Шинэчлэгдсэн: 2020/03/16


Мэдээ мэдээллийн ВЕБ САЙТЫН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД Анхааруулга хүргүүлэх тухай


Монгол Улсад Коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 63 дугаар тогтоолын гуравдагаар заалтын дагуу худал хуурмаг мэдээ, мэдээллийг вэб сайтад нийтлэхгүй байх, мөн олон нийтийг эмх замбараагүй байдалд уриалан турхирсан, худал хуурамаг сэтгэгдлийг устгах арга хэмжээ авах, Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу Коронавирусийн талаах мэдээ, мэдээллийг хэрэглэгчийн сэтгэгдэл авах боломжгүй тохиргоотой нийтлэх тухай мэдэгдлийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос вэб сайтын үйлчилгээ эрхлэгчидэд мэйлээр урьдчилан хүргүүлж, албан бичгийг шуудангаар хүргүүлсэн.

Иймээс Коронавирусийн халдвар, тархалтын талаарх олон нийтийг төөрөгдүүлсэн худал хуурмаг мэдээ мэдээллийг өөрийн веб сайтад нийтлэхгүй байх, мөн олон нийтийг эмх замбараагүй байдалд уриалан турхирсан, худал хуурмаг сэтгэгдлийг устгах арга хэмжээг авч ажиллана уу.

Хэрэв энэ талаарх худал хуурмаг мэдээллийг нийтэлсэн нь холбогдох эрх бүхий байгууллагаар тогтоогдвол “Тоон контентийн үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”-ын дагуу Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарлах хүртэл арга хэмжээ авах нөхцөл бүрдэхийг үүгээр мэдэгдэе!!!

Мөн дараах веб сайтуудын хаяг, байршил нь алдаатай байсан тул буцаагдсан тул хаягаа шинэчлэж тус хороонд ирүүлнэ үү.

Нэр
1 24tsag.mn
2 Miss.mn
3 duuren.mn
4 Emegteichuud.mn
5 msgzar.mn
6 Narlag.mn
7 Niigmiintoli.mn
8 Nice.mn
9 Linkmn.net
10 Zuv.mn
11 Chuhal.mn
12 Unen.mn
13 Today.mn
14 Tseneg.mn
15 Paparatzzi.mn
16 Mminfo.mn
17 Bolod.mn
18 taamag.mn
19 untsug.mn
20 medeelne.mn
21 sonin.mn
22 onair.mn
23 tusgalt.com

 

Бусад мэдээлэл

Улаанбаатар хотын РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020.11.02-2020.11.30 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
Мониторингийн 2020 оны 10 дугаар сарын тайлан
Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлаагүй 13 чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд албаны хэрэгцээний QR зөвшөөрөл авах хүсэлтээ nokshtab@ulaanbaatar.mn хаягаар явуулна уу.
Санал авах тухай
Мэдэгдэл "Цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхлэгчдэд"
"Бүх нийтийн бэлэн байдал"-ын зэрэгт шилжүүлсэн хугацаанд иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг info@crc.gov.mn цахим хаягаар хүлээн авч байна
“COVID-19”-тэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх “Shuurkhai 119” мобайл аппликэйшн хэрэглээнд нэвтрүүлсэн байна
РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ЗӨВЛӨМЖ
Монголын сайтын холбоо уриалга