Тусгай дугаарын сунгалт


Хэрвээ та тусгай дугаар эзэмших эрхээ сунгуулахаар Харилцаа холбооны зохицуулах хороонд хандах гэж байгаа бол дараах зөвлөмжийг анхаарна уу.

1.    Хууль журам, нөхцөл шаардлагыг судлах

2.    Материал, холбогдох нотлох баримтыг бүрдүүлэх

  • Та тусгай дугаарын сунгалтын маягтыг эндээс татан авч бөглөн хугацааг сунгуулах тухай өргөдлийн хамт Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлнэ.
  • Хугацаа дууссан гэрээ, бүртгэлийн гэрчилгээ болон төлбөр төлсөн баримтыг хавсаргана.

Бүрдүүлсэн материалаа Харилцаа холбооны зохицуулах хорооны хаягаар ирүүлнэ. Хаягийг энд ээс харна уу.

Тусгай дугаарын хугацааг сунгах сунгалтын материалыг бүрдүүлэх явцад утсаар, имэйлээр, биеэр ирж уулзаж зөвлөгөө авч болно.

 

1.    Тусгай дугаарын хугацааг сунгах хүсэлтийг шийдвэрлэх

  • Зохицуулах хорооны холбогдох алба нь тусгай дугаарын хугацааг сунгуулах тухай өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10-30 хоногт багтаан хянаж, дүгнэн шийдвэрлэнэ.
  • Тусгай дугаарын хугацааг сунгах шийдвэрийг өргөдөл гаргагчид мэдэгдэх (утсаар, мессежээр, имэйлээр) ба ажлын 5 хоногт багтаан гэрээг шинэчлэн байгуулна.
  • Тусгай дугаарын сунгалтын гэрээ, гэрчилгээнд Зохицуулах хорооны дарга гарын үсэг зурж, баталгаажуулна.
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6.2-т зааснаар тусгай дугаарын бүртгэлийн гэрчилгээний хугацааг анх олгосон хугацаанаас доошгүй хугацаагаар сунгана. 
  • Тусгай дугаарын бүртгэлийн гэрчилгээ нь гэрээний хамт хүчинтэй байна.
  • Зохицуулах хорооны холбогдох албаны тусгай дугаар хариуцсан мэргэжилтэн нь баталгаажуулсан бүртгэлийн гэрчилгээ болон гэрээг өргөдөл гаргагч эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулж, гарын үсэг зуруулан журам, нөхцөл шаардлага, хүлээсэн үүргийн талаар тайлбар, мэдээлэл, зөвлөгөө өгнө.
  • Тусгай дугаарын хугацааг сунгуулахад өмнөх төлбөр, тооцооны үлдэгдэлгүй байна.

2.    Төлбөр

Тусгай дугаарын бүртгэлийн гэрчилгээ болон гэрээг дугаарын Зохицуулалтын үйлчилгээний хөлс төлсөн баримтыг үндэслэн олгоно

Бусад мэдээлэл

Цахим худалдаа хийхэд анхаарах зөвлөгөө
Ази, Номхон далайн бүс нутгийн шуудангийн салбарыг тахал өвчнөөс ангижрахад туслах ДШХ-ны шинэ санаачилга
САНАЛ АВАХ ТУХАЙ
1921 оны 07 сарын 19-ний энэ өдөр орчин цагийн Харилцаа холбооны салбарын анхны байгууллага “Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо” байгуулагджээ
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2021 оны эхний хагас жилийн тайлан
Иргэний нисэхийн агаарын навигацийн үйлчилгээнд ашиглагдах радио давтамжийн хуваарилалт ба зохицуулалт
Шуудангийн нэгдсэн кодын танилцуулга
Телевизийн хөтөлбөр, зар сурталчилгааны журмын хэрэгжилтийг хангаж ажиллах, хяналт тавих талаар зөвлөмж
Сонгуулийн сурталчилгаанд хяналт тавьж ажилласан тайлан
РДӨНХТ-ийн 2021 оны 01 сарын 04-ний өдрөөс 2021 оны 06 сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэсэн хэмжилт, хяналт, шалгалтын товч мэдээлэл