Шинэчлэгдсэн: 2019/12/03


“Шуудангийн салбарын зохицуулалт-2019” зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмж


“Шуудангийн салбарын зохицуулалт-2019” зөвлөгөөнд оролцогчид Монгол Улсын  шуудангийн үйлчилгээг хуулийн хүрээнд зохион байгуулан, ДШХ-ноос тодорхойлж байгаа шуудангийн хөгжлийн дөрвөн тулгуур болох найдвартай, далайцтай, уялдаа холбоотой, уян хатан хөгжлийг чиг баримжаа болгон төрийн захиргааны байгууллага, зохицуулах байгууллага, үйлчлэгчдэд хандан дараах зөвлөмжийг гаргаж, хэрэгжүүлэхийг уриалж байна:

Нэг. Шуудангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага;

  • Шуудангийн тухай хуулийг дагаж гарах бодлогын баримт бичгүүдэд үндсэн сүлжээ болон үйлчилгээнд өрсөлдөөн оруулж, хэрэглэгчдийг чанартай хүртээмжтэй үйлчилгээгээр хангах бодлогыг тусган байгууллага иргэдийн саналыг авч боловсруулж, батлан хэрэгжилтийг хангуулах ажлыг шуурхай, чанартай зохион байгуулж дуусгах;
  • Шуудангийн байгууллагуудын хөгжлийн индекс 2IPD үзүүлэлтээр  Монгол улс 2019 онд 111 дүгээр байрт орсонтой холбогдуулан ДШХ-той мэдээлэл солилцон, индексийн уналтын талаар шинжилгээ хийж, дүгнэлт гаргах;
  • Шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигчийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч шаардлагатай арга хэмжээ авах;

Хоёр. Зохицуулах байгууллага;

  • Шуудангийн тухай хууль болон шинээр гарсан дүрэм, журам, стандартуудыг мөрдүүлж хэвшүүлэх, хэрэгжилтийг үнэлж, дүгнэх аргачлал, зөвлөмжөөр тусгай зөвшөөрөл бүхий байгууллагуудыг хангаж ажиллах;
  • Шуудангийн салбарт шуудангийн болон харилцаа холбооны салбарын инженер, мэргэшсэн технологийн ажилтнуудаар хүний нөөцийг бүрдүүлэх шаардлагыг хэрэгжүүлэхэд анхаарах;
  • Үндсэн сүлжээ ззэмшигч байгууллагад олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд улс хоорондын шуудангийн логистик, тээврийн үйлчилгээнд МХЕГ, ГЕГ зэрэг холбогдох байгууллагатай хамтран үзлэг шалгалт хийн, Монгол улсын болон олон улсын хууль дүрэм, гэрээ хэлэлцээр зөрчигдөж байгаа эсэхийг тогтоон холбогдох арга хэмжээг яаралтай авах.

Гурав.Төрийн захиргааны байгууллага: (ХХМТГ, ХХЗХ, МХЕГ, АТГ, УХШИГГ, ГЕГ, АТҮТ)

1.         Хууль, дүрэм, журам, стандарт хэрэгжүүлэх ажлын хүрээнд:

  • Шуудангийн тухай хуультай нийцүүлэн дүрэм, журам, стандартуудыг боловсруулан гаргаж, олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах;
  • Шуудангийн үйлчилгээ эрхлэгчдээс гаргаж байгаа санал санаачлагыг хүлээн авч төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжин сайжруулах;
  • Шуудангийн үйл ажиллагаанд тавигдах хяналт, шалгалт, зөвлөгөөг хуулийн дагуу явуулах;
  • Шуудангийн авто тээврийг хэрэгслийг авто зогсоол дээр саадгүй нэвтрэх боломжийг бүрдүүлэх;

2.         Газар шуудан, шуудан тээвэрлэлтийн хүрээнд:

  • Газрын шуудан, тээвэрлэлт, шуудангийн логистик үйлчилгээг хөгжүүлэх талаар үйлчлэгчээс гаргасан санал санаачлагыг дэмжин ажиллах
  • Тээврийн байгууллагатай хамтран ажиллан шуудангийн солилцооны нэгдсэн төвийг байгуулахад дэмжлэг үзүүлэх
  • Шуудангийн тасралтгүй ажиллагааг хангах үүднээс хяналт шалгалтын цагийн хуваарьт уян хатан хандах.

Дөрөв. Шуудангийн үйлчлэгчдэд;

  • Шуудангийн салбарт мөрдөгдөх хууль эрх зүй хэрэгжилтийг хангаж ажиллах;
  • Үйлчлүүлэгчид шуудангийн стандарт, шуудангийн үйлчилгээний технологи ажиллагааны дагуу ажиллах (MNS 6775:2019, MNS 5539:2019, MNS 6776: 2019);
  • Шуудангийн үйлчилгээний чанар, хүргэлтийн хугацаа мөрдөлт, найдвартай байдлыг ханган ажиллах;
  • Шуудангийн хаягийн бичвэр, шуудангийн нэгдсэн кодыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэвшүүлэн, үйлчлүүлэгчдэд хаягийн бичвэрийн заавар зөвлөгөө өдөр тутам өгч байх;
  • Шуудангийн салбарт ажиллагсдыг мэргэшүүлэх, мэргэжлийн боловсон хүчнээр хангах ажлыг зохион байгуулах;
  • Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг дээдлэн шуудангийн илгээмжид агуулагдах зүйлсийг Монгол Улсын болон олон улсын хууль тогтоомжид нийцүүлэн үйлчлүүлэгчээс хүлээн авч дамжуулах
  • Үйлчлүүлэгч хоорондоо шуудангийн өртөг зардлыг бууруулах, цаг хугацааг хэмнэх үүднээс шуудангийн харилцан холболтын гэрээг хийж ажиллах

Бусад мэдээлэл

ХХЗХ, ШӨХТГ хамтран “Өрсөлдөөний тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
"ХХЗХ-НЫ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ 2020 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
"Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж байна
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчид болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан интернэтийн холболтын гэрээний бүртгэлийн жагсаалт