Шинэчлэгдсэн: 2020/07/07


МЭДЭГДЭЛ


МЭДЭГДЭЛ

2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр

        Өргөн нэвтрүүлгийн тухай хууль Монгол Улсын Их Хурлын  2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар  батлагдаж, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс  эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаатай холбогдуулан өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний* тусгай зөвшөөрлийн хүсэлт материалыг 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тодорхой хугацаанд хүлээн авахгүй, төлбөртэй радио, телевизийн үйлчилгээнээс бусад өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл олгохгүй болно.

        Харин одоогийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах ажиллагаа хэвээр үргэлжилж байгаа тул өргөн нэвтрүүлгийн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө (Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 13.1-д заасны дагуу гурван сарын өмнөөс гаргаж болно) хугацааг сунгуулах тухай өргөдлийг ирүүлнэ үү.

        Харилцаа холбооны зохицуулах хорооноос Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд заасан журам, нөхцөл шаардлагуудыг (тухайлбал “Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”, "Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", “Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам" “Радио, телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага” гэх мэт) боловсруулах ажил хийгдэж байгаа бөгөөд журам, нөхцөл шаардлагын төслүүдийг өөрийн цахим хуудсанд байршуулах, үйлчилгээ эрхлэгчдээс санал авч, хэлэлцүүлэх ажлуудыг тухай бүр мэдээлж ажиллах болно.

Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газар

Харилцаа холбооны зохицуулах хороо

Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний тусгай зөвшөөрөлд Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан дараах үйлчилгээнүүд хамаарна. Үүнд:

  1. Радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ;
  2. Олон суваг дамжуулах үйлчилгээ;
  3. Олон нийтийн радио, телевизийн үйлчилгээ;
  4. Арилжааны радио, телевизийн үйлчилгээ (одоогийн сувгууд);
  5. Өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээ;
  6. Төлбөртэй радио, телевизийн үйлчилгээ.

Бусад мэдээлэл

Монгол Улсад мэдээлэл харилцаа холбооны салбарын бие даасан зохицуулах байгууллага үүсэж хөгжсөний 25 жилийн ойн баярын мэнд хүргэе
“Харилцаа холбооны салбарын Дараа үеийн зохицуулалт, цаашдын чиг хандлага-2020” бага хурал, семинар
Өргөн нэвтрүүлгийн телевизийн хүүхдийн кино, нэвтрүүлэг
Өргөн нэвтрүүлгийн телевизийн монгол кино
Зөвлөлдөх уулзалт
Тусгай зөвшөөрөлгүй улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхэлж байсан газрын үйл ажиллагааг зогсоолоо
Өргөн нэвтрүүлгийн телевизийн бүх кино
Улаанбаатар хотын телевиз, сувгуудийн хөтөлбөрийн бүтэц - 2019 он
Өргөн нэвтрүүлгийн 20 телевизийн хөтөлбөрийн бүтэц
Мониторингийн 2020 оны 9 дүгээр сарын тайлан