Шинэчлэгдсэн: 2020/09/19


"ХХЗХ-НЫ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ 2020 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


2020.09.19

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Монголын радио спортын холбоо хамтран  радио спорт сонирхогчдыг дэмжих зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Харилцаа холбооны зохицуулах хорооны нэрэмжит Радио сонирхогчийн нэвтрүүлэгч олох 2020 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн” 2020 оны 9 дүгээр сарын 19-20 өдрүүдэд Олон Улсын хүүхдийн Найрамдал  цогцолборт зохион байгуулагдахаар өнөөдөр нээлтээ хийлээ.

 Тус тэмцээн 5 төрлөөр зохион байгуулагдаж байгаа бөгөөд уламжлалт 3 төрөл болон ХХЗХ-ны дэмжлэгтэйгээр Олон улсад шинээр хөгжиж байгаа Фоксоринг, Спринтийн төрлүүдийг 2 дахь жилдээ Улсын аварга шалгаруулах тэмцээний хөтөлбөрт оруулан зохион байгуулж байна. Энэ удаагийн тэмцээнд 8 багийн 46 тамирчин, W19/W35, M19/M40, W21, М21 насны ангилалд  оролцож мэдлэг, ур чадвар, мэдрэмж, хүч чадлаа сорьж байна.

                                      
 

Радио сонирхогчийн нэвтрүүлэгч олох тэмцээн нь 144МГц, Фоксоринг, Спринт, Уламжлалт 3.5МГц-ийн төрлүүдэд тамирчид ойд нуусан 5-10 бага чадлын нэвтрүүлэгчийг газрын зураг, луужин, хүлээн авагч ашиглан олж барианд орох ёстой бөгөөд 9 шүүгч тэмцээнийг шүүж, баг тамирчид хувийн, нийлбэр, багийн төрөлд нийт 18 багц медалийн төлөө өрсөлдөх юм байна.

                                  
 

 

                                     
 

Өнөөдөр буюу  2020 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр Уламжлалт 144МГц-ийн тэмцээн  5 насны ангилалд амжилттай зохион байгуулагдаж, 15 оролцогч насны ангилал тус бүрт алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ.

                                        
 

ХХЗХ-ны нэрэмжит 2020 оны РСНО УАШТ-ий 144Мгц-ийн төрөлд байр эзэлсэн байдал

дд

Нэр

Ангилал

Илрүүлсэн нэвтрүүлэгч

Хугацаа

Эзэлсэн байр

1

Б.Хишигчулуун

W19

2

110.12

1

2

М.Монголжингоо

W19

1

94.19

2

3

Г.Оюундарь

W19

1

117.07

3

4

Б.Элбэгбаяр

M19/M40

4

96.49

1

5

Ц.Болдбаатар

M19/M40

3

98.05

2

6

Г.Энхболд

M19/M40

1

95.40

3

7

Ц.Одгэрэл

W21

5

89.13

1

8

С.Саранчимэг

W21

3

109.12

2

9

Г.Намуундарь

W21

3

116.59

3

10

Д.Батзаяа

M21

5

86.19

1

11

Алтансүх

M21

5

106.40

2

12

Б.Бат-Өлзий

M21

5

112.01

3

13

Б.Бадмаараг

W35

3

106.05

1

14

Т.Насанжаргал

W35

3

106.23

2

15

М.Одмаа

W35

3

109.05

3

Бусад мэдээлэл

Өргөн нэвтрүүлгийн телевизийн монгол кино
Зөвлөлдөх уулзалт
Тусгай зөвшөөрөлгүй улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхэлж байсан газрын үйл ажиллагааг зогсоолоо
Өргөн нэвтрүүлгийн телевизийн бүх кино
Улаанбаатар хотын телевиз, сувгуудийн хөтөлбөрийн бүтэц - 2019 он
Өргөн нэвтрүүлгийн 20 телевизийн хөтөлбөрийн бүтэц
Мониторингийн 2020 оны 9 дүгээр сарын тайлан
Зөвлөмж сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд
Өсвөр насны хүүхдүүдийн захидлын уралдааныг зохион байгуулна
2019 онд Улаанбаатар хотын өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгууд нь 438 мянга гаруй цагийн хөтөлбөр бэлтгэн хүргэсэн байна