Шинэчлэгдсэн: 2020/09/29


Фэйсбүүк компанитай цахим хурал зохион байгуулав


Харилцаа холбооны зохицуулах хороо нь Аймаг, Нийслэл, сум, дүүргийн иргэдийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан Фэйсбүүк компани болон холбогдох эрх бүхий байгууллагуудыг оролцуулан орон нутгийн ээлжит сонгуулийн хугацаанд хэрхэн хамтарч ажиллах талаар цахим хурлыг 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгууллаа. 

 

Тус цахим уулзалтад Сонгуулийн ерөнхий хороо, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын төлөөллүүд, “Faro Foundation” ТББ болон Фэйсбүүк компанийг төлөөлөн Жеорж Чен, Майкл Юн болон бусад албаны хүмүүс оролцож дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:

  • МУИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн хугацаанд фэйсбүүк орчин дахь хууль бус контент, хаягын талаарх авч хэрэгжүүлсэн ажлын талаарх тайлан, үр дүнг хэлэлцэв.
  • Аймаг, Нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хугацаанд сонгуулийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг фэйсбүүк орчинд  хангуулахад хамтран ажиллах талаар хэлэлцэв.
  • Фэйсбүүк компаниас Монгол Улсад авч хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар танилцууллаа.
 

 

 

Бусад мэдээлэл

Өргөн нэвтрүүлгийн телевизийн монгол кино
Зөвлөлдөх уулзалт
Тусгай зөвшөөрөлгүй улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхэлж байсан газрын үйл ажиллагааг зогсоолоо
Өргөн нэвтрүүлгийн телевизийн бүх кино
Улаанбаатар хотын телевиз, сувгуудийн хөтөлбөрийн бүтэц - 2019 он
Өргөн нэвтрүүлгийн 20 телевизийн хөтөлбөрийн бүтэц
Мониторингийн 2020 оны 9 дүгээр сарын тайлан
Зөвлөмж сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд
Өсвөр насны хүүхдүүдийн захидлын уралдааныг зохион байгуулна
2019 онд Улаанбаатар хотын өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгууд нь 438 мянга гаруй цагийн хөтөлбөр бэлтгэн хүргэсэн байна