Шинэчлэгдсэн: 2020/10/23


Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит бус 4 дүгээр хуралдааны мэдээлэл


Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит бус 4 дүгээр хуралдаан 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр болов.  

Энэхүү 2020 оны  ээлжит бус 4 дүгээр хуралдаанаар “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 45.4-т заасны дагуу МҮОНРТ-ийн төлбөргүй сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх хуваарь, цагийг батлах” тухай: “Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам”-ын төсөл (ӨНТХ: заалт 30.1.7.в); “Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам”-ын төсөл; “Дотоодын хэрэглээний холбооны сүлжээнд зохицуулалт хийх журам”-ын төсөл; Тусгай зөвшөөрлийн тухай (тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах, хүчингүй болгох асуудал) асуудлыг хэлэлцэн хорооны 7 тогтоолыг баталж, 1 хуралдааны тэмдэглэлээр холбогдох удирдамж, чиглэлийг ажлын хэсэг, бүтцийн нэгжийн удирдлагад өгөхөөр тогтов.

Өргөн нэвтрүүлгийн хууль 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хорооны 2020 оны ээлжит 8 дугаар хуралдаанд “Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам” баримт бичгийн төслийн эхний танилцуулгыг хийсэн бөгөөд журмын төсөлд тус хуралдааны үеэр дарга, гишүүдээс өгсөн, зөвлөмжийг тусгах, оролцогч талууд, эрх ашиг нь хөндөгдөж байгаа хуулийн этгээд, ТББ-д хүргүүлэх, хэлэлцүүлэг уулзалт зохион байгуулан саналыг тусган Хорооны хуралдаанд хэлэлцүүлэх удирдамж, чиглэлийг холбогдох газарт өгсөн билээ. Энэхүү удирдамж, чиглэлийн дагуу Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газар, холбогдох газар хэлтэс хамтран боловсруулсан “Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам”-ын төслийн талаар хэлэлцүүлэг, уулзалтыг оролцогч талууд, холбогдох ТББ-тай хамтран зохион байгуулж, саналыг тусган журмын төслийг эцэслэн боловсруулж, Хорооны 2020 оны ээлжит бус 4 дүгээр хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлэв. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.7.в дэх хэсгийг үндэслэн “Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам батлах тухай” 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 62 тоот тогтоол, уг тогтоолын хавсралтаар журмыг баталсан болно. Энэхүү журмын зорилго нь олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцад тавигдах шаардлагыг тодорхойлох, үндсэн багцын үнэ тарифын үндэслэлийг хянах, үндсэн багцаас өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлс тооцохтой холбоотой харилцааг зохицуулахад оршиж байна. Хуралдаанаас баталсан 2020 оны 62 тоот тогтоолыг хавсралтын хамт Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд ХЗДХЯ-ны Захиргааны хэм, хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын бүртгэлд хянуулан бүртгүүлэхээр хүргүүлээд байна.

Зохицуулах хорооноос эрх бүхий байгууллага, МҮОНТВ хамтран аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулан ажиллаж байгаа юм. Энэхүү ээлжит бус хуралдаанд Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газраас “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 45.4-т заасны дагуу МҮОНРТ-ийн төлбөргүй сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх хуваарь, цагийг батлах” тухай танилцуулга, тогтоолын төсөл, тогтоолын хавсралтад заасан хуваарь, цагийн төслийг нэгтгэж боловсруулан тус тус хэлэлцүүлсэн. Хуралдаанаас Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2, 45.3, 45.4, 45.11 дэх хэсгүүдийг үндэслэн “Олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цаг батлах тухай” 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 63 тоот тогтоолыг хавсралтын хамт батлан шийдвэрлэсэн. Уг тогтоолын 2 ба 3 дугаар заалтаар, Сонгуульд оролцож буй нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд олгосон сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийг Олон нийтийн радио, телевизээр нэвтрүүлэхдээ батлагдсан хуваарь, цагийг мөрдөж ажиллахыг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ерөнхий захирал /Л.Нинжжамц/-д, Олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг батлагдсан хуваарь, цагийн дагуу нэвтэрч байгаа эсэхэд хяналт тавьж ажиллахыг Харилцаа холбооны зохицуулах хорооны Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газар /А.Лувсан-Очир/-т тус тус даалгаж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болголоо.

