Шинэчлэгдсэн: 2019/02/14


“Өөрийнхөө баатрын тухай захидал бичээрэй”


Шуудан

Харилцаа холбооны зохицуулах хороо, Дэлхийн шуудангийн байгууллагаас жил бүр уламжлал болгон зарладаг өсвөр насны буюу 11-15 настай хүүхдүүдийн захидал бичлэгийн олон улсын уралдааныг “Өөрийнхөө баатрын тухай захидал бичээрэй” сэдвийн хүрээнд зохион байгуулж байна.

Хүүхэд бүрт нууцхан хүсэл мөрөөдөл оршиж, ирээдүйд эмч, багш, инженер, тамирчин, дуучин гээд салбар бүрийн манлайлагч болохыг хүсдэг. Энэхүү нууцхан хүсэл мөрөөдлийг өдөөгч нь түүний шүтэн биширдэг, үлгэр дуурайлал авдаг хэн нэгэн баатар байдаг.

Мөрөөдөлдөө хүрэх замыг хөтлөгч өөрийнхөө баатрын тухай, тэдний сайн сайхан зан чанар, баатарлаг үйлс, алдар гавьяа, үлгэр дуурайлал, онцгой авъяас чадвар, манлайллын талаар уран сэтгэмжтэй, хэл найруулга сайтай захидал бичиж бидэнд ирүүлээрэй.

Захидлыг 2019 оны 03-р сарын 15-ны өдрийг хүртэл:  

“Өөрийнхөө баатрын тухай захидал бичээрэй” захидал бичлэгийн улсын уралдаанд

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Метро бизнес төв, А блок, 5 давхар

Д.Сүхбаатарын гудамж-13

Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033 гэсэн хаягаар хүлээн авна.

Дор дурдсан шаардлагыг хангасан захидлыг уралдааны шалгаруулалтад оруулна.

  • Захидлаа шуудангаар илгээх /марк наасан/
  • Хаягаа зөв, тодорхой бичих /зааврын дагуу/
  • Цэвэр нямбай, гаргацтай бичих, /өөрийн гараар/
  • Захидлын бүтэц, сэдэв агуулгын мөрдөлт, уран сэтгэмж, хэл найруулга, 
  • Үгийн тоо 800-аас хэтрэхгүй байх,

Уралдааны гол шалгуур нь шуудангийн хаягийн бичилт учир хаягаа зааврын дагуу зөв бичээрэй.

 Захидал илгээгчийн хаягийн загвар:

............................./овог/, ................................../нэр/

............................./анги/, ................................../сургууль/

............................./сум/хороо/, ..................................../аймаг/дүүрэг/

............................./шуудангийн зип код/ .............................../утасны дугаар/

Тусгайлан томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн уншилт, шүүлтийг хийж эхний 5 байранд нийт 15 захидлыг шалгаруулж, урамшуулна. Үүнд:

Тэргүүн байр             - 1 хүүхэд                   500 000 /таван зуун мянга/ төгрөг

Дэд байр                    - 2 хүүхэд тус бүр     450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг

Гуравдугаар байр     - 3 хүүхэд тус бүр     400 000 /дөрвөн зуун мянга/ төгрөг

Дөрөвдүгээр байр     - 4 хүүхэд тус бүр     300 000 /гурван зуун мянга/ төгрөг

Тавдугаар байр         - 5 хүүхэд тус бүр     200 000 /хоёр зуун мянга/ төгрөг

 

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

ШУУДАНГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

Бусад мэдээлэл

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 100 жил
Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын тухай
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ХУГАЦААНД РАДИО, ТЕЛЕВИЗ БОЛОН ЦАХИМ ОРЧИН АШИГЛАН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА НЭВТРҮҮЛЭХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРМУУДЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Тусгай зөвшөөрөлтэй телевиз, радио, сувгийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн эзэмшлийн мэдээлэл
Судалгаа
Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2021 оны нэгдүгээр улиралд зохион байгуулах нээлттэй хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна
Мониторингийн 2021 оны 1 дүгээр сарын тайлан
Мониторингийн 2020 оны 12 дугаар сарын тайлан
Телевиз, сувгийн мониторинг
Дэлхийн радиогийн өдөр-2021-ийг "Шинэ дэлхий-Шинэ радио" уриан дор зохион байгуулна