Шинэчлэгдсэн: 2019/11/05


Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 10 дугаар хуралдааны мэдээлэл


Энэхүү хуралдаанаар “Телевизийн өргөн нэвтрүүлгийн станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт,  техникийн шаардлага, норматив”-ыг шинэчлэн батлах тухай; "Цахилгаан холбооны сүлжээний дугаар олгох журам"-ыг шинэчлэн батлах тухай; Баталгаажуулалтын үйл ажиллагааны 11 багц баримт бичгүүдийг шинэчлэн батлах тухай; Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай; ХХЗХ-ноос 2019 оны 10 сард зохион байгуулсан Зүүн бүсийн зөвлөгөөний тайлан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналын тухай; Тусгай зөвшөөрлийн тухай; Бусад (“Харилцааны холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага”-ын эцсийн найруулгын танилцуулга, “Дэлхийн Радиогийн их хурал-2019”-д оролцох тухай танилцуулга) зэрэг 8 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн болно. Уг хуралдаан нь хэлэлцсэн асуудлаар хорооны хуралдааны 7 тогтоолыг баталж, хорооны хуралдааны 1 тэмдэглэлээр хугацаатай үүрэг, даалгавар холбогдох газар, хэлтэсийн удирдлагад үүрэг болголоо.

ХХЗХ-ны Даргын 2019 оны А/135 тоот тушаалаар батлагдсан тус хорооны Дэд дарга Д.Сэрээдоржийн ахалсан ажлын хэсгийн удирдамжийн дагуу хорооны үйл ажиллагаа болон харилцаа холбооны салбарт мөрдөгдөж буй журам, нөхцөл шаардлага, зохицуулалтын баримт бичгүүдийг Захиргааны ерөнхий хууль /ЗЕХ/, Харилцаа холбооны тухай хууль /2019-05-30/, Радио долгионы тухай /2019-05-30/, Шуудангийн тухай /2019-05-30/ зэрэг хууль, тогтоомжид нийцүүлэхээр ажиллаж байна.

Дээрх ажлын хүрээнд 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт орсон Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2 заалтыг үндэслэл болгон Захиргааны эрх зүйн хэм хэмжээний акт баримт бичигт нийцүүлэх зорилгоор “Цахилгаан холбооны сүлжээний дугаар олгох журам”, “Тусгай дугаар ашигласан ярианы үйлчилгээний зохицуулалт”, “Тусгай дугаарт мессежний үйлчилгээний зохицуулалт”-ын баримт бичгүүдэд холбогдох боловсруулалт, найруулгыг хийж шинэчлэн боловсруулжээ. Үүнд: Дээрх 3 баримт бичгүүд нь дугаарлалтын зохицуулалтын үйл ажиллагаатай холбоотой бөгөөд нэгтгэн 2 хавсралт бүхий 1 баримт бичиг болгосон; бусад баримт бичигт давхардсан заалтыг хасч, уялдуулж найруулсан; найруулгын өөрчлөлт хийсэн; одоогийн хийж буй үйлчилгээ эрхлэгчдийн сүлжээний дугаарлалтын ашиглалт, төлвийн мэдээллийг шууд авч байх дугаарлалтын нэгдсэн системийн үйл ажиллагаатай холбоотой заалтууд нэмсэн; үйлчилгээ эрхлэгчид болон холбогдох төрийн байгууллагуудаас санал авч, ШӨХТГ-аас ирүүлсэн саналыг тусгасан; журмын хавсралтаар нэгтгэсэн 2 зохицуулалтын баримт бичгийн нэрийг нөхцөл, шаардлага болгон өөрчилж, нөхцөл болон тавигдах шаардлагуудыг ялгаж зүйл, заалтын дугаар, байрыг өөрчлөн илүү ойлгомжтой болгосон болно. Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газраас цахилгаан холбооны сүлжээний дугаар олгох зохицуулалтыг журамлах асуудлыг ЗЕХ, Харилцаа холбооны тухай хуульд нийцүүлж, шинэчлэн  боловсруулсан танилцуулга, тогтоолын төсөл, хавсралт баримт бичгийн төслийг тус хуралдаанаар авч хэлэлцсэн ба энэхүү хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 41 тоот “Журам шинэчлэн батлах тухай” тогтоолыг батлаад байна. Энэхүү тогтоол, журмыг ХЗДХЯ-нд бүртгүүлэхээр хүргүүлнэ.

