Шинэчлэгдсэн: 2020/09/02


Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар хамтын ажиллагааг бэхжүүлнэ


     Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, Цагдаагийн хурандаа Ж.Болд болон холбогдох газар, албадын дарга нар өнөөдөр уулзалт хийж, хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

     Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн хурдацтай хөгжлийн энэ цаг үед орчин үеийн дэвшилтэд техник технологийг ашиглан цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн.

          Уулзалтын үеэр Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг өнгөрсөн 6 дугаар сард зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн хугацаанд 2 байгууллага уялдаа холбоо сайтай, шуурхай, үр дүнтэй хамтран ажилласан, удахгүй зохион байгуулагдах Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хугацаанд хамтын ажиллагааг улам бэхжүүлж, процессын дагуу хуулийн хэрэгжилтийг хангуулан ажиллахаа онцолсон юм.

 

       Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, Цагдаагийн хурандаа Ж.Болд: Харилцаа холбооны зохицуулах хороотой урьдын хамтын ажиллагааг хадгалан цахим гэмт хэрэгтэй тэмцэх, цахим орчинд олон нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээлэл тархахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтын ажиллагааг сайжруулж ажиллахаа тэмдэглэн хэллээ.

          Тус хоёр байгууллага нь Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу Цар тахлын талаар олон нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээлэл цахим орчинд тархахаас сэргийлэх зорилгоор цахим орчинд зохицуулалт хийх журмыг хамтарсан тушаалаар баталж, Хууль зүй дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын бүртгэлд бүртгүүлэхээр хүргүүлээд байгаа юм.

 

Бусад мэдээлэл

ХХЗХ, ШӨХТГ хамтран “Өрсөлдөөний тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
"ХХЗХ-НЫ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ 2020 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
"Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж байна
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчид болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан интернэтийн холболтын гэрээний бүртгэлийн жагсаалт