Шинэчлэгдсэн: 2020/09/30


ЗӨВЛӨМЖ


ЗӨВЛӨМЖ

РАДИО, ТЕЛЕВИЗИЙН

ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД

(Радио, телевизээр Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай)

 

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.22,  Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 287 дугаар тогтоолоор батлан гаргасан “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам”-д заасан чиг үүргийн хүрээнд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулиар радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгаанд байнгын хяналт, мониторинг хийж, хууль, журмын хэрэгжилтийг хангуулж ажиллана.

Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхэд дараах анхааруулга, зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:

  1. Сонгуулийн сурталчилгааг хуульд заасны дагуу нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс буюу 2020 оны 9 дүгээр сарын 30-наас эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу 2020 оны 10 дугаар сарын 13-ны 23:59 цагаас өмнө згсоох (Хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэг )
  2. Зөвхөн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевиз  (Хуулийн 45 дугаар зүйлийн 45.9 дэх хэсэг -т заасны дагуу сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхээр мэдэгдлээ хүргүүлж бүртгүүлсэн, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны  9 дүгээр сарын Хуралдааны 15 дугаар тэмдэглэлээр батлан гаргасан) сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх;  
  3. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулиар радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих чиг үүрэг, зохицуулсан харилцаа УИХ-ын сонгуулиар хүлээсэн үүрэг хариуцлагатай зарчмын хувьд адил байгаа ч дараах 2  өөрчлөлт байгааг анхаарна уу. Үүнд:
    • Радио, телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр өөрийн редакцийн бэлтгэсэн, нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар гаргасан мэдээг хоногт 5 минутаас хэтрүүлэхгүй байх / нам, эвсэл, нэр дэвшигчийн мэдээ нийлээд 5 минутаас хэтрэхгүй байх; (Хуулийн 45.14)
    • Нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш санал авах ажиллагаа дуустал сонгуулийн сурталчилгааны бус бие даасан нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагад орохыг, түүнчлэн сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө хийгдсэн аливаа нэвтрүүлэг, хөтөлбөр, дуу, дүрс бичлэг, ярилцлагыг нэвтрүүлэх, нийтлэхгүй байх: (Хуулийн 47.10);
  4. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулиар сонгуулийн сурталчилгаа, мэтгэлцээн, сонгогчдын боловсролд зориулсан нэвтрүүлэг бэлтгэн нэвтрүүлэх, хяналт тавих чиг үүрэг, зохицуулсан харилцаа УИХ-ын сонгуулиар хүлээсэн чиг үүрэгтэй адил байна.

Тухайлбал:

  • Сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн нийт хугацаа хоногт нэг цаг /60 мин/-аас илүүгүй байх;
  • Сурталчилгааны нэвтрүүлгийн хоногт гарах нийт хугацааны 15 минут нь нэг нам, эвсэлд, түүнчлэн бие даан нэр дэвшигчдэд ногдох;
  • Мэтгэлцээн нэвтрүүлэг бэлтгэн нэвтрүүлэхдээ оролцогчдод адил асуулт тавих, хариултын хугацаа тогтоох, талуудаас адил тооны хүн оролцуулах зэрэг мэтгэлцээний тогтсон дэгтэй байх, оролцсон нам, эвсэл, бие даагч болон нэр дэвшигчдийн нэрийг намын харъяаллын хамт тодорхой илэрхийлэх;
  • Сонгогчдын боловсролд зориулсан нэвтрүүлэг, мэдээ, мэдээлэл улс төрийн мэтгэлцээн бэлтгэн хүргэхдээ хадмал тайлбар, эсхүл дохионы хэлний орчуулгатай гаргах гм.

 

  1. Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхдээ хууль, журамд заасны дагуу эх сурвалж, нам, эвсэл, нэр дэвшигчийн нэрийг телевизийн тухайд нийт нэвтрүүлгийн туршид, радиогийн хувьд нэвтрүүлгийн эхлэл, төгсгөлд дурдах байдлаар тодорхой илэрхийлэх (Хуулийн 38.4, журмын 3.1);

 

  1. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээгүй байхад сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл, нэр дэвшигчдийн талаарх төрөл бүрийн төлбөртэй, захиалгатай нэвтрүүлэг түгээхгүй байх, сурталчилгааны шинжтэй, маргаан үүсгэх магадлалтай аливаа ил, далд хэлбэрийн сурталчилгаа, нэвтрүүлэг нэвтрүүлэхгүй байхад тус тус анхаарч ажиллахыг зөвлөж байна. 

Та бүхэн сонгуулийн сурталчилгааны хугацаанд радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгаа, мэдээ, мэдээлэлтэй холбоотой тодруулах шаардлагатай асуудал байвал тус хорооны Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газартай 304258, 304257 утсаар холбогдож ажиллана уу.

2020.09.28

                            

Бусад мэдээлэл

Зөвлөлдөх уулзалт
Тусгай зөвшөөрөлгүй улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхэлж байсан газрын үйл ажиллагааг зогсоолоо
Өргөн нэвтрүүлгийн телевизийн бүх кино
Улаанбаатар хотын телевиз, сувгуудийн хөтөлбөрийн бүтэц - 2019 он
Өргөн нэвтрүүлгийн 20 телевизийн хөтөлбөрийн бүтэц
Мониторингийн 2020 оны 9 дүгээр сарын тайлан
Зөвлөмж сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд
Өсвөр насны хүүхдүүдийн захидлын уралдааныг зохион байгуулна
2019 онд Улаанбаатар хотын өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгууд нь 438 мянга гаруй цагийн хөтөлбөр бэлтгэн хүргэсэн байна
Шуудангийн илгээмж хүргэх хугацааг шинэчлэн тогтоолоо