Шинэчлэгдсэн: 2020/04/28


Өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгуудад, Радио телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих чиглэлээр сургалт зохион байгууллаа


Харилцаа холбооны зохицуулах хорооны Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газраас 2020 оны 4 дүгээр сарын 24, 28-ний өдрүүдэд Өргөн нэвтрүүлгийн телевизүүдэд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, холбогдох журам /CЕХ, ХХЗХ-ны хамтарсан 18/22 тоот тогтоолоор батлагдсан “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам”/-ын талаар арга зүйн сургалт зохион  байгууллаа. Сургалтыг Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмжийн дагуу Өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгуудаас оролцогчдыг цөөн тоогоор хэсэгчлэн хувааж, сургалтанд хамтрагдсан иргэдийн мэдээллийг бүртгэлжүүлэн, биеийн халууныг хэмжин, 1-2 метр зайнд суулган халдвараас урьдчилан сэргийлсэн аюулгүй орчинд явууллаа. Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн үеэр радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих чиглэлээр, өргөн нэвтрүүлгийн телевизүүдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сонирхсон асуултанд хариулсан үр дүнтэй сургалт боллоо. Монгол Улсын Их хурлын сонгуулийн  тухай хууль, CЕХ, ХХЗХ-ны хамтарсан 18/22 тоот тогтоолоор батлагдсан Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журмын талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://www.crc.gov.mn/k/30Z/6N холбоосоор орж авна уу.

 
 
 

 

Бусад мэдээлэл

Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
"Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж байна
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчид болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан интернэтийн холболтын гэрээний бүртгэлийн жагсаалт
Харилцаа холбооны зохицуулах хорооноос зөвшөөрөл эзэмшигчдэд анхааруулж байна тусгай зөвшөөрлийн төлбөрийн тухай
Цар тахлын талаар олон нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээлэл цахим орчинд тархахаас сэргийлэх зорилгоор цахим орчинд зохицуулалт хийх журам батлагдлаа