Шинэчлэгдсэн: 2020/03/27


ЗАРЛАЛ


Орон нутгийн өргөн нэвтрүүлгийн радио, телевиз, кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчдэд

Харилцаа Холбооны Зохицуулах хорооноос “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам”-ын төслийн талаар цахим хэлэлцүүлэг, хурлыг 2020 оны 03-р сарын 30-ны даваа гарагийн 15:00-с 17:00 цагт хийхээр төлөвлөж байна. Дэлхий дахинд шинэ төрлийн корона вирус (Ковид 19) тархаж, хөл хорио тогтоосонтой холбогдуулан дээрх журмын танилцуулга, хэлэлцүүлэгийг видео хурал хэлбэрээр зохион байгуулж байна.

Видео хурал Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-ийн төвийн болон орон нутаг дахь салбаруудын хурлын танхимд хийх болно.

Иймд орон нутгийн Өргөн нэвтрүүлгийн телевиз, радио, сувгийн үйлчилгээ эрхлэгчид та бүхэн өөрийн аймаг дахь МХС ТӨК-ийн байранд очиж тус хуралд идэвхтэй оролцоно уу?

Та бүхэн дээрх хуулийн радио,телевизтэй холбоотой дараах заалтууд болон журмын төсөлтэй нэг бүрчлэн танилцаарай. Үүнд:

  • 39-р зүйл “ Сонгуулийн сурталчилгаа,
  • 46-р зүйл “ Сонгуулийн сурталчилгаанд радио,телевиз ашиглах”
  • 48-р зүйл” Хууль бус сурталчилгааг хориглох”

Мөн Зөрчлийн тухай хуулийн 17.1-р заалт нь дээрх зүйл заалтуудын зөрчилд тооцох хариуцлага байгаа.

Журмын төслийг http://www.crc.gov.mn/k/30Z хэсгээс харна уу

Бусад мэдээлэл

Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлт шийдвэрлэлтийн 2020 оны жилийн эцсийн тайлан
Зохицуулалт, нөхцөл шаардлагын төсөлд саналаа өгнө үү
ХХЗХ-нд 2020 оны 11 дүгээр сард ирсэн санал, гомдлын мэдээ
ЗАХИДАЛ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА
Дуу ба дууны дохио түүний үзүүлэлтүүд
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр дамжуулж буй Улаанбаатар хотын телевизүүдийн дууны гаралтын тогтмол түвшинд хийсэн хэмжилт, тохируулгын 2020 оны 01 дүээр сараас 11 дүгээр сар хүртэлх дүн мэдээ
Мэндчилгээ
ТУСГАЙ ДУГААРЫН ТАЛААР ХЭРЭГЛЭГЧДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 12 дугаар хуралдааны мэдээлэл
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2020 оны 11-р сард хийсэн мониторингийн дүн