Шинэчлэгдсэн: 2020/02/13


2020 он 1 дүгээр сард ирсэн санал, гомдлын мэдээ


Харилцаа холбооны зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль, Шуудангийн тухай хууль болон бусад холбогдох хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд “Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авах, хянах, шийдвэрлэх журам”-ын дагуу холбогдох хууль, тогтоомжийг удирдлага болгон үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгчдийн санал, гомдлыг хүлээн авч шийдвэрлэдэг. Тус хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигч, иргэд, аж ахуйн нэгж, хэрэглэгчдийн санал, гомдлыг бичгээр, Засгийн газрын 11-11 төвөөр, утсаар, имэйлээр болон биеэр гэсэн хэлбэрүүдээр хүлээн авдаг. Тус хороо нь 2020 оны 01 дүгээр сард санал - 3, гомдол - 19, хүсэлт – 4, шийдвэр – 1, өргөдөл – 3 тус тус хүлээн авч шийдвэрлэсэн. Санал, гомдол ирсэн хэлбэр

  бичгээр утсаар 11-11.mn бүгд
Санал     3 3
Гомдол 10 6 3 19
Хүсэлт 3   1 4
Шийдвэр 1     1
Өргөдөл   3   3

Шийдвэр гэсэнд вэб сайтын мэдээ, мэдээлэл болон Фэйсбүүкийн нэр бүхий хуудасны зарим мэдээлэл нь нотлох баримтуудаар хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон бодит бус мэдээлэл болохыг цагдаагийн байгууллагаас тогтоож, ирүүлсэн албан ёсны шийдвэр юм. Мөн Оюуны өмчийн улсын байцаагчийн дүгнэлтээр оюуны өмч зөрчсөн талаар дүгнэлт, шийдвэр хамаарна. Санал, гомдлыг хамаарах төрлөөр нь ангилж үзвэл

Хэрэглэгчээс үйлчлэгчийн үйл ажиллагаатай холбоотой гаргасан өргөдөл, гомдол 11
Үйлчлэгч хоорондын гомдол, маргаан 1
Вэб сайтын агуулгатай холбоотой гомдол  -
Фэйсбүүк 2
Радио давтамжийн нөлөөлөл 7
Радио долгионы үүсгэх цахилгаан соронзон оронгийн хүний биед үзүүлэх нөлөө 3
Бусад 6

 

 

Тус хороонд ирдэг санал, гомдлын багагүй хувийг хэрэглэгчдээс үйлчилгээ эрхлэгчийн үзүүлдэг үйлчилгээтэй холбоотой асуудал эзэлж байна. Ийм төрлийн гомдлыг тус хороо нь хүлээн аваад холбогдох үйлчилгээ эрхлэгчид шилжүүлэн хэрхэн шийдвэрлэсэн талаар гомдол гаргагчид болон тус хороонд эргэн хариу өгөх хугацаатай үүрэг даалгавар өгөх, холбогдох тайлбар, мэдээлэл өгч барагдуулсан. Санал, гомдлын хамаарах үйлчилгээ  

  хүсэлт гомдол санал шийдвэр өргөдөл
Үүрэн холбоо 1 6 2   1
АйПи ТВ   1      
ОСДҮЭ   1      
Өргөн нэвтрүүлэг   1      
Шуудан   1      
Вэбсайт         2
Фэйсбүүк   1   1  
Радио давтамжийн нөлөөлөл 1 6      
Радио долгионы үүсгэх цахилгаан соронзон оронгийн хүний биед үзүүлэх нөлөө 2        
Бусад   2 1    

 

 

Тайлант хугацаанд хэрэглэгчдээс үүрэн холбооны үйлчилгээтэй холбоотой санал, гомдол - 10 ирснийг холбогдох үйлчилгээ эрхлэгчдэд дамжуулан хуулийн хугацаанд шийдвэрлэсэн. Радио давтамжийн харилцан нөлөөлөлтэй холбоотой хэмжилт шалгалт хийлгэх хүсэлт – 7 ирснийг тус хорооны Радио давтамж, зохицуулалт хяналтын газрын инженерүүд холбогдох хэмжилт, шалгалтыг хийж нөлөөллийг арилгах арга хэмжээг авсан. Санал, гомдлыг агуулгаар нь ангилан дараах хүснэгтэд үзүүллээ. Агуулгын ангилал  

Үйлчилгээний чанар 4
Үйлчилгээний төлбөр тооцоо, үнэ тариф 4
Цахим гэмт хэрэг, нэр төрд халдсан/гүтгэсэн 2
Радио дамтамжийн нөлөөлөл 7
Радио долгионы үүсгэх цахилгаан соронзон оронгийн хүний биед үзүүлэх нөлөө 3
Бусад 10

Дээрх хүснэгтэнд тус хорооны санал, гомдол хүлээн авах шийдвэрлэх хуулиар олгогдсон эрхийн хүрээнд хамаарах агуулгаар ангилан харууллаа. “Бусад” гэдэгт ихэвчлэн иргэдээс тус хорооны эрх, үүрэгт үл хамаарах асуудлаар хандсан агуулга бүхий санал, гомдлыг  хамаарууллаа. Тайлант хугацаанд иргэдээс харилцаа холбооны үйлчилгээний үндсэн үйл ажиллагаатай холбоотой буюу үйлчилгээний чанартай холбоотой болон төлбөр тооцоотой холбоотой санал, гомдол нийт 8 ирүүлснийг хугацаанд нь шийдвэрлэж ажиллалаа. Тус хороонд ирсэн гомдлын шийдвэрлэлтийн талаар доор үзүүлэв. Шийдвэрлэсэн байдал

Холбогдох үйлчилгээ эрхлэгчид дамжуулан шийдвэрлэсэн 8
Зөрчлийн хэрэг үүсгэсэн -
Хэмжилт, шалгалт хийсэн  8
Тайлбар мэдээлэл өгсөн 13
Бусад 1

Тайлант хугацаанд тус хороонд ирсэн нийт 30 санал, гомдлын 13-т холбогдох тайлбар, мэдээлэл өгсөн, 8 гомдлыг холбогдох үйлчилгээ эрхлэгчид дамжуулан шийдвэрлэсэн бол 8 хүсэлтийн дагуу хэмжилт, шалгалт хийсэн нь радио давтамжийн нөлөөлөл болон радио долгионы үүсгэх цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөллийн хэмжилт байна.

Бусад мэдээлэл

ХХЗХ, ШӨХТГ хамтран “Өрсөлдөөний тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
"ХХЗХ-НЫ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ 2020 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
"Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж байна
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчид болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан интернэтийн холболтын гэрээний бүртгэлийн жагсаалт