Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар


  • Хорооны үйл ажиллагааны болон үзүүлж байгаа үйлчилгээний нөхцөлийн талаар иргэн, хуулийн этгээдэд мэдээлэл өгч, мэргэжил, арга зүйн зөвлөмж гаргах;
  • Тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хугацааг сунгах, нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагад өөрчлөлт оруулах талаар Хорооны холбогдох бусад нэгжээс гаргасан санал, дүгнэлтийг нэгтгэн,  Хорооны хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэх; (Энэ дэд заалтад Засгийн газрын 2020 оны 65 дугаар тогтоолоор нэмэлт орсон)
  • Тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулах гэрээний хууль зүйн үндэслэлийг хянаж, гэрээ байгуулах үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах;
  • Тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа, техник, эдийн засгийн талаар дотоод мэдээллийн сан байгуулж, байгууллага, албан тушаалтныг мэдээллээр хангах;
  • Хорооны шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянаж, мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр Хорооны удирдлага, холбогдох бусад албан тушаалтныг хангах, эрх бүхий байгууллагын шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллах;
  • Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргаан болон хэрэглэгчийн эрх ашгийг хөндсөн бусад маргаантай асуудлыг судлан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх, санал боловсруулж зохих журмын дагуу Хорооны хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх;
  • Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага болон төрийн болон төрийн бус бусад байгууллагатай харилцаа холбооны асуудлаар хамтран ажиллах;
  • Хорооны үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах зорилтын хзүрээнд дараах арга хэмжээг зохион байгуулна:
  • Байгууллагын албан хэрэг хөтлөх үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулж тайлагнах;
  • Хорооны цахим хуудсыг хөтлөх;
  • Хорооны үйл ажиллагааг олон нийтийн сүлжээгээр дамжуулан сурталчлах ажлыг зохион байгуулах.
  • Хорооны төсөв болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төслийг боловсруулах, төсвийг бүрдүүлж, зарцуулалтад хяналт тавих;
  • Нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан тэнцэл гаргах аудитаар баталгаажуулж нийтлэх;
  • Хорооны хүний нөөцийг бэлтгэх талаар санал боловсруулж, эрх бүхий этгээдэд танилцуулж шийдвэрлүүлэн, гарсан шийдвэрийг  хэрэгжүүлэх;
  • Хорооны ажилтнуудыг сургалтад хамруулан мэргэшүүлэх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар санал боловсруулах;
  • Олон улсын болон бүс нутгийн цахилгаан холбоо, шуудан холбооны байгууллагаас зохион байгуулж байгаа хурал, зөвлөлгөөнд Хорооны ажилтнуудыг оролцуулах ажлыг зохион байгуулах;
  • Байгууллагын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын болон бүс нутгийн цахилгаан холбоо, шуудан холбооны байгууллага, гадаад улсын ижил төрлийн байгууллагатай хамтран ажиллах талаар санал боловсруулан, тэдгээрийн туршлагыг судлан үйл ажиллагаандаа нэвтрүүлэх;
  • Байгууллагын архив, бичиг хэргийг зохих журмын дагуу хөтлөх;
  • Байгууллагын дотоод сүлжээ болон мэдээллийн аюулгүй үйл ажиллагааг хангах асуудлыг хариуцаж ажиллах;
  • Байгууллагын дотоод зохион байгуулалтыг боловсронгуй болгох, үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр санал боловсруулан санаачилгатай ажиллаж,   хорооны өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх.

Бусад мэдээлэл

Мониторингийн 2020 оны 9 дүгээр сарын тайлан
Зөвлөмж сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд
Өсвөр насны хүүхдүүдийн захидлын уралдааныг зохион байгуулна
2019 онд Улаанбаатар хотын өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгууд нь 438 мянга гаруй цагийн хөтөлбөр бэлтгэн хүргэсэн байна
Шуудангийн илгээмж хүргэх хугацааг шинэчлэн тогтоолоо
Шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүн гарлаа
“Радио, телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам”-ын төсөлд санал авч байна
Улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн уулзалт болов
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр дамжуулж буй Улаанбаатар хотын телевиз, сувгуудын дууны гаралтын түвшинд хийсэн хэмжилт, тохируулгын 2020 оны 01- 08 дугаар сарын дүн мэдээ
Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн дууны гаралтын түвшинг жигд тогтмол хэмжээнд байлгахад анхаарах зүйлс, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаарх зөвлөмж