Шинэчлэгдсэн: 2015/04/08


Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарын болон холбогдолтой зарим үндэсний хөтөлбөрүүдийн судалгаа

Үндэсний хөтөлбөрийн нэр Баталсан байгууллага, огноо   Хөтөлбөрийн үндсэн зорилго
1 Бүртгэл мэдээллийн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөр /2008-2012 он/ ЗГ-ын 78 тоот  тогтоол 2008.02.27 Төрөөс иргэд, байгууллагад үзүүлэх үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай болгох, түүний чанарыг сайжруулах, бүртгэлийн төгөлдөршлийг бүрдүүлэх, улмаар хүнд суртал, авлигатай тэмцэх зорилготой.
2 Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр /2010-2015 он/ ЗГ-ын 141 тоот  тогтоол 2010.06.02 Монгол Улсын төрийн байгууллага, төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын цахим мэдээллийн сан, мэдээлэл түүнийг дэмжих дэд бүтцийн цахим аюулгүй байдлыг хангах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх замаар үндэсний аюулгүй байдал, иргэдийн үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулахад оршино гэж заасан болно.
3 Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн сүлжээг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр /2010-2015 он/ ЗГ-ын 275 тоот  тогтоол 2010.10.27 Монгол Улсын радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн сүлжээг тоон технологид бүрэн шилжүүлснээр, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг бүх иргэдэд чанартай, хүртээмжтэй, илүү их мэдээллийг хүртээх, мэдээлэл харилцаа холбооны шинэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлж, хэрэглээг нэмэгдүүлэх, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оршино.
4 Өрх бүрт шуудан үндэсний хөтөлбөр ЗГ-ын 126 тоот  тогтоол 2011 Монгол Улсад шуудангийн үндсэн сүлжээг бий болгох, үндсэн сүлжээний дамжуулах чадварыг сайжруулж, сүлжээгээр дамжих уламжлалт үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж мэдээллийн технологид тулгуурласан шинэ нэр төрлийн үйлчилгээ, хэрэглээг нэвтрүүлэх, шуудангийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай, найдвартай хүргэх боломжийг бий болгоход энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.
5 Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ үндэсний хөтөлбөр /2011-2015 он/ ЗГ-ын 145 тоот  тогтоол 2011.05.03 Мэдээлэл, харилцаа холбооны өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ байгуулах, өргөтгөх, ашиглах, эзэмших, хөгжүүлэх хууль эрх зүй, зохицуулалтын таатай орчин бүрдүүлэх, цаашид хийх арга хэмжээг нарийвчлан тодорхойлсон.
6 Цахим Засаг үндэсний хөтөлбөр /2012-2016 он/ ЗГ-ын 101 тоот  тогтоол 2012.04.04 Төрийн байгууллагын үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, төрийн бодлого боловсруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг хүртээмжтэй, чирэгдэлгүй болгож, цахим үйлчилгээг хөгжүүлж нэвтрүүлэх зорилго, зорилтуудыг тодорхойлсон болно.
7 “Монгол УлсынҮндэсний хиймэлдагуул хөтөлбөр” ЗГ-ын 137 тоот тогтоол 2012.11.24 Үндэсний хиймэл дагуул хөтөлбөрийн зорилго нь сансар судлал, сансрынтехнологийг Монгол Улсад хөгжүүлэн нутагшуулах, үндэсний хиймэл дагуул хөөргөх,эзэмших, ашиглах, энэ чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэхтэйхолбогдсон үйл ажиллагааг нарийвчлан тодорхойлж, хэрэгжүүлэхэд оршино.

Бусад мэдээлэл

Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам журмын төсөлд санал авч байна
"Боловсролын салбар дахь цахим шилжилт" хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журам батлагдлаа
Мониторингийн 2020 оны 7 дугаар сарын тайлан
“Үндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээл болон шилдэг телевиз, радио шалгаруулах уралдаан”-ы дүн гарлаа
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 7 дугаар сард хүлээн авсан баримт бичгийн мэдээ
Т.БАТБОЛД: СОНГУУЛИЙН ХУГАЦААНД “ФЭЙСБҮҮК” КОМПАНИТАЙ ХАМТРАН ХУУЛЬ ЗӨРЧСӨН 403 КОНТЕНТЫГ ХЯЗГААРЛАСАН
Харилцаа холбооны зохицуулах хороо Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулиар хамтран ажилласан төрийн болон хувийн хэвшлийн аж, ахуй нэгж байгууллагуудтай уулзалт зохион байгууллаа
Журмын төсөлд санал авах тухай
МЭНДЧИЛГЭЭ