Шинэчлэгдсэн: 2020/05/21


Радио, телевизээр Монгол Улсын их хурлын сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих ажлыг зохион байгуулах цаг хугацааны хуваарь

Хийгдэх ажил Хууль, журмын заалт Хэн Хугацаа
1 Радио, телевизийн үндсэн сувгийн жагсаалтыг гаргах

Журмын 2.1.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь  энэхүү журмын 3.7-д зааснаас бусад радио, телевизийн үндсэн сувгийн жагсаалтыг эзэмшлийн мэдээллийн хамт сонгуулийн сурталчилгаа эхлэх өдрөөс 45-с доошгүй хоногийн өмнө батлагдсан маягтын дагуу гаргаж, өөрийн цахим хуудсаар нийтэд мэдээлнэ.

    ХХЗХ       2020.04.17  
2 Мэдэгдлийн маягт гаргах

Журмын 2.3.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийн маягт гаргаж, цахим хуудсаар мэдээлнэ.

ХХЗХ   2020.04.17  
3 Нэр дэвшүүлэх ажиллагаа

Хуулийн 29 дугаар зүйлийн 29.1 дахь хэсэг

29.1.Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана.

Хуулийн 29 дугаар зүйлийн 29.2 дахь хэсэг

29.2.Бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана.

Нам эвсэл, бие даан нэр дэвшигч 2020.05.10-аас 2020.05.16-ныг дуустал
4 Радио, телевиз сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг ХХЗХ-нд хүргүүлэх

Журмын 2.5.

Энэ журмын 2.2-т заасан (жагсаалтад орсон) радио, телевиз нь сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх бол сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийн маягтыг бөглөж, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9.1-46.9.3-т заасан баримтыг бүрдүүлэн хуульд заасан хугацаа дуусахаас өмнө Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлэхээр ирүүлнэ.

Радио, телевиз 2020.05.25 -наас өмнө
5 Олон нийтийн радио, телевиз сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн, хуваарь, цагийн саналаа хүргүүлэх

Журмын 2.13.

Олон нийтийн радио, телевиз нь сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийн талаарх саналаа Харилцаа холбооны зохицуулах хороонд сонгуулийн сурталчилгаа эхлэх өдрөөс 14-с доошгүй хоногийн өмнө ирүүлнэ.  

МҮОНРТВ 2020.05.19 -ний дотор
6 Олон нийтийн радио, телевизийн сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн, хуваарь, цагийг батлах

Журмын 2.14.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Олон нийтийн радио, телевизээр нэвтрүүлэх сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийн талаарх саналыг энэ журмын 2.12-т заасан зарчмыг хангасан эсэхийг хянаж, сонгуулийн сурталчилгаа эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө баталж, цахим хуудсаар нийтэд мэдээлнэ.

ХХЗХ 2020.05.26 -ны дотор
7 Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн жагсаалтыг нийтлэх

Журмын 2.11.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь энэ журмын 2.8-д заасны дагуу хянаж бүртгэсэн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн жагсаалтыг баталж, цахим хуудсандаа байршуулан нийтэд ил тод мэдээлнэ.

ХХЗХ 2020.05.27
8 Нэр дэвшигчийн үнэмлэх олгох, нийтэд мэдээлэх

Хуулийн 32 дугаар зүйлийн 32.12. дахь хэсэг

Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 22 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ.

СЕХ 2020.06.02
9 Сонгуулийн сурталчилгааг эхлүүлэх, зогсоох

Хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1. дэх хэсэг

Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно.

Радио, телевиз 2020.06.02-оос эхлэн 2020.06.23-ны 00:00 цагаас өмнө зогсооно.
10 Ухрааж, нөхөх үйлчилгээг зогсоох

Журмын 4.1.3. 

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т заасны дагуу өөрийн сүлжээгээр дамжиж байгаа сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизүүдийн ухраах, нөхөж үзэх үйлчилгээг санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас эхлэн санал авах хугацаа дуусах хүртэл зогсоох

ОСДҮЭ, Интернэтэд суурилсан ОСДҮЭ (OTT) 2020.06.23-ны 00:00 цагаас эхлэн 2020.06.25-ний 00:00 цаг хүртэл
11 Сурталчилгаа явуулсан тайланг нийтэд мэдээлэх, ШӨХТГ-т албан бичгээр хүргүүлэх  

Журмын 3.12.

Олон нийтийн радио, телевиз болон бусад радио, телевиз нь Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5-д заасны дагуу сурталчилгаа нэвтрүүлсэн талаарх тайланг өөрийн цахим хуудсаар эсхүл хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд мэдээлж, нотлох баримтын хамт шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад албан бичгээр хүргүүлнэ.

Радио, телевиз 2020.07.03 -ны дотор
12 Сонгуулийн сурталчилгаатай холбоотой нотлох баримтыг хадгалах

Журмын 3.14.

Радио, телевиз нь сонгуулийн сурталчилгаатай холбоотой баримт болон сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлсэн талаарх хуваарь, үнийн санал, гэрээ, эфирийн бичлэгийг нотлох баримт болгож 6 сараас доошгүй хугацаагаар хадгална.

Радио, телевиз 2021.01.02 хүртэл

САНАЛ АВАХ ӨДӨР 2020.06.24

Бусад мэдээлэл

Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам журмын төсөлд санал авч байна
"Боловсролын салбар дахь цахим шилжилт" хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журам батлагдлаа
Мониторингийн 2020 оны 7 дугаар сарын тайлан
“Үндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээл болон шилдэг телевиз, радио шалгаруулах уралдаан”-ы дүн гарлаа
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 7 дугаар сард хүлээн авсан баримт бичгийн мэдээ
Т.БАТБОЛД: СОНГУУЛИЙН ХУГАЦААНД “ФЭЙСБҮҮК” КОМПАНИТАЙ ХАМТРАН ХУУЛЬ ЗӨРЧСӨН 403 КОНТЕНТЫГ ХЯЗГААРЛАСАН
Харилцаа холбооны зохицуулах хороо Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулиар хамтран ажилласан төрийн болон хувийн хэвшлийн аж, ахуй нэгж байгууллагуудтай уулзалт зохион байгууллаа
Журмын төсөлд санал авах тухай
МЭНДЧИЛГЭЭ