Шинэчлэгдсэн: 2019/07/22


Улаанбаатар хотын баруун бүсийн болон барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хийсэн шалгалтын тайлан


  1. Шалгалтын зорилго:

Хорооны даргын  2019 оны 05 дугаар сарын 10-ний өдрийн А/110 тоот тушаалын дагуу Улаанбаатар хотод барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа, аж ахуй нэгж, байгууллагуудын дотоод үйл ажиллагаандаа болон өргөгч цамхаг, тэдгээрийн харуул хамгаалалт, мөн хяналт хийх бүсэд орших дүүргүүдийн аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд ашиглаж байгаа радио тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын байдалд хэмжилт шалгалт хийж Монгол Улсын “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”, “Харилцаа холбооны тухай хууль”,  “Радио долгионы тухай хууль”, “Зөрчлийн тухай хууль” тогтоомжууд түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандарт болон технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахад оршино.

  1. Шалгалт гүйцэтгэсэн хугацаа:

2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 06 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацаанд нийт ажлын 23 хоногт хийсэн.

  1. Ашигласан хэмжүүрийн төхөөрөмж:
  • ACECO FC1002, SC-1 давтамж тоологч
  1. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн:

Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио давтамжийн зохицуулалт, хяналтын газрын, Радио долгион хяналтын төвийн хөдөлгөөнт хяналтын инженер А.Алтанхуяг, хяналтын инженер Б.Баттулга, хяналтын инженер Б.Үүрцайх, хяналтын инженер М.Болдбат, хяналтын инженер Б.Эрдэнэбат, хяналтын инженер М.Чагнаадорж, жолооч С.Буянжаргал, П. Ганболд нар гүйцэтгэв.

  1. Хэмжилт хийсэн байдал:

Шалгалтын явцад Улаанбаатар хотод барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа, аж ахуй нэгж, байгууллагуудын дотоод үйл ажиллагаандаа болон өргөгч цамхаг, тэдгээрийн харуул хамгаалалт, мөн хяналт хийх бүсэд орших дүүргүүдэд үйл ажиллагаа явуулж буй 102 байгууллага аж ахуй нэгжүүдэд шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

ШАЛГАЛТЫН ТАЙЛАН

Ерөнхий зүйл:

  • Шалгалтанд нийт 102 байгууллага аж ахуй нэгж хамрагдав. Үүнд:

Нийт шалгалтад хамрагдсан ААН

102

  1. Радио станц ашигладаггүй

36

      2. Радио Станц ашиглаж байсан

66

            2.1 Эрхийн бичигтэй зөрчилгүй

14

            2.2 Эрхийн бичигтэй, зөвшөөрөл бүхий давтамж дээр

                   тохируулаагүй

3

            2.3 Эрхийн бичиггүй

39

            2.4 Эрхийн бичгийн хүсэлт өгсөн ч гэрээ хийгээгүй

10

     3. Хугацаат үүрэг даалгавар өгсөн

52

     4. Арга зүйн зөвөлгөө өгч ажилласан

88

 
  • Шалгалтанд хамрагдсан хяналтын бүсийн газрын зураг
 

 

              Шалгалтын үеэр харилцааны гар станц ашигладаггүй байгууллага аж ахуй нэгжид “Харилцаа холбооны тухай хууль”, “Радио долгионы тухай хууль”, “Зөрчлийн тухай хууль” мөн бус хэрэглээний хор уршиг, түүнээс хэрхэн сэргийлэх, эрхийн бичгийг хаанаас авах талаар анхан шатны зөвлөгөөг хүргэн радио долгионы хяналт, эрх зүйн талаар санамж хуудсыг тарааж бүртгэлжүүлэх ажил хийсэн.

 

НИЙТЛЭГ ЗӨРЧЛҮҮД

  1. Радио давтамж ашиглах Эрхийн бичиг авч бүртгүүлдэг талаарх мэдлэггүйн улмаас зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан.
  2. Мөн зөвшөөрөл авсны дараа Эрхийн бичигт тусгагдсан давтамж дээр тоног төхөөрөмжөө тохируулан ажиллах зарчмыг мэдэхгүйн улмаас зөвшөөрөлгүй давтамж дээр ажиллаж байх.
  3. Радио давтамж ашиглах Эрхийн бичгийн хугацаа дууссан сунгуулаагүй.
  4. Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөлтэй бусад хэрэглэгчийн үйл ажиллагаанд харилцан нөлөөлөл үүсгэсэн
  5. Өнгөрсөн жилийн шалгалтаар эрхийн бичиг авах хугацаатай үүрэг даалгавар өгсөн газруудын ихэнх нь эрхийн бичгийн хүсэлт өгсөн ч гэрээ байгуулж төлбөр төлөөгүй

 

ШАЛГАЛТЫН ҮР ДҮН

Шалгалтын үр дүн зөрчилтэй нийт 52 байгууллага. Үүнд:

 

Нийт зөрчилтэй ААН-үүд ба зөрчлийг арилгасан үр дүн 52
  1. МУ-ын Радио долгионы тухай хуулийн 8.1 заалтыг зөрчсөн мөн эрхийн бичгийн хүсэлт өгсөн ч гэрээ хийгээгүй
39
             1.1. Зөрчлийг арилгасан 32
             1.2. Зөрчлийг арилгаагүй 7
  1. МУ-ын Радио долгионы тухай хуулийн 19.2.8 заалтыг зөрчсөн
3
             2.1. Зөрчлийг арилгасан 2
             2.2. Зөрчлийг арилгаагүй 1
 

2016.06.25

Бусад мэдээлэл

ХХЗХ, ШӨХТГ хамтран “Өрсөлдөөний тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
"ХХЗХ-НЫ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ 2020 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
"Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж байна
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчид болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан интернэтийн холболтын гэрээний бүртгэлийн жагсаалт