Шинэчлэгдсэн: 2020/09/09


ОРОН НУТГИЙН СОНГУУЛИЙН ТАЛААР ХАМТАРСАН УУЛЗАЛТ БОЛЛОО


       2020.09.08

       Өнөөдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас санаачлан, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуультай холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл”, телевизүүдийн төлөөллүүд оролцсон уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

 

         Уулзалтын эхэнд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн зургаадугаар сард зохион байгуулагдсан Улсын Их Хурлын ээлжит сонгуульд хуулийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагууд нягт хамтран ажилласныг онцлоод, орон нутгийн сонгуулийн хугацаанд анхаарах зарим асуудлуудын талаар санал дэвшүүлэв. Мөн холбогдох байгууллагууд сонгуулийн хугацаанд гарсан зөрчил болон түүний шалган шийдвэрлэлтийн талаар мэдээлэл хийлээ.

 

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 287 дугаар тогтоолоор батлагдсан “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам”, 2020 оны 280 дугаар тогтоолоор батлагдсан “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, хяналт тавих журам”-ыг танилцууллаа.

 

           Уулзалтын үеэр Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн хугацаанд Радио, телевизүүд, мэдээ, мэдээллийн сайтууд, хуулийн хүрээнд хамтран ажилласныг онцлоод аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хугацаанд радио, телевизээр болон цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгааг явуулах, түүнд хяналт тавих журмын талаар орон нутгийн үйлчилгээ эрхлэгчид, холбогдох албаны хүмүүст цахим сургалт зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдэгдлээ. Мөн хэвлэл мэдээллийн болон бусад холбогдох байгууллагуудын хүсэлтээр хэлэлцүүлэг зохион байгуулах, зөвлөгөө мэдээлэл өгөх зэргээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

 

        Уулзалтын төгсгөлд Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран хуулийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий байгууллагууд болон хэвлэл мэдээллийн байгууллагуудад аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хугацаанд хууль, журмын дагуу хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахыг онцлон тэмдэглэв.

Бусад мэдээлэл

ХХЗХ, ШӨХТГ хамтран “Өрсөлдөөний тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
"ХХЗХ-НЫ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ 2020 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
"Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж байна
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчид болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан интернэтийн холболтын гэрээний бүртгэлийн жагсаалт