Шинэчлэгдсэн: 2019/12/27


Телевиз, сувгийн дууны түвшний зөрчлийг арилгах чиглэлээр зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа


Харилцаа холбооны зохицуулах хороо нь телевиз, сувгуудын дууны түвшин жигд бус байгаа зөрчлийг арилгах, стандарт хэмжээнд байлгах чиглэлээр 2019 онд стандарт шаардлага хангаагүй Улаанбаатар хотын телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн инженер техникийн ажилчдад зориулсан сургалт, уулзалтыг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хорооны хурлын танхимд зохион байгууллаа.

Сургалт уулзалтын үеэр тус хорооноос болон ДДэшТВ компаниас телевиз, сувгийн дууны түвшний хэмжилтийг хийж байгаа аргачлал, тайлан мэдээний дүнг танилцуулж, тулгарч буй бэрхшээл, анхаарах асуудлуудын талаар хэлэлцэн санал солилцов. Телевиз сувгуудын зүгээс эфирийн сахилга батын хангадаг байх, дууны түвшинг хянах, тохируулах хариуцсан ажилтантай байх, хэмжүүрийн төхөөрөмжтэй байх, удирдлагуудад ойлголт мэдээлэл өгч, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлэх зэргийг дурдсан бол олон сувгийн үйлчилгээ эрхлэгчид дээр дууны түвшин ялгаатай очих асуудал байгааг хэмжиж асуудлыг тодорхойлох, мөн хэрэглэгчийн сет-топ-боксууд дээр ч хэмжилт хийх шаардлагатай болохыг ярилцсан.

Уулзалтын дүнд 2020 онд хамтарсан хэмжилт шалгалт зохион байгуулах, энэ төрлийн хэлэлцүүлэг уулзалтыг тогтмолжуулах, үйлчилгээ эрхлэгчид илүү хариуцлагатай байхад анхаарч ажиллахаар боллоо. 

Илтгэл

Өргөн нэвтрүүлгийн дууны түвшинд тавьж буй хяналт

Дууны хэмжилт хийх тухай

 
 
 
 

 

Бусад мэдээлэл

ХОББИ СУРГУУЛИЙН “ШОНХОРУУД” БАГ АВАРГААР ШАЛГАРЛАА
Олон улсын захидал бичлэгийн 2022 оны уралдаан зарлагдлаа
УЛААНБААТАР ХОТЫН РӨН-ИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД 2021.10.01-2021.10.29 ХҮРТЭЛ ХИЙСЭН СУУРИН ХЯНАЛТЫН МЭДЭЭ
“Харилцаа холбооны сүлжээний дугаарыг хуваарилах, олгох ашиглах журам”-ын нэгдсэн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
2019 оны жилийн эцсийн тайлангийн ном
Б.Болдбаатар, Б.Балгансүрэн нарыг ХХЗХ-ны "ХҮНДЭТ ДЭВТЭР" -т бичиж алдаршууллаа
Богино зайн радио холбооны тоног төхөөрөмжид ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлагын 3 дугаар хавсралт
“Дижитал үйлчилгээ болон апп эдийн засгийн өнөөгийн байдал, зохицуулалтын орчны талаарх”- цахим хэлэлцүүлэг зохион байгууллаа
Анхааруулга
“Хаягжуулалт, шуудангийн нэгдсэн кодын хэрэглээ” ​цахим сургалт зохион байгуулагдлаа