Шинэчлэгдсэн: 2020/10/07


ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр дамжуулж буй Улаанбаатар хотын телевиз, сувгуудын дууны гаралтын түвшинд хийсэн хэмжилт, тохируулгын 2020 оны 01- 08 дугаар сарын дүн мэдээ


Телевизийн өргөн нэвтрүүлгийн систем тоон технологид шилжсэнээр үзэгчид өргөн нэвтрүүлгийг дүрсийн өндөр нягтралтай хүлээн байгаа хэдий ч дууны түвшний жигд бус байдал шийдвэрлэх асуудал  хэвээр байгаа юм.

Дууны түвшинг жигдлэх асуудлыг шийдвэрлэх чиглэлээр Харилцаа холбооны зохицуулах хорооноос анхаарч тоон телевизийн студийн стандартад студийн тоног төхөөрөмжийн оролт, гаралт дээрх дуу, дүрсийн дохионы техникийн үзүүлэлтийг тогтоож өгснөөс гадна, телевизүүд зориулалтын хэмжилтийн багажтай байх шаардлага тавьж, хэмжилт тохиргоог хийхэд бэлтгэх зүйлс, баримтлах зарчим, тоон телевизийн дуу, дүрсийн дохионы техникийн үзүүлэлтүүдийг хэмжих аргачлал гарын авлагыг гаргаж ажилласан. Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн дууны гаралтын түвшинд холбогдох судалгаа, хэмжилтүүдийг хийсний үндсэн дээр Өргөн нэвтрүүлгийн дууны түвшинг хэвийн, тогтмол хэмжээнд байлгахад үйлчилгээ эрхлэгчдийн анхаарах зүйлс, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаарх зөвлөмжийг гаргасан. Та бүхэн дараах линкээр орж зөвлөмжтэй танилцаж үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллана уу.

“Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн дууны гаралтын түвшинг жигд тогтмол хэмжээнд байлгахад анхаарах зүйлс, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаарх зөвлөмж”

ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн сүлжээгээр дамжуулж буй Улаанбаатар хотын телевиз, сувгийн дохионы ерөнхий гаралтанд тогтмол тест дохиог өгүүлэх хэлбэрээр хүлээн авах талд хэмжилтийг хийсэн.

Хэмжилтэнд ашигласан төхөөрөмж: Textronix WFM 5000

Тест дохионы үзүүлэлтүүд:                               

           - Дүрсийн дохио: 75 хувийн colour bars

           - Дууны дохио: 1000Hz-ийн давтамжтай, -18dBFS түвшинтэй.

Жич: MNS 5592-2:2016 "Тоон телевизийн студи. 2-р хэсэг: Тоног төхөөрөмжид тавих ерөнхий шаардлага"-ын 12.9-д заагдсаны дагуу  EBU-R68 стандартын дагуу 0 dBu хуваарийн заалттай РРМ индикаторын -18dBFS заалт нь тохируулгын стандарт түвшин болно.

ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр дамжуулж буй Улаанбаатар хотын телевиз, сувгуудын дууны гаралтын түвшинд хийсэн хэмжилт, тохируулгын 2020 оны 01 ээс 08 дугаар сарын дүн мэдээг телевиз тус бүрээр гаргалаа.

2020-09-30

Бусад мэдээлэл

Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлаагүй 13 чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд албаны хэрэгцээний QR зөвшөөрөл авах хүсэлтээ nokshtab@ulaanbaatar.mn хаягаар явуулна уу.
Санал авах тухай
Мэдэгдэл "Цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхлэгчдэд"
"Бүх нийтийн бэлэн байдал"-ын зэрэгт шилжүүлсэн хугацаанд иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг info@crc.gov.mn цахим хаягаар хүлээн авч байна
“COVID-19”-тэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх “Shuurkhai 119” мобайл аппликэйшн хэрэглээнд нэвтрүүлсэн байна
РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ЗӨВЛӨМЖ
Монголын сайтын холбоо уриалга
Цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхлэгчдэд мэдэгдэл хүргүүлэх тухай
Интернэтийн үйлчилгээ эрхлэгчдэд зөвлөмж хүргүүлэх тухай