Шинэчлэгдсэн: 2020/09/23


ХХЗХ, ШӨХТГ хамтран “Өрсөлдөөний тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа


эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:38 2020/09/23

2020.09.23

2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Харилцаа холбооны зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хамтран “Өрсөлдөөний тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгын төслийн урьдчилсан хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.  Хэлэлцүүлэгт Харилцаа холбооны зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар Харилцаа холбооны салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгж байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.

 

                                             
 
                                              
 

Хэлэлцүүлгээр хуулийн төсөлд орсон гол өөрчлөлтүүд, бүтцийн өөрчлөлтүүдийг танилцуулсан бөгөөд хуулийн хамрах хүрээ, үйлчлэл, тулгамдаж буй асуудлуудыг нарийвчлан хэлэлцүүлсэн.

Оролцогчдоос тухайн хуулийн зарим нэр томьёоны тодорхойлолт тодорхой болгох, одоо үйлчилж буй хэм, хэмжээний хувьд байгууллага хооронд давхцал үүсэх зэрэг асуудал байгаа талаар санал өгсөн бөгөөд тус хуулийн ажлын хэсэгт салбарын төлөөллийг оролцуулан ажиллах талаар санал гаргаж энэ талаар хамтран ажиллахаар талууд харилцан тохиролцов.

 

 

 

Бусад мэдээлэл

Өргөн нэвтрүүлгийн телевизийн монгол кино
Зөвлөлдөх уулзалт
Тусгай зөвшөөрөлгүй улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхэлж байсан газрын үйл ажиллагааг зогсоолоо
Өргөн нэвтрүүлгийн телевизийн бүх кино
Улаанбаатар хотын телевиз, сувгуудийн хөтөлбөрийн бүтэц - 2019 он
Өргөн нэвтрүүлгийн 20 телевизийн хөтөлбөрийн бүтэц
Мониторингийн 2020 оны 9 дүгээр сарын тайлан
Зөвлөмж сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд
Өсвөр насны хүүхдүүдийн захидлын уралдааныг зохион байгуулна
2019 онд Улаанбаатар хотын өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгууд нь 438 мянга гаруй цагийн хөтөлбөр бэлтгэн хүргэсэн байна