Шинэчлэгдсэн: 2019/05/07


Зөвлөх үйлчилгээний тухай зарлал


  1. Харилцаа холбооны зохицуулах хороо нь улс хоорондын шуудангийн бүртгэл, хяналт, лавлагааны U post системийн үнэлгээг хийж, шинэчлэх, хөгжүүлэх “Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгон шалгаруулалт“-ыг зохион байгуулж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Энэхүү зөвлөх үйлчилгээний зорилго нь одоо ажиллаж байгаа улс хоорондын шуудангийн бүртгэл хяналтын нэгдсэн системийг хэрэглэгчдэд нийцүүлэн нэмэлт хөгжүүлэлтийг хийж, боловсронгуй болгоход оршино.
  2. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх компани нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд: 
  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн баталгаажсан хуулбар болон дэлгэрэнгүй танилцуулга
  • Мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай хүний нөөц, тоног төхөөрөмж, ажлын байр, эргэлтийн хөрөнгийн хүрэлцээтэй эсэхийг нотлохтой холбоотой дэлгэрэнгүй тайлбар, танилцуулга.
  • Шуудангийн бүртгэлийн системтэй ижил төстэй ажил хийж байсан туршлагын талаарх мэдээлэл.
  • Ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл /Сүүлийн 2 жил/             
  • Компанийн санхүүгийн тайлан /Сүүлийн 2 жил, аудитаар баталгаажсан байх/
  • Монгол улсын татвар, шүүхийн байгууллагын тодорхойлолт
  1. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 05 дугаар сарын 07-оос 05 дугаар сарын 14-ний өдрийн 09:00-17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2019 оны  05 дугаар сарын 15-ны  өдрийн 15:00 цагаас өмнө ирүүлнэ үү. Ирүүлсэн мэдүүлэгт үндэслэн саналын урилга болон ажлын даалгаврыг хүргүүлэх зөвлөхийн хураангуй жагсаалтыг гаргаж Харилцаа холбооны зохицуулах хорооны цахим хуудсаар зарлана.

Хаяг: Харилцаа холбооны зохицуулах хороо 

          Метро бизнес төв, А-блок, 5 давхар

          Д.Сүхбаатарын гудамж-13

          Сүхбаатар дүүрэг, УБ 14201-0033

          Утас:  304258

          Цахим хуудас: www.crc.gov.mn

          Цахим шуудан: info@crc.gov.mn

 

Бусад мэдээлэл

ХХЗХ, ШӨХТГ хамтран “Өрсөлдөөний тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
"ХХЗХ-НЫ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ 2020 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
"Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж байна
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчид болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан интернэтийн холболтын гэрээний бүртгэлийн жагсаалт