Шинэчлэгдсэн: 2019/11/06


ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр нэвтрүүлж буй телевиз, сувгуудын дууны түвшинд хийгдсэн хэмжилт, тохируулгын 2019 оны III-р улирлын дүн мэдээ


Харилцаа холбооны зохицуулах хороо нь өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгуудын дууны түвшин тогтмол бус байгаа шалтгаан, цаашид авах арга хэмжээг тодорхойлсны дагуу "Тоон телевизийн студи. 2-р хэсэг: Тоног төхөөрөмжид тавих ерөнхий шаардлага” MNS 5592-2:2016 стандартыг шинэчлэн боловсруулж батлуулсан бөгөөд “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-даа өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгууд, олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчид /ОСДҮЭ/ дуу дүрсийн хэмжилтийн тоног төхөөрөмжтэй байж, хэмжилт хяналтыг тогтмол хийж гүйцэтгэнэ гэж тусгасны дагуу 2016 оны 10 дугаар сараас эхлэн ОСДҮЭ болон телевиз сувгууд сар бүр хэмжилт тохиргоог тогтмол хийж, тухайн сарын хэмжилтийн дүн мэдээг тус хороонд ирүүлж байна.

Тус хороо нь хэмжилтийн дүн мэдээг графикаар үзүүлж цахим хуудсандаа тогтмол байршуулан мэдээлж байгаа ба дууны түвшний стандарт шаардлага хангахгүй байгаа үйлчилгээ эрхлэгчидрүү өргөн нэвтрүүлгийн дууны түвшинг хэвийн, тогтмол хэмжээнд байлгахад үйлчилгээ эрхлэгчдийн анхаарах зүйлс, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаарх зөвлөмжийг дууны түвшний хэмжилтийн дүн мэдээний хамт хүргүүлж холбогдох шаардлагыг тавин ажиллаж байна.

Хэмжилт, тохиргоог телевиз сувгуудаас дараах тест дохиог өгүүлж уг дохионы дууны түвшинг ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн хүлээн авах талд хэмжсэн.

Үүнд: Хэмжилтэд ашигласан төхөөрөмж: WFM 5000, SDI monitor

Тест дохионы үзүүлэлтүүд:                               

           - Дүрсийн дохио: 75 хувийн colour bars

           - Дууны дохио: 1000Hz-ийн давтамжтай, -18dBFS түвшинтэй.

Шинэчлэн баталсан стандарт болон нөхцөл шаардлагын заалтуудыг хэрхэн мөрдөж ажиллах, хэмжилт тохиргоог хийхэд бэлтгэх зүйлс, баримтлах зарчим, дарааллын талаар заавар зөвлөмжийг боловсруулан үйлчилгээ эрхлэгчдэд хүргүүлсэн бөгөөд телевиз сувгийн үйлчилгээ эрхлэгчид дууны түвшин тохируулагчтай /loudness controller/ болох шаардлагатай ба, дээрх батлагдсан стандарт, нөхцөл шаардлагын дагуу зориулалтын хэмжүүрийн багаж, техник болон хариуцан ажиллах боловсон хүчнээр хангагдаж, тодорхой графикийн дагуу хэмжилт, тохиргоог тогтмол хийснээр өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгуудын дууны түвшинг хэвийн хэмжээнд жигд байлгах нөхцөл бүрдэх юм.

Жич: MNS 5592-2:2016 "Тоон телевизийн студи. 2-р хэсэг: Тоног төхөөрөмжид тавих ерөнхий шаардлага"-ын 12.9-д заагдсаны дагуу  EBU-R68 стандартын дагуу 0 dBFS хуваарийн заалттай РРМ индикаторын -18dBFS заалт нь тохируулгын стандарт түвшин болно.

2019 оны 7 дугаар сар

2019 оны 8 дугаар сар

2019 оны 9 дүгээр сар

 

Бусад мэдээлэл

Монгол Улсад мэдээлэл харилцаа холбооны салбарын бие даасан зохицуулах байгууллага үүсэж хөгжсөний 25 жилийн ойн баярын мэнд хүргэе
“Харилцаа холбооны салбарын Дараа үеийн зохицуулалт, цаашдын чиг хандлага-2020” бага хурал, семинар
Өргөн нэвтрүүлгийн телевизийн хүүхдийн кино, нэвтрүүлэг
Өргөн нэвтрүүлгийн телевизийн монгол кино
Зөвлөлдөх уулзалт
Тусгай зөвшөөрөлгүй улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхэлж байсан газрын үйл ажиллагааг зогсоолоо
Өргөн нэвтрүүлгийн телевизийн бүх кино
Улаанбаатар хотын телевиз, сувгуудийн хөтөлбөрийн бүтэц - 2019 он
Өргөн нэвтрүүлгийн 20 телевизийн хөтөлбөрийн бүтэц
Мониторингийн 2020 оны 9 дүгээр сарын тайлан