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны 42 тоот тогтоолын хавсралтаар “Телевизийн өргөн нэвтрүүлгийн станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт,  техникийн нөхцөл, шаардлага”-ыг  батлан мөрдөж байна. ХЗДХЯ-наас албан тоотоор уг тогтоол, хавсралт баримт бичгийг ЗЕХ, Радио долгионы тухай, Харилцаа холбооны тухай хуульд нийцүүлэх талаар санал, зөвлөмж ирүүлсэн бөгөөд тус хорооны холбогдох газар, хэлтэс хамтран Захиргааны ерөнхий хууль, Радио долгионы тухай хууль, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан “Телевизийн өргөн нэвтрүүлгийн станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт,  техникийн нөхцөл, шаардлага” баримт бичгийн төслийг нийцүүлэн шинэчлэн боловсруулжээ. Тухайлбал, Хуульд нэмэлт оруулсан Радио долгионы тухай хуулийн “51.1.2.радио давтамж, радио давтамжийн зурвасын хуваарилалт хийх, радио давтамжид баримтлах зохицуулалт, радио төхөөрөмжийн техникийн шаардлага, норматив баримт бичиг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих” заалтыг үндэслэл болгосон; улсын хэмжээнд тоон телевизийн өргөн нэвтрүүлэгт бүрэн шилжсэнтэй холбогдуулан 2013 оны 28 дугаар тогтоолоор баталсан аналог, тоон телевизийн өргөн нэвтрүүлэгт хуваарилсан сувгуудаас аналоги сувгийн хуваарилалтыг хассан; шинэчлэн боловсруулсан “Телевизийн өргөн нэвтрүүлгийн станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн шаардлага, норматив”-д байгууллагын цахим хуудас болон Радио, телевизийн үндэсний сүлжээ УТҮГ-ын саналыг тус тус тусгасан; ХХЗХ-ны 2018 оны 33 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан “1.5 ба 2 ГГц давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн шаардлага” хавсралтыг нэгтгэн хавсралтаар оруулсан болно. Тус хуралдаанаар “Телевизийн өргөн нэвтрүүлгийн станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн шаардлага, норматив”-ыг батлах тухай танилцуулга, тогтоолын төсөл, хавсралт баримт бичгийн төслийг авч хэлэлцээд, Радио долгионы тухай хуулийн 51.1.2 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2 дах хэсгийг тус тус үндэслэн “Телевизийн өргөн нэвтрүүлгийн станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн шаардлага, норматив”-ыг шинэчлэн батлах тухай 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 42 тоот тогтоолыг батлан шийдвэрлэв. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2013 оны 28 тоот, 2017 оны 42 тоот тогтоол, 2018 оны 33 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгов.

Энэхүү баримт бичиг батлагдснаар Дэлхийн Радиогийн их хурлаас баталсан Олон улсын радио давтамжийн дүрэм болон Монгол улсын “Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт"-ийн заалтуудыг үндэслэн телевизийн өргөн нэвтрүүлгийн (ТӨН) станцад ашиглах радио давтамжийн зурвасыг хуваарилах, радио давтамжийг үр дүнтэй ашиглах техникийн шаардлага, нормативыг шинэчлэн тогооож, хорооны зүгээс хэрэгжилтийг хангуулах, зохион байгуулах, хяналт тавих зэрэг ач холбогдолтой юм. 

Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дах  заалт болон Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн 2.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн хорооны 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн загварыг баталгаажуулах журам батлах тухай” 29 дугаар тогтоолыг баталж, уг тогтоолын хавсралтаар “Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн загварыг баталгаажуулах журам”-ыг шинэчилсэн болно. Энэхүү тогтоолыг ХЗДХЯ-ны Захиргааны хэм, хэмжээ тогтоосон шийдвэрийн 4417 тоот улсын бүртгэлд 2019 оны 9 дүгээр сард бүртгүүлэн баталгаажуулсан юм. Улмаар, зохицуулах хорооны 2013 оны 27 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Баталгаажуулалтын хяналтын журам, Чанарын гарын авлага зэрэг 11 баримт бичгийг 2018 онд шинэчлэн баталсан “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хууль, “Харилцаа холбооны тухай” хуулийн 9.1.3-д заасан харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийг баталгаажуулах, холбогдох техникийн нөхцөл, шаардлага,  норматив баримт бичиг, журмууд болон баталгаажуулалт, итгэмжлэлийн үндэсний стандартуудад (MNS ISO/IEC 17021:2008, MNS ISO IEC 17065:2013, MNS ISO/IEC 17065:2015, MNS ISO 9000:2017 г.м) нийцүүлэн  шинэчлэх шаардлага гарсан юм. Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд РДХЗГ, ЗУХАГ-аас хамтран боловсруулж “Баталгаажуулалтын үйл ажиллагааны журмуудыг шинэчлэн батлах тухай” танилцуулга, тогтоолын төсөл, баталгаажуулалтын дотоод үйл ажиллагаанд мөрдөх 11 дүрэм, журмуудын төслийг тус хорооны хуралдаанд хэлэлцүүлэв. Хорооны хуралдааны “Баталгаажуулалтын үйл ажиллагааны журмуудыг шинэчлэн батлах тухай” 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 43 тоот тогтоолыг 11 баримт бичиг, журам бүхий хавсралтын хамт Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дах  хэсгийг үндэслэн батлав. Тогтоолд зааснаар, “Баримт бичгийн хяналтын журам”-ыг энэхүү тогтоолын Нэгдүгээр хавсралтаар, “Бүртгэл хөтлөх, нэвтрэх, хадгалах, устгах журам”-ыг Хоёрдугаар хавсралтаар, “Дотоод аудит, хяналт мониторингийн журам”-ыг Гуравдугаар хавсралтаар, “Удирдлагын дүн шинжилгээ хийх журам”-ыг Дөрөвдүгээр хавсралтаар, “Тохирлын гэрчилгээ олгох, хадгалах, хугацаа сунгах, цуцлах журам”-ыг Тавдугаар хавсралтаар, “Баталгаажуулалтын явцад олж авсан мэдээллийн нууцлаг байдлыг хадгалах журам”-ыг Зургаадугаар хавсралтаар, “Баталгаажуулалтын үйл ажиллагаатай холбоотой гарсан өргөдөл, гомдол, маргаан шийдвэрлэх журам”-ыг Долоодугаар хавсралтаар, “Үл тохирлыг шийдвэрлэх болон аливаа залруулах, сэргийлэх талаар авсан арга хэмжээний үр нөлөөг хангах журам”-ыг Наймдугаар хавсралтаар, “Хүлээн зөвшөөрсөн хавсран гүйцэтгэгчийн ур чадварыг үнэлж бүртгэх, хамтран ажиллах, ажиглалт хийх журам”-ыг Есдүгээр хавсралтаар, “Мэдээлэл, харилцаа холбооны баталгаажсан тоног төхөөрөмжид тохирлын тэмдэг олгох журам”-ыг Аравдугаар хавсралтаар, “Чанарын гарын авлага”-ыг Арваннэгдүгээр хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсан байна. Түүнчлэн Баталгаажуулалтын зөвлөлийн бүрэлдэхүүн, зөвлөлийн дүрмийг батлахыг Хорооны дарга-д зөвшөөрөв. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2013 оны 27 тоот тогтоол, 2014 оны 19 тоот тогтоол,  2014 оны 43 тоот тогтоол, 2016 оны 46 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгожээ.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Харилцаа холбооны тухай” хуулийн 9.1.11 болон тус хуулийн 6.1.4-д заасан Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2017 оны А/42 тоот тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох журам”-ыг үндэслэн Зрхицуулах хорооны 2017 оны 58 тоот тогтоолоор “Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ”-г шинэчлэн баталж, ХЗДХЯ-ны Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд 2017 оны 3824 дугаарт бүртгүүлэн мөрдөж байна. Тус хуралдаанаар шинэ үйлчилгээ болох Улаанбаатар хотод “Тоон радио өргөн нэвтрүүлгийн газрын дамжуулах сүлжээ байгуулах, үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрөлтэй холбогдуулан боловсруулсан “Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ”-нд нэмэлт оруулах тухай танилцуулга, хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.  Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2017 оны А/42 тоот тушаалаар баталсан “Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох журам”-ыг тус тус үндэслэн Зохицуулах хорооны “Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн батлах тухай” 2017 оны 58 дугаар тогтоолын “Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ”-нд 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 44 тоот тогтоолоор нэмэлт оруулан батлав. Энэхүү тогтоолд оруулсан нэмэлтийг ХЗДХЯ-нд бүртгүүлэхээр хүргүүлэх болно.

Тус хорооны хуралдаанаар “Тусгай зөвшөөрөл олгох тухай”, “Тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах тухай”, “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” газар, хэлтсийн боловсруулсан танилцуулга, дүгнэлт болон 3 тогтоолын төслийг авч хэлэлцэв. Энэхүү хэлэлцсэн асуудлаар 3 тогтоолыг батлан шийдвэрлэв:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 12 дугаар зүйл, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн 17 хуулийн этгээдэд 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 45 тоот тогтоолын хавсралтаар 17 тусгай зөвшөөрлийг шинээр олгосон;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 10.1, 10.2 дах хэсэг, 10.3.3 дах заалтыг тус тус үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 46 тоот тогтоолоор 2 хуулийн этгээдийн 2 тусгай зөвшөөрөлд нэмэлт өөрчлөлт оруулсан;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дах заалт, 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 12.1.1 дэх заалт болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өөрийн хүсэлтийг тус тус үндэслэн 1 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 47 тоот тогтоолыг тус тус батлав.

