Шинэчлэгдсэн: 2020/09/07


Өглөөний уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа


                                                                                                                                                                                                                               2020.09.07

  Харилцаа холбооны зохицуулах хорооноос санаачлан салбарын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах зорилгоор өнөөдөр Өглөөний уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уулзалтад Монгол Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ, Монголын телевизүүдийн холбоо, Олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчид, өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн төлөөлөл оролцлоо.

      Уулзалтаар Өргөн нэвтрүүлгийн тухай хууль шинээр батлагдаж, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан хуулийг даган гарах журмуудын талаар нээлттэй хэлэлцэж, талууд санал солилцлоо. Уулзалтын үеэр Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг Өргөн нэвтрүүлгийн тухай хууль болон даган гарах журмуудын хүрээнд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд шударга тэгш өрсөлдөх эрх зүйн орчин бүрдүүлж, үйлчилгээ эрхлэгчид үндэсний контентыг чанаржуулан, үзэгч, хэрэглэгчдэд үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлсэн бүтээлийг хүргэх замаар улс орны хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахад харилцаа холбооны салбарын хамтын ажиллагаа чухал гэдгийг онцолсон юм.

 

 Монгол Улсын Их Хурлын гишүүн, Инновац цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал Өргөн нэвтрүүлгийн тухай хууль батлагдахдаа олон талт оролцоог хангасан. Одоо батлагдсан хууль дээр сайн ажиллах, даган гарах журмуудыг нээлттэй хэлэлцүүлж, гарсан саналуудыг сайтар тусгах хэрэгтэй. “Оюуны өмчийн тухай хууль” энэ оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Тус хуулиар контент бүтээгч өөрсдийн оюуны бүтээлээ бодитоор үнэлүүлж, хамгаалж, түүнийхээ үр өгөөжийг бодитоор хүртэж, үнэ цэнийг нэмэгдүүлж байж бид хөгжинө. Үндэсний контент бол Үндэсний оюуны өмчийн томоохон капитал юм гэдгийг тэмдэглэн хэллээ.

 

    Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ Үйлчилгээ эрхлэгчид үнэ тогтоохдоо журмын хүрээнд зохицуулалтыг тусгах, салбарын байгууллага хоорондын өрсөлдөөн шударга байх зарчим баримтлах санал дэвшүүлж, тун удахгүй Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Зар сурталчилгааны тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөн ажиллаж байгаагаа хэлсэн юм.

 
 

Шинэ долоо хоногийн шинэ өдрийн эхлэлийг Мэдээлэл, харилцаа холбооны салбарынхан хамтдаа өглөөний уулзалтаар угтаж,  нээлттэй санал солилцож, салбарын тулгамдаж буй асуудал, гарц шийдлийн талаар үр дүнтэй хэлэлцлээ.

 

Бусад мэдээлэл

ХХЗХ, ШӨХТГ хамтран “Өрсөлдөөний тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
"ХХЗХ-НЫ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ 2020 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
"Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж байна
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчид болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан интернэтийн холболтын гэрээний бүртгэлийн жагсаалт