Тус хорооны Радио долгион хяналтын төвөөс хэт богино долгионы /FМ/ радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын суурин хэмжилтийг MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартыг хангуулах, технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор тогтмол хийж байна.
2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд.
Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 35 аж ахуйн нэгж.
KFSMS суурин хяналтын станц.
Хэмжилтийг Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны төв оффис /106°54'53.8"E 47°55'38.2"N/ дээр байрлах суурин хяналтын станц /KFSMS/-аар Радио Долгион Хяналтын Төвөөс хэмжив.
Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио долгион хяналтын төвөөс радио давтамжийн суурин хяналтыг тогтмол хийж байна. Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 35 аж ахуйн нэгжид 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 01 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд суурин хяналт хийснээс 8 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн давтамжийн хазайлтын дундаж утга стандарт хэмжээнээс хэтэрсэн, тэдгээрээс 3 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн төвийн давтамжийн шилжилтийн дундаж утга стандарт хэмжээнээс хэтэрсэн, 2 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн эзэлсэн зурвасын өргөн стандарт хэмжээнээс хэтэрсэн, 1 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн дохионы түвшин хангалтгүй байна.
6.1. Стандартын шаардлагыг хангасан:
MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартын 5-р зүйлд заасан давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлтын максимум утга ± 75 кГц, нэвтрүүлэгчийн зөөгч давтамжийн зөвшөөрөх шилжилт 2 кГц, хэрэглэх зурвасын өргөн 300 кГц-ээс хэтрэхгүй гэсэн шаардлагыг хангасан дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байв. Үүнд:
Давтамж /МГц/ | Эзэмшигч | Тусгай зөвшөөрлийн дугаар | |
---|---|---|---|
1 | 88.3 | Эм Жи Эл Радио Ньюс ХХК | 12800186 |
2 | 88.8 | Икод ХХК | 540/FM 172 |
3 | 89.3 | Сета тех ХХК | 22800193 |
4 | 89.7 | Жавзандамба хутагт төв ТББ | 589 /FM 210 |
5 | 90.5 | Улаанбаатар телевиз ХХК | 560/FM 191 |
6 | 91.7 | Хэмнэлт долгион ХХК | 491/FM160 |
7 | 92.1 | Смарт коммуникэйшн ХХК | 508 /FM 166 |
8 | 92.5 | Скай Медиа Груп ХХК | 487 /FM89 |
9 | 94.5* | Монкаст радио ХХК | 12800188 |
10 | 95.1 | Шүхэр ТББ | 408/FM138 |
11 | 95.7 | "Хүүхэд, ирээдүй, соёл, боловсрол сан" ТББ | 356/FM121 |
12 | 96.9 | Эх элгэн нутаг ХХК | 396/FM133 |
13 | 97.5 | Гандантэгчинлэн хийд шашны байгууллага | 291/FM101 |
14 | 98.1 | Радиоком Монгол ХХК | 148/FM57 |
15 | 98.5 | Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо ТББ | 160/FM61 |
16 | 98.9 | Монголиан Мьюзик Медиа ХХК | 146/FM55 |
17 | 99.3 | Ньюмедиа ХХК | 147/FM56 |
18 | 100.9 | Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар | 005/FM01 |
19 | 101.7 | Аггрегатор ХХК | 061/FM39 |
20 | 102.1* | Эм эс жи эм ХХК | 555/FM186 |
21 | 102.5 | Бадруун ХХК | 008/FM02 |
22 | 103.1 | Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар | 005/FM01 |
23 | 104.5 | Салхи Энтертэйнмэнт ХХК | 023/FM06 |
24 | 105.5 | Чугу ХХК | 022/FM05 |
25 | 106.0 | Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар | 005/FM01 |
26 | 106.6 | Стандарт Ви Оү Эй ХХК | 011/FM03 |
27 | 107.5 | Билэг санаа ХХК | 017/FM04 |
*-РӨН-ийн үйлчилгээ эрхлэгч 98.5 МГц РӨН-ийн дохионы түвшин хангалтгүй байна.
6.2. Стандартын шаардлагыг хангаагүй:
MNS 4909:2000 стандартын шаардлагыг хангаагүй давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлт /Deviation/-ын максимум утга ± 75 кГц-ээс хэтэрсэн дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна. Үүнд:
Давтамж /МГц/ | Эзэмшигч | Тусгай зөвшөөрлийн дугаар | |
---|---|---|---|
1 | 91.1 | Монгол Комикс ХХК | 507 /FM 165 |
2 | 96.3 | "Авто радио ФМ 96.3 хэвлэл мэдээллийн хэрэгсэл" ТББ | 294/FM102 |
3 | 99.7 | Билэгт дөлгөөн ХХК | 268/FM93 |
4 | 100.1 | РФ ХХК | 051/FM37 |
5 | 100.5 | НС Холбоо ХХК | 039/FM14 |
6 | 103.6 | Медиа холдинг ХХК | 025/FM07 |
7 | 104.0 | Ви Өү Эм ХХК | 253/FM73 |
8 | 107.0 | И Зэт Эф Эм ХХК | 035/FM13 |
Дохионы давтамжийн хазайлт ± 75 кГц-ээс хэтэрсэн эдгээр РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдээс 91.1 МГц болон 100.1 МГц-ийн РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдийн эзэлсэн зурвасын өргөний хэмээ 300 кГц-ээс мөн хэтэрсэн байна.
MNS 4909:2000 стандартын шаардлагыг хангаагүй давтамжийн модуляцтай дохионы төвийн давтамжийн шилжилт /Offset/-ын максимум утга ±2 кГц-ээс хэтэрсэн дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна. Үүнд:
|
Давтамж |
Эзэмшигч |
Тусгай зөвшөөрлийн дугаар |
---|---|---|---|
1 |
96.3 |
"Авто радио ФМ 96.3 хэвлэл мэдээллийн хэрэгсэл" ТББ |
294/FM102 |
2 |
99.7 |
Билэгт дөлгөөн ХХК |
268/FM93 |
3 |
100.5 |
НС Холбоо ХХК |
039/FM14 |
Радио станцуудын тархалтын болон сонсголын чанар нь тухайн радиогийн үйлчилгээ эрхлэгчийн дууны пульт, түүгээр дамжуулагдаж буй дууны түвшингээс ихээхэн хамаарч байна. Иймд хүлээн авах талд сонсогдож, хэмжигдэж буй дууны зөөгч давтамжийн хазайлтыг хэвийн байлгах, сонсголыг сайжруулахын тулд дууны пультны тохиргоог стандарт хэмжээгээр тохируулж нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна.
Тайлант хугацаанд 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 01 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд хийгдсэн 36588 удаагийн хэмжилтийн дундаж утгыг нэгтгэн хэмжилтийн төрөл тус бүрээр ангилан график хэлбэрээр үзүүлэв.