Шинэчлэгдсэн: 2020/08/10


“Үндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээл болон шилдэг телевиз, радио шалгаруулах уралдаан”-ы дүн гарлаа


 

I. ОРОН НУТГИЙН ТЕЛЕВИЗ, РАДИОГИЙ...Н ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ БҮТЭЭЛ

1. Сүхбаатар аймгийн BBS телевизийн “Ээмэг хонгор” нэвтрүүлэг

2. “Орон нутгийн телевизийн хүүхдийн шилдэг бүтээл” төрөлд Дорнод аймгийнЗалуучууд, уран бүтээлийн нэгдлийн “Зуни, Туни хоёр” нэвтрүүлэг

3. “Орон нутгийн радиогийн шилдэг бүтээл” төрөлд Хөвсгөл аймгийн Сторм ФМ-105 “Амьд харилцаа” нэвтрүүлэг

II. РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ БҮТЭЭЛ

1. Гэр бүлийн радио 104.5-ын “Дүрэмгүй хонх” нэвтрүүлэг

2. Марчаахай ХХК-ийн “Монгол наадам” телевизийн нэвтрүүлэг

III. РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ БҮТЭЭЛ

1. Арга билиг 95.7 радиогийн “Адуучин хүүд тохиолдсон явдал” нэвтрүүлэг

2. Контент Хаус Монголиа ХХК-ийн “Эрдэнийн судар оршивой” телевизийн нэвтрүүлэг

IV. ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ БҮТЭЭЛ БҮХИЙ ХӨТӨЛБӨРТЭЙ РАДИО, ТЕЛЕВИЗ

1. UBM радио 89.3

2. Монгол Эйч Ди ТВ телевиз тус тус шалгарлаа.

Шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулж баяр хүргэсэн ба тэрээр оюун санааны дархлаа бол тусгаар тогтнолын баталгаа гэдгийг тодотгоод үндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн бүтээлийг нэмэгдүүлэх, ард иргэд, ялангуяа хүүхэд залууст эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэхэд чиглэсэн бүтээлийг дэмжинэ гэдгээ илэрхийллээ.

Шилдэг бүтээлүүд нь ёс заншил, түүх, уламжлал, өв соёлыг орчин үеийн чиг хандлагатай хослуулан илэрхийлсэн, нийгэм, түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдолтой, эх оронч үзэл, бахархлыг төлөвшүүлэх, танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх, боловсрол олгох, сурган хүмүүжүүлэхэд чиглэсэн байх ёстой юм.

Шилдэг бүтээл болон шилдэг бүтээл бүхий радио, телевизийг жил бүрийн Сар шинийн баяр, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан шалгаруулна. Шүүгчдийн комиссыг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, редактор Г.Золжаргал ахалж байна.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар

Бусад мэдээлэл

Фэйсбүүк компанитай цахим хурал зохион байгуулав
Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд сургалт зохион байгууллаа
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2020 оны 2-р улиралд хийсэн мониторингийн дүн
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2020 оны 7-р сард хийсэн мониторингийн дүн
ХХЗХ, ШӨХТГ хамтран “Өрсөлдөөний тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
"ХХЗХ-НЫ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ 2020 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