Шинэчлэгдсэн: 2020/10/22


Зөвлөлдөх уулзалт


            Өргөн нэвтрүүлгийн тухай хууль 2020 оны 07 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хороо нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.7а-д заасан “Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалахад чиглэсэн радио, телевизийн хөтөлбөрийн дүрэм” боловсруулж, батлах чиг үүргийн хүрээнд хүүхдийн эрх болон хүүхдийн мэдээлэл авах эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн болоод төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулав.

            Уулзалтаар Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газрын дарга А.Лувсан-Очир “Радио, телевизийн орчинд хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах хууль эрх зүйн үндэслэл”, Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газрын Зохицуулалтын хэрэгжилтийн хэлтсийн дарга Н.Тогтохсүрэн “Монгол хүүхдүүд телевизээр юу үзэж байна” хүүхдийн телевиз үзэлтийн судалгаа, мониторингийн дүн, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал “Хэвлэл, мэдээлэл, цахим орчин дах хүүхэд хамгааллын асуудал”, Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Будзаан “Хүүхдийн эсрэг гэмт, хэрэг зөрчлийн нөхцөл байдал, зохион байгуулж буй ажил, арга хэмжээ, урьдчилан сэргийлэх ажилд хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг, хариуцлага” сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлэв.

Зөвлөлдөх уулзалтын хэлэлцүүлэг хэсэгт “Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалахад чиглэсэн радио, телевизийн хөтөлбөр”-т зохисгүй агуулгын хэм хэмжээг хэрхэн үндэслэлтэйгээр тодорхойлж тусгах, хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалахад чиглэсэн радио, телевизийн хөтөлбөрийг боловсруулах хамтарсан ажлын хэсэгт төрийн болоод төрийн бус байгууллагын төлөөлөл, хөндлөнгийн судлаач, телевизүүдийн төлөөллийг оролцуулах талаар харилцан санал солилцов.

2020 оны 10 сарын 21-ний өдөр

Бусад мэдээлэл

Улаанбаатар хотын РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020.11.02-2020.11.30 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
Мониторингийн 2020 оны 10 дугаар сарын тайлан
Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлаагүй 13 чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд албаны хэрэгцээний QR зөвшөөрөл авах хүсэлтээ nokshtab@ulaanbaatar.mn хаягаар явуулна уу.
Санал авах тухай
Мэдэгдэл "Цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхлэгчдэд"
"Бүх нийтийн бэлэн байдал"-ын зэрэгт шилжүүлсэн хугацаанд иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг info@crc.gov.mn цахим хаягаар хүлээн авч байна
“COVID-19”-тэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх “Shuurkhai 119” мобайл аппликэйшн хэрэглээнд нэвтрүүлсэн байна
РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ЗӨВЛӨМЖ
Монголын сайтын холбоо уриалга