Шинэчлэгдсэн: 2020/07/02


Олон улсын стандартуудыг орчуулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал


СТАНДАРТ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Харилцаа холбооны зохицуулах хороо нь доорх стандартуудыг орчуулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул уг үйлчилгээг үзүүлэх хүсэлтэй зөвлөхийн багийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Үүнд:

  • ETSI EN 301 893 V2.1.1 (2017-05); 5 GHz RLAN; Harmonized standard covering the essential requirements of article 3.2 of Directive 2014/53/EU
  • ETSI EN 301 753 V1.2.1 (2003-12); Fixed Radio Systems; Multipoint equipments and antennas; Generic harmonized standard for Point-to-Multipoint digital fixed radio systems and antennas covering the essential requirements under article 3.2 of the Directive 1999/5/EC
  • IEC 60215:2016; Safety requirements for radio transmitting equipment- General requirements and terminology
  • ETSI EN 300 220-2 V3.2.1 (2018-06) Short Range Devices (SRD) operating in the frequency range 25 MHz to 1 000 MHz; Part 2:Harmonised Standard for access to radio spectrum for non specific radio equipment

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөхийн баг нь тухайн стандартыг боловсруулах чадвартайг нотлох ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлага, боловсролын талаарх мэдээллийг ирүүлэх ба зөвлөхийн багт тавигдах шаардлагуудыг багийн гишүүд хамтран хангасан байна.

Стандарт боловсруулах зөвлөхийн багт тавигдах шаардлага:

  1. Утасгүй холбооны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  2. Мэдээлэл, харилцаа холбооны зөвлөх инженер,
  3. Радио холбооны чиглэлээр 5-аас дээш жил ажилласан, техникийн болон онолын мэдлэг, туршлагатай,
  4. Асуудал шийдвэрлэх, системтэй дүн шинжилгээ хийх арга барил эзэмшсэн,
  5. Мэргэжлийн англи хэлний зохих түвшний мэдлэгтэй,
  6. Радио холбооны чиглэлээр судалгаа шинжилгээ, орчуулга, баримт бичиг боловсруулах ажил хийж байсан, эрдмийн зэрэг цол хамгаалсан бол давуу тал болно.

Сонирхсон этгээд мэдүүлгээ 2020 оны 07 дугаар сарын 08-ны дотор доорх хаягаар ирүүлнэ үү.

Харилцаа холбооны зохицуулах хороо

Метро бизнес төв А блок 5 давхар

Д.Сүхбаатарын гудамж-13

Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033

Утас: 304258

Факс:327720

Харилцах албан тушаалтан:

Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын

мэргэжилтэн Ш.Болормаа

Утас: 99009906

Мэйл хаяг: bolormaa@crc.gov.mn

Бусад мэдээлэл

Хаягжуулалт
Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлт шийдвэрлэлтийн 2020 оны жилийн эцсийн тайлан
Зохицуулалт, нөхцөл шаардлагын төсөлд саналаа өгнө үү
ХХЗХ-нд 2020 оны 11 дүгээр сард ирсэн санал, гомдлын мэдээ
ЗАХИДАЛ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА
Дуу ба дууны дохио түүний үзүүлэлтүүд
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр дамжуулж буй Улаанбаатар хотын телевизүүдийн дууны гаралтын тогтмол түвшинд хийсэн хэмжилт, тохируулгын 2020 оны 01 дүээр сараас 11 дүгээр сар хүртэлх дүн мэдээ
Мэндчилгээ
ТУСГАЙ ДУГААРЫН ТАЛААР ХЭРЭГЛЭГЧДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 12 дугаар хуралдааны мэдээлэл