Шинэчлэгдсэн: 2019/07/08


Шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн удирдах ажилтан, ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтыг зохион байгууллаа.


Улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн удирдах ажилтныг мэргэшүүлэх нэг сарын сургалт Мэдээлэл Холбооны Технологийн сургуулийн сургалтын төвд 2019 оны 05 сарын 16-наас 6  сарын 20-ны хооронд амжилттай явагдлаа. Энэхүү сургалт нь нийт 64 цагийн цогц мэдлэг олгох хөтөлбөрийн хүрээнд явагдсан юм. Уг сургалтад нийт 21 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн 22 удирдах ажилтан хамрагдсан бөгөөд төгсөлтийн шалгалтанд 21 оролцогч тэнцлээ.

Шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн ажилтнуудыг давтан сургах, мэргэшүүлэх зорилгоор Мэдээлэл Холбооны Технологийн сургуулийн сургалтын төвд  14 хоногийн сургалтыг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл зохион байгууллаа. Сургалтыг 2007 онд батлагдсан "Шууданч" мэргэжлийн боловсрол сургалтын хөтөлбөрөөс сонгож авсан үйлчилгээний ажилтан заавал эзэмшсэн байх чадварын талаархи шинэчилсэн хөтөлбөрөөр явуулсан бөгөөд нийт 14 ажилтнууд суралцан төгссөн байна.

            Дээрхи хоёр сургалтанд оролцон амжилттай төгссөн шууданчдад мэргэжлийн сертификатыг 2019 оны 7 дугаарын 5 нд ХМТС-ийн эрдмийн зөвлөлийн танхимд гардууллаа.

 
 
 
 
 

 

Бусад мэдээлэл

ХХЗХ, ШӨХТГ хамтран “Өрсөлдөөний тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
"ХХЗХ-НЫ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ 2020 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
"Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж байна
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчид болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан интернэтийн холболтын гэрээний бүртгэлийн жагсаалт