017 онд 239, 2018 онд 171, 2019 онд 287, 2020 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 731 гомдлыг тус тус хүлээн авсан. 2016-2020 онуудад нийт 1834 гомдол хүлээн авсан ба жилд дунджаар 366 гомдол санал хүлээн авсан байна. 2019 онтой өргөдөл, гомдлын тоог харьцуулахад 3 дахин их өргөдөл, гомдол ирсэн нь 2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой юм. Учир нь нэр дэвшигчдийн талаар олон нийтийн сүлжээ, веб сайтуудаар худал ташаа мэдээлэл нийтлэгдэх, нэр хүндэд халдах гэх мэт мэдээ мэдээллийг устгуулахаар холбогдох эрх бүхий байгууллагын дүгнэлт , шийдвэр ирсэн байна.
Хүснэгтээр үзүүлбэл:
Он |
2016 |
2017 |
2018 |
2019 |
2020 |
Албан бичгээр |
60 |
50 |
45 |
106 |
421 |
Утсаар |
86 |
22 |
15 |
85 |
217 |
И-мэйл болон биечлэн |
19 |
4 |
1 |
18 |
27 |
1111 төв |
241 |
163 |
110 |
78 |
66 |
Нийт |
406 |
239 |
171 |
287 |
731 |