Тус хуралдаанд Өргөн нэвтрүүлгийн хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газар, ажлын хэсгээс хамтран боловсруулсан “Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам”-ын төслийн танилцуулга, тогтоолын төсөл, журмын баримт бичгийн төслийг тус тус авч хэлэлцээд, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.7.б дэх хэсгийг үндэслэн “Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам батлах тухай” 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 64 тоот тогтоолыг баталсан болно. Уг тогтоолын хавсралтаар баталсан журмын үндэсэн зорилго нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.5-д заасан өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийг нээлттэйгээр сонгон шалгаруулж олгох, зохион байгуулах, түүний хэрэгжилтийг хангахтай холбоотой харилцааг зохицуулна. Захиргааны ерөнхий хуулийн дагуу ХЗДХЯ-ны Захиргааны хэм, хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын бүртгэлд хянуулан бүртгүүлэхээр тогтоол, журмыг албан тоотоор хүргүүлэв.

Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газраас Хорооны 2020 оны ээлжит бус 4 дүгээр хуралдаанд “Дотоодын хэрэглээний холбооны сүлжээнд зохицуулалт хийх журам”-ын төсөл, танилцуулга, тогтоолын төслийг боловсруулан хэлэлцүүлсэн ба тус хуралдаанаас Харилцаа холбооны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дах хэсгийг үндэслэн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн “Дотоодын хэрэглээний холбооны сүлжээнд зохицуулалт хийх журам батлах тухай” 65 дугаар тогтоолыг баталсан. Уг журам нь Харилцаа холбооны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан цахилгаан холбоо, мэдээллийн сүлжээний төрөлд хамаарах бөгөөд мөн хуулийн 21 дугаар зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан аж ахуйн нэгж, байгууллага нь дотооддоо ашиглах зориулалтаар дотоодын хэрэглээний холбооны сүлжээ байгуулахад үүсэх харилцааг зохицуулна. Захиргааны ерөнхий хуулийн дагуу ХЗДХЯ-ны Захиргааны хэм, хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын бүртгэлд хянуулан бүртгүүлэхээр хүргүүлсэн.

Хорооны 2020 оны ээлжит бус 4 дүгээр хуралдаанаар “Тусгай зөвшөөрөл олгох тухай”, “Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай”, “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай”, холбогдох газар, хэлтсийн боловсруулсан танилцуулга, үнэлгээний дүгнэлт бүхий 3 тогтоолын төслийг хавсралтын хамт тус тус хэлэлцэж, энэхүү хуралдаанаас 3 тогтоолыг хавсралтын хамт батлан шийдвэрлэсэн. Үүнд:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 12 дугаар зүйл, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 66 тоот тогтоолын хавсралтаар 3 хуулийн этгээдэд 3 тусгай зөвшөөрлийг шинээр олгосон;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дах заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 8 дугаар зүйлийн 8.6 дах хэсгийг тус тус үндэслэн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 67 тоот тогтоолын хавсралтаар 3 хуулийн этгээдийн 3 тусгай зөвшөөрлийг сунгасан;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дах заалт, 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 12.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 68 тоот тогтоолын тоот тогтоолоор 1 хуулийн этгээдийн 2 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү).

Бусад мэдээлэл

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизүүдийн жагсаалт
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүлээн авч, бүртгэх ажил дууслаа
Т.БАТБОЛД: Сонгуулийн сурталчилгаа нь хадмал тайлбар, дохионы хэлний орчуулгатай эсэхийг хянана
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих тухай” онлайн сургалт
“МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР НЭВТРҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ” цахим хэлэлцүүлгийг Улаанбаатар хотын телевизүүдэд зориулан зохион байгууллаа
Орон нутагт өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох нээлттэй сонгон шалгаруулалтын урилга
ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Сонгуулийн сурталчилгаа явуулах цахим орчны үйлчилгээ эрхлэгчийн бүртгэлийн маягт
Нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаа явуулах цахим хуудасны бүртгэлийн маягт
Зохицуулалт, нөхцөл шаардлагын төсөлд саналаа өгнө үү