Шинэчлэгдсэн: 2019/09/30


Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн ээлжит сургалт зохион байгуулагдлаа


Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигч 26 аж ахуйн нэгж, байгууллагын 31 ажилтнууд оролцсон сургалтыг 2019 оны есдүгээр сарын 26-ны өдөр Харилцаа холбооны зохицуулах хорооны хурлын танхимд зохион байгууллаа.                      

Сургалтын гол агуулга нь:

  • Шуудангийн сүлжээ байгуулах болон үйлчилгээ эрхлэгчдэд тавигдах нөхцөл шаардлага, Шуудангийн харилцан холболтын журмын өөрчлөлтийн төслийн танилцуулга
  • Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газраас ирүүлсэн албан бичгийн дагуу Улс хоорондын буухиа шуудан болон илгээлтийн үйлчилгээ эрхлэгчид үйлчилгээний үнэ тарифыг хэрхэн хянуулах, хилийн чанад дахь хамтран ажилладаг шуудангийн байгууллагын үйлчилгээний үнэ тарифын мэдээллийг ирүүлэх талаар арга зүйн зөвлөгөө
  • Шуудангийн бүртгэл хяналтын Upost систем шинэчлэгдсэнтэй холбогдуулан танилцуулга, ажиллах зарчим, системийн өөрчлөлт, давуу талуудыг суралцагчдад ойлгуулах
  • Шинэчлэгдсэн Upost систем дээр ажиллах дадлага
  • Шуудангийн илгээмжийн мэдээллийг шалгах боломжтой гар утасны UPost аппликейшний танилцуулга

Сургалтад шуудангийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл шинээр авсан 1 аж ахуйн нэгж, тусгай зөвшөөрөл авсан боловч үйл ажиллагаагаа хараахан эхлүүлээгүй байгаа 1 аж ахуйн нэгж, үйл ажиллагаа явуулж байгаа 25 аж ахуйн нэгж хамрагдлаа.

Бусад мэдээлэл

Э.ЭНХТУЯА: ЦАХИМ ОРЧИНД ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХАД ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ БАЙНА
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНД ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ, ХҮСЭЛТ ШИЙДВЭРЛЭЛТИЙН МЭДЭЭ
Дэлхийн шуудан холбоо шинэ удирдлагаа угтан авлаа
ОРОН НУТГИЙН ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Цахим орчинд хүүхдийн эсрэг кибер гэмт хэрэгтэй тэмцэх чадавхыг дээшлүүлэх сургалт зохион байгуулагдаж байна
ХХЗХ, ЦЕГ ХАМТРАН “ЦАХИМ СОЁЛ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЭЭ
“Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа радиогийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрт хяналт, мониторинг хийх” зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрт хяналт мониториг хийх зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Хамтын ажиллагаа-2021
Шуудангийн илгээмж хүргэх хяналтын хугацааг тогтоолоо