Шинэчлэгдсэн: 2019/09/18


WRC19-Д бэлтгэх Ази-номхон далайн цахилгаан холбооны байгууллагуудын урьдчилсан байр суурь батлагдлаа


 

Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага (ОУЦХБ)-аас 2019 оны 10 сарын 28-наас 11 сарын 22-ны хооронд Египет улсын Шарм Эл-Шейх хотод зохион байгуулагдах Дэлхийн Радио Холбооны Их Хуралд (ДРИХ) бэлтгэх Ази-Номхон Далайн Цахилгаан холбооны гишүүн байгууллагуудын 5 дахь удаагийн уулзалт 2019 оны 7 сарын 31-ээс 8 сарын 6-ны хооронд Япон улсын Токио хотноо Япон улсын Харилцаа холбоо ба Дотоод хэргийн яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдлаа.

Тус хуралдаанд АНДЦХБ-ын гишүүн 25 орны 470 төлөөлөгчид оролцож ДРИХ-д хэлэлцүүлэх 25 бүлэг асуудлыг хэлэлцэн 44 асуудалд санал нэгдэж (https://www.apt.int/2019-APG19-5 ) АНДЦХБ-ын нэгдсэн саналыг эцэслэн баталлаа. Энэхүү хуралдаанд Монгол улсыг төлөөлж Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио давтамжийн зохицуулалт, хяналтын газрын дарга З.Амгалан, ХХМТГ-ын мэргэжилтэн С.Онончимэг нар өөрийн орны байр суурийг танилцуулан оролцлоо.  

ДРИХ-д хэлэлцэх Газрын болон Хөдөлгөөнт холбооны талаар хэлэлцсэн зарим шийдвэрүүдийг дор товч танилцууллаа. Үүнд:

АСУУДАЛ 1.1:

Тогтоол 658 (WRC‑15)-ийн дагуу I бүсэд 50-54 МГц-ийн давтамжийн зурвасын төлөвлөлтөд сонирхогчийн үйлчилгээг авч үзэх тухай.

АСУУДАЛ 1.11:

Тогтоол 236 (WRC-15) дагуу одоо ашиглагдаж байгаа үүрэн холбооны үйлчилгээний зурваст “Төмөр замын радио холбоо”-ны системийг сайжруулахын тулд Олон улсад эсвэл Бүс нутагт зохицуулагдсан давтамжийн зурвасыг төлөвлөх, шаардлагатай арга хэмжээг зүй зохистой хэрэгжүүлэх тухай.

АСУУДАЛ 1.12:

Тогтоол 237 (WRC-15) дагуу одоо ашиглагдаж байгаа үүрэн холбооны үйлчилгээний зурваст “Ухаалаг Тээврийн Систем”-ийн ашиглалтыг Олон улсад эсвэл бүс нутагт зохицуулагдсан радио давтамжийн зурвасуудад хамгийн боломжит хэмжээгээр авч үзэх.

АСУУДАЛ 1.13:

Тогтоол 238 (WRC‑15) дагуу хөдөлгөөнт үйлчилгээнд боломжит нэмэлт төлөвлөлтийг багтаасан Дараа Үеийн Хөдөлгөөнт Холбооны Технологийн ирээдүйн хөгжилд давтамжийн зурвасыг авч үзэх.

АСУУДАЛ 1.14:

ОУЦХБ-ын судалгаанд үндэслэсэн Тогтоол 160 (WRC‑15) дагуу одоо ашиглагдаж байгаа суурин үйлчилгээний зурваст HAPS (high-altitude platform stations)-д зориулсан зохистой зохицуулалтын арга хэмжээг авч үзэх;

АСУУДАЛ 1.16:

Тогтоол 239 (WRC-15)-ийн дагуу радио давтамжийн 5150-5925МГц-ийн зурваст утасгүй дотоод холбооны систем (WAS/RLAN)-ийн зохицуулалтын арга хэмжээг хөдөлгөөнт үйлчилгээний нэмэлт төлөвлөлттэй хамт хэрэгжүүлэх.

АСУУДАЛ 8:

Тогтоол 26 (Rev.WRC-07)-ын дагуу зохицуулалтын эрх бүхий байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу тухайн зохицуулалтын байгууллагын орны нэр орсон нэмэлт тайлбарыг шаардлагагүй гэж үзвэл хасах, устгах талаар авч үзэх.

АСУУДАЛ 10:

Хурлын Зүйл 7-ийн дагуу дараагийн Дэлхийн Радиогийн Их Хуралд тавигдах зүйлүүдийг Зөвлөлд оруулах, дараагийн хуралд тэдгээрийн урьдчилсан дүгнэлт, хөтөлбөрийг танилцуулах;

ДРИХ-23 тавигдах урьдчилсан хөтөлбөрийн асуудлууд:

  • 2.1-т GMDSS-ийн шинэчлэлийн талаар;
  • 2.2-т 45МГц-ийн зурвас дахь Сансарын радарын (Дэлхийн гадаргын зургийг илгээх) тухай;
  • 2.3-т Сансарын цаг уурын мэдрэгчүүдийн талаар;
  • 2.5-т I бүсэд 470-960 МГц-ийн зурвасыг дахин авч үзэх тухай;
  • 2.4-т Тогтоол 810 (WRC-15) дахин хэлэлцэх тухай.

Үүнээс гадна:

  • Радио давтамжийн 5925-7125 МГц-ийн зурваст цаашид Дараа Үеийн Хөдөлгөөнт Холбооны Технологийг (ДҮХХТ) нэвтрүүлэх талаар судалгаа хийх;
  • Радио давтамжийн 2.7 ГГц-ээс доош зурваст HAPS технологид хөдөлгөөнт холбооны давтамжийн зурвасаас ашиглах талаар авч үзэх;
  • Радио давтамжийн 5150-5975 МГц-ийн зурваст цаашид ДҮХХТ нэвтрүүлэх талаар судалгаа хийх;
  • Радио давтамжийн 4800-4990 МГц-ийн зурваст цаашид ДҮХХТ нэвтрүүлэх талаар судалгаа хийх;
  • Радио давтамжийн 1427-1518 МГц-ийн зурваст цаашид ДҮХХТ нэвтрүүлэх талаар судалгаа хийх зэрэг асуудлуудын хүрээнд амжилттай болж өндөрлөлөө.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс үзэж танилцана уу! https://www.apt.int/APTAPG;

 
 

 

 

 

 

 

Бусад мэдээлэл

ХХЗХ, ШӨХТГ хамтран “Өрсөлдөөний тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
"ХХЗХ-НЫ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ 2020 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
"Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж байна
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчид болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан интернэтийн холболтын гэрээний бүртгэлийн жагсаалт