Шинэчлэгдсэн: 2018/09/24


“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХӨГЖИЛ-2018” БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН


Архангай аймагт болж өнгөрлөө

ХХЗХ-ноос “Харилцаа холбооны хөгжил-2018” сэдэвт бүсийн зөвлөгөөнийг   есдүгээр сарын 20-21-ний өдрүүдэд Архангай аймгийн төв Эрдэнэбулган суманд зохион байгууллаа.

Энэхүү зөвлөгөөнд үүрэн болон суурин холбоо, интернет, радио телевизийн өргөн нэвтрүүлэг, шуудангийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын Архангай, Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Завхан, Төв аймаг дахь харилцаа холбооны тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн төлөөлөл оролцож байна.

Төвийн бүсийн 6 аймгийн хэмжээнд давхардсан тоогоор нийтдээ 120 гаруