Шинэчлэгдсэн: 2019/01/30


Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 10 дугаар хуралдааны мэдээлэл


Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 10 дугаар хуралдааныг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулав.

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 10 дугаар хуралдаанаар тусгай зөвшөөрлийн талаар боловсруулсан танилцуулга, санал дүгнэлт, тогтоолын төсөл, бусад асуудал (“Хорооны хуралдааны урамшууллын хэмжээ”-г тогтоох тухай) авч хэлэлцсэн. Энэхүү хуралдаан нь хэлэлцсэн асуудлаар хорооны хуралдааны 1 тогтоолыг батлан шийдвэрлэв. 

Зохицуулах хорооны хуралдаанд хэлэлцсэн тусгай зөвшөөрлийн талаар боловсруулсан танилцуулга, санал дүгнэлт, тогтоолын төслийг хэлэлцэв. Хуралдаанаас тусгай зөвшөөрлийн асуудлыг хэлэлцэх үеэр хорооны гишүүдээс гарсан санал, зөвлөмжийн дагуу холбогдох судалгаа, тооцоог боловсруулан нэгтгэж дараагийн ээлжит хуралдаанаар хэлэлцэхээр түр хойшлуулав.

Тус хуралдаанаар хорооны хуралдааны урамшууллын хэмжээ тогтоох тухай танилцуулга, тогтоолын төслийг авч хэлэлцээд, Засгийн газрын 2016 оны 268 дугаар тогтоолоор баталсан “Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.3.3 дах заалтыг үндэслэн зохицуулах хорооны дарга, хорооны гишүүдэд олгох хуралдааны урамшууллын цагийн хэмжээг тогтоож, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 43 тоот тогтоолыг батлав. Уг тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2016 оны 44 тоот тогтоолыг хүчингүй болгов.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү).

Харилцаа холбооны зохицуулах хороо 2018-11-15

Бусад мэдээлэл

Цахим худалдаа хийхэд анхаарах зөвлөгөө
Ази, Номхон далайн бүс нутгийн шуудангийн салбарыг тахал өвчнөөс ангижрахад туслах ДШХ-ны шинэ санаачилга
САНАЛ АВАХ ТУХАЙ
1921 оны 07 сарын 19-ний энэ өдөр орчин цагийн Харилцаа холбооны салбарын анхны байгууллага “Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо” байгуулагджээ
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2021 оны эхний хагас жилийн тайлан
Иргэний нисэхийн агаарын навигацийн үйлчилгээнд ашиглагдах радио давтамжийн хуваарилалт ба зохицуулалт
Шуудангийн нэгдсэн кодын танилцуулга
Телевизийн хөтөлбөр, зар сурталчилгааны журмын хэрэгжилтийг хангаж ажиллах, хяналт тавих талаар зөвлөмж
Сонгуулийн сурталчилгаанд хяналт тавьж ажилласан тайлан
РДӨНХТ-ийн 2021 оны 01 сарын 04-ний өдрөөс 2021 оны 06 сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэсэн хэмжилт, хяналт, шалгалтын товч мэдээлэл