Шинэчлэгдсэн: 2019/06/26


Шуудангийн ажилтныг мэргэшүүлэх сургалт эхэллээ.


Шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн ажилтнуудыг давтан сургах, мэргэшүүлэх зорилгоор Мэдээлэл Холбооны Технологийн сургуулийн сургалтын төвд  долоо хоногийн сургалтыг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 7 дугаар сарын 1 өдрийг хүртэл зохион байгуулж байна. Сургалтыг 2007 онд батлагдсан "Шууданч" мэргэжлийн боловсрол сургалтын хөтөлбөрөөс сонгож авсан үйлчилгээний ажилтан заавал эзэмшсэн байх чадварын талаархи шинэчилсэн хөтөлбөрөөр явуулж байгаагаараа онцлогтой юм. Үүнд:

  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг мөрдөж ажиллах, Ажлын багаж хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийг ажиллуулах
  • Шуудангийн тухай, Харилцаа холбооны тухай хууль болон технологийн дүрэм, журам, стандартуудыг мөрдөж ажиллах
  • Үйлчлүүлэгчийн харилцааны нууцлалыг хангаж, мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хариуцаж, хөдөлмөрийн сахилгыг сахих
  • Шуудангийн илгээмжийн солилцооны мэдээ, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны тайлан гаргах
  • Стандарт шаардлагын  дагуу шуудангийн илгээмжийг хүлээн авах
  • Стандарт шаардлагын дагуу шуудангийн илгээмжийг ялган боловсруулах
  • Стандарт шаардлагын дагуу шуудангийн илгээмжийг хаягт эзэнд нь гардуулах
  • Дүрмийн дагуу шуудангийн лавлах үйлчилгээ үзүүлэх
  • Харилцааны соёл гоо зүй

Сургалтанд нийт 13 ажилтан оролцож байна. Цаашид мэргэжлийн боловсрол сургалтын хөтөлбөрийн дагуу давтан сургалтыг тодорхой үе шаттайгаар явуулж байх нь зүйтэй гэсэн саналыг оролцогчдоос ирүүлээд байгаа юм.

 

 

 

Бусад мэдээлэл

ХХЗХ, ШӨХТГ хамтран “Өрсөлдөөний тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
"ХХЗХ-НЫ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ 2020 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
"Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж байна
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчид болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан интернэтийн холболтын гэрээний бүртгэлийн жагсаалт