Шинэчлэгдсэн: 2019/07/22


ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ


 

  1. Харилцаа Холбооны Зохицуулах Хороо нь “Хэрэглэгчдийн цахим орчин дахь зохистой хэрэглээ, хэрэглэгчийн нийгмийн сүлжээн дэх контентийн ашиглалт, гадаад, дотоод урсгал, нийгмийн сүлжээний хэрэглээний хэв маяг болон контент хэрэглээний өөрчлөлтийн хандлагыг тодорхойлох талаар судалгаа хийх, дүгнэлт зөвлөмж боловсруулах” зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү тендер нь 2 багцаас бүрдэнэ. Үүнд:

Багц 1 “Хэрэглэгчдийн цахим орчны хэрэглээ, түүний хэв маяг болон төр засгийн зүгээс үзүүлж буй нөлөөллийг тодорхойлох, мэдээлэл цуглуулах”

Багц 2 “Цахим орчин, нийгмийн сүлжээний хэрэглээ, хэв маяг, контентийн ашиглалт, түүний өөрчлөлт хандлагыг тодорхойлох, дүгнэлт зөвлөмж боловсруулах”

 

  1. Багц 1 тендерийн судалгааны ажлыг 1 сарын хугацаанд, Багц 2 тендерийн судалгааны ажлыг 2 сарын хугацаанд хийж гүйцэтгэх шаардлага тавигдана.

 

  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ.

 

  • Компаний дэлгэрэнгүй танилцуулгыг баталгаажуулан ирүүлнэ;
  • Судалгаа шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг;
  • Судалгааны чиглэлээр томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байсан туршлагатай;
  • Судалгаа, шинжилгээ хийх, тайлан дүгнэлт боловсруулах чиглэлээр мэргэжлийн боловсон хүчинтэйг нотлох дэлгэрэнгүй тайлбар, танилцуулга;
  • Судалгаа хийх аргачлалын товч танилцуулга;
  • Ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл, судалгаа
  • Төрийн болон орон нутгийн өмчин хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан ерөнхий нөхцлийг хангаж буйгаа нотлох баримт
  1. Ирүүлсэн мэдүүлэгт үндэслэн зөвлөхийн хураангуй жагсаалтыг гаргаж саналын урилга болон ажлын даалгаврыг хүргүүлэх болно. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 07 дугаар сарын 22-ноос 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн  09:00-17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 11.00 цагийн дотор ирүүлнэ үү.

 

Хаяг: Харилцаа холбооны зохицуулах хороо 

          Метро бизнес төв, А-корпус, 5 давхар

          Д.Сүхбаатарын гудамж-13

          Бага тойруу, 6 дугаар хороо

          Сүхбаатар дүүрэг, УБ 14201,

          Утас:  304258, 18001858,

          Цахим хуудас: www.crc.gov.mn

          Цахим шуудан: sudalgaa@crc.gov.mn

 

Бусад мэдээлэл

"ХХЗХ-НЫ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ 2020 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
"Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж байна
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчид болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан интернэтийн холболтын гэрээний бүртгэлийн жагсаалт
Харилцаа холбооны зохицуулах хорооноос зөвшөөрөл эзэмшигчдэд анхааруулж байна тусгай зөвшөөрлийн төлбөрийн тухай