Шинэчлэгдсэн: 2020/05/18


Фэйсбүүк компанитай "Election Day" Сонгууль-2020 цахим уулзалт зохион байгууллаа


            Харилцаа холбооны зохицуулах хороо нь Фэйсбүүк компани, FARO foundation  ТББ-тай хамтран Монгол Улсын Их Хурлын  сонгуулийн үеэр хэрхэн хамтарч ажиллах талаар Facebook Election Day “Сонгууль-2020” цахим уулзалтыг 2020 оны 5-р сарын 14-ний өдөр зохион байгууллаа. 

            Цахим уулзалтад  Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Прокурорын ерөнхий газар болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын төлөөллүүд, Фэйсбүүк компанийг төлөөлөн Жеорж Чен болон бусад албаны хүмүүс оролцож,  Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хугацаанд фэйсбүүк орчинд авч хэрэгжүүлэх арга хэмжээний бэлтгэл ажил болон хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцов. 

            Тус уулзалтаар  Фэйсбүүк компанийн зүгээс дараах байдлаар хамтран ажиллахаар боллоо.

Үүнд:

  1. Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооноос бүртгэгдэж ХХЗХ-нд ирсэн нэр дэвшигчийн цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудсыг баталгаажуулах;
  2. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн үеэр түргэн шуурхай хамтран ажиллах;
  3. Худал, хуурмаг мэдээлэл, хуурамч, цахим хуудсыг  хязгаарлах, устгах технологийн арга хэмжээг авах зэрэг болно.

Монгол Улсын зүгээс бүх хүсэлтийг зөвхөн Харилцаа холбооны зохицуулах хорооны “Ногоон суваг”-ыг ашиглан хүргүүлж, түргэн шуурхай шийдвэрлэн хамтран ажиллахаар болсон.

Бусад мэдээлэл

ХХЗХ, ШӨХТГ хамтран “Өрсөлдөөний тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
"ХХЗХ-НЫ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ 2020 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
"Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж байна
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчид болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан интернэтийн холболтын гэрээний бүртгэлийн жагсаалт