Шинэчлэгдсэн: 2019/02/15


ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан, ХХЗХ дарга Г. Чинзориг, МҮДТөв УТҮГ-ын захирал Б. Батжаргал нарын төлөөлөгчид Израйлын Тел-Авив хотноо айлчлал хийлээ


ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан Израилын ЗГХЭГ-ын дарга Тзачи Брейвермантай Тел Авив хотноо уулзаж, Монгол Улсын Ерөнхий сайдаас хүргүүлж буй Израилын Ерөнхий сайдыг тааламжтай цагтаа Монголд айлчлахыг урьсан урилгыг гардуулав.

Монголын төлөөлөгчид Израилын кибер технологийн парк, бусад ажиллагаатай танилцаж, ажлын уулзалтууд хийн, мэдээллийн технологийн паркийг шинэчлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Мөн энэ үеэр ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан, ХХЗХ дарга Г. Чинзориг, МҮДТөв УТҮГ-ын захирал Б. Батжаргал нарын төлөөлөгчид Израилын Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Үндэсний кибер удирдах газрын Ерөнхий захирлын орлогч бөгөөд кибер ажиллагааны гүйцэтгэх захирал П.Москович, Израилын ГХЯ-ны Кибер аюулгүй байдлын газрын захирал И.Моед нартай тус тус уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцжээ. 

 

 

Бусад мэдээлэл

ХОББИ СУРГУУЛИЙН “ШОНХОРУУД” БАГ АВАРГААР ШАЛГАРЛАА
Олон улсын захидал бичлэгийн 2022 оны уралдаан зарлагдлаа
УЛААНБААТАР ХОТЫН РӨН-ИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД 2021.10.01-2021.10.29 ХҮРТЭЛ ХИЙСЭН СУУРИН ХЯНАЛТЫН МЭДЭЭ
“Харилцаа холбооны сүлжээний дугаарыг хуваарилах, олгох ашиглах журам”-ын нэгдсэн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
2019 оны жилийн эцсийн тайлангийн ном
Б.Болдбаатар, Б.Балгансүрэн нарыг ХХЗХ-ны "ХҮНДЭТ ДЭВТЭР" -т бичиж алдаршууллаа
Богино зайн радио холбооны тоног төхөөрөмжид ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлагын 3 дугаар хавсралт
“Дижитал үйлчилгээ болон апп эдийн засгийн өнөөгийн байдал, зохицуулалтын орчны талаарх”- цахим хэлэлцүүлэг зохион байгууллаа
Анхааруулга
“Хаягжуулалт, шуудангийн нэгдсэн кодын хэрэглээ” ​цахим сургалт зохион байгуулагдлаа