Хуралдаанаар хэлэлцсэн бусад асуудлаар, “Харилцааны холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага”-ын эцсийн найруулгын танилцуулга; ХХЗХ-ноос 2019 оны 10 сард зохион байгуулсан Зүүн бүсийн зөвлөгөөний тайлан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналын тухай; “Дэлхийн Радиогийн их хурал-2019”-д оролцох тухай танилцуулгыг хариуцсан газар, хэлтэсээс хорооны хуралдаанд танилцуулга, мэдээлэл хийлээ.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү).

Харилцаа холбооны зохицуулах хороо 2019-10-28

2019/09/24

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 9 дүгээр хуралдааны мэдээлэл

Тус хуралдаанаар “Харилцааны холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага”-ыг шинэчлэн батлах тухай; хорооны хуралдааны 2019 оны 13 дугаар тэмдэглэлийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналын тухай (Жи-Мобайл ХХК-ийн өр төлбөрийн асуудал); “Радио өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх арга хэмжээний тухай” танилцуулга; Тусгай зөвшөөрлийн тухай; бусад зэрэг 4 асуудлыг хэлэлцэв. Хуралдаанаас хэлэлцсэн дээрх асуудлаар хорооны хуралдааны 6 тогтоолыг батлан шийдвэрлэв.

2019/08/26

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 8 дугаар хуралдааны мэдээлэл

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 8 дугаар хуралдааныг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулав.

2019/10/30

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 10 дугаар хуралдааны мэдээлэл

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 10 дугаар хуралдааны мэдээлэл

2019/07/09

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 7 дугаар хуралдааны мэдээлэл

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 7 дугаар хуралдааны мэдээлэл

2019/06/14

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 6 дугаар хуралдааны мэдээлэл

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 6 дугаар хуралдааныг 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулав.

2019/05/31

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 5 дугаар хуралдааны мэдээлэл

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 5 дугаар хуралдаан 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр болов

2019/05/20

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит бус 01 дүгээр хуралдааны мэдээлэл

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит бус 01 дүгээр хуралдааны мэдээлэл

2019/05/06

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 4 дүгээр хуралдааны мэдээлэл

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 4 дүгээр хуралдааныг 2019 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр зохион байгуулав

2019/03/07

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 2 дугаар хуралдааны мэдээлэл

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 2 дугаар хуралдааны мэдээлэл

2019/02/01

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 01 дүгээр хуралдааны мэдээлэл

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 01 дүгээр хуралдааны мэдээлэл

2019/01/04

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 11 дүгээр хуралдааны мэдээлэл

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 11 дүгээр хуралдааны мэдээлэл

2018/11/15

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 10 дугаар хуралдааны мэдээлэл

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 10 дугаар хуралдааны мэдээлэл

2018/10/09

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 9 дүгээр хуралдааны мэдээлэл

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 9 дүгээр хуралдааны мэдээлэл

2018/09/05

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 8 дугаар хуралдааны мэдээлэл

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 8 дугаар хуралдаан 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр болов.

2018/07/24

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 7 дугаар хуралдааны мэдээлэл

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 7 дугаар хуралдааныг 2018 оны 7 дугаар сарын 19-ны өдөр зохион байгуулсан. Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 7 дугаар хуралдаанаар “Жемнэт ХХК-ийн интернэтийн бөөний үйлчилгээний үнэ тариф батлах” тухай тогтоолын төсөл (Хорооны 2018 оны 03 дугаар хуралдааны тэмдэглэлээр удирдамж, чиглэлийг холбогдох газар хэлтэст өгч, дахин боловсруулж Хорооны хуралдаанд хэлэлцүүлэхээр үүрэг болгосон); тусгай зөвшөөрлийн талаар боловсруулсан танилцуулга, санал дүгнэлт, тогтоолын төсөл бүхий 2 асуудлыг хэлэлцсэн болно. Энэхүү хуралдаан нь хэлэлцсэн асуудлаар хорооны хуралдааны 4 тогтоолыг батлан шийдвэрлэсэн.

2018/06/27

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 6 дугаар хуралдааны мэдээлэл

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 6 дугаар хуралдааны мэдээлэл

2018/06/05

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 5 дугаар хуралдааны мэдээлэл

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 5 дугаар хуралдааны мэдээлэл

2018/04/03

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 3 дугаар хуралдааны мэдээлэл

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 3 дугаар хуралдааны мэдээлэл

Бусад мэдээлэл

ХХЗХ, ШӨХТГ хамтран “Өрсөлдөөний тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
"ХХЗХ-НЫ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ 2020 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
"Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж байна
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчид болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан интернэтийн холболтын гэрээний бүртгэлийн жагсаалт