Шинэчлэгдсэн: 2020/10/09


Шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүн гарлаа


ХХЗХ-ны даргын А/98 тоот тушаалаар батлагдсан шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн ажлын байр, үйл ажиллагаанд хийх шалгалтын удирдамжын дагуу улс хоорондын буухиа шуудангийн үйлчилгээ 5, улс хоорондын шуудангийн илгээлтийн үйлчилгээ эрхлэх 21, шуудангийн захиалгат болон нэмэлт үйлчилгээ эрхлэх 3 нийт 30 тусгай зөвшөөрөл эзэмшигч 28 хуулийн этгээдийн ажлын байранд төлөвлөгөөт шалгалт явуулан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд батлагдсан маягтын дагуу үнэлгээ хийхэд:

 

 

  • 71-80%-ийн үнэлгээтэй  3;
  • 80-90%-ийн үнэлгээтэй  20;
  • 90%-иас дээш үнэлгээтэй 3 гэсэн дүнтэй гарсан байна.

Шалгалтын дүнгийн дундаж үнэлгээ 85% тай гарсан бөгөөд энэ нь шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа тогтворжсон, хангалттай гэж үзэхээр байна.

Цаашид тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээдүүдэд үйлчилгээг нь сайжруулах дараах зөвлөгөө, зөвлөмжийг компани тус бүрээр нь гарган  албан бичгийн хамт хүргүүлэн ажиллалаа.

  1. Шуудангийн салбарт мөрдөгдөж байгаа стандартуудыг дагаж мөрдөж ажиллах;
  2. Шуудангийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу үйлчилгээний үнэ тарифыг ХХЗХ-гоор хянуулан батлуулах, “Үйлчлүүлэгчдээс гомдол хүлээж авах, гомдол маргаан шийдвэрлэх журам”, хүргэлтийн график, маршрутын хуваарийг тус тус захирлын тушаалаар баталгаажуулан мэдээллийн самбарт нээлттэй байршуулах;
  3. Шуудангийн хаягийн бичвэр дэс дараалал, стандартыг хилийн чанадад ажиллаж байгаа болон илгээмж хүлээн авч буй ажилтанд мөрдүүлэх, www.zipcode.mn цахим хуудасны ашиглалтыг сайжруулах, холбогдох сургалтанд тухайн ажилтнуудаа хамруулж байх;
  4. Шуудангийн бүртгэл хяналтын програмд шуудангийн гарах, орох чиглэлийн мэдээллийг 2 тусдаа хэрэглэгчийн эрхээр нэвтэрч, илгээмжийн гардуулалтын мэдээг цаг тухайд нь оруулж хэвших; 
  5. Шуудангийн анхан шатны бичиг баримт буюу гадуур, дотуур дагавар, илгээмжийн бүртгэл, гардуулалтын дэвтрийг стандартын дагуу хөтлөх, өдрийн тэмдэгийг өдөр тутмын үйл ажиллагаанд тогмтол хэрэглэх мөн шуудангийн баримт бичгийг архивын журмын дагуу архив үүсгэж хадгалах, шилжүүлэх;
  6. Тус хороонд  хагас жил, жилийн эцсийн статистик тайлан, мэдээг үнэн зөв бөглөж, гэрээнд заасан хугацаанд ирүүлж байх.

Бусад мэдээлэл

Өргөн нэвтрүүлгийн телевизийн монгол кино
Зөвлөлдөх уулзалт
Тусгай зөвшөөрөлгүй улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхэлж байсан газрын үйл ажиллагааг зогсоолоо
Өргөн нэвтрүүлгийн телевизийн бүх кино
Улаанбаатар хотын телевиз, сувгуудийн хөтөлбөрийн бүтэц - 2019 он
Өргөн нэвтрүүлгийн 20 телевизийн хөтөлбөрийн бүтэц
Мониторингийн 2020 оны 9 дүгээр сарын тайлан
Зөвлөмж сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд
Өсвөр насны хүүхдүүдийн захидлын уралдааныг зохион байгуулна
2019 онд Улаанбаатар хотын өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгууд нь 438 мянга гаруй цагийн хөтөлбөр бэлтгэн хүргэсэн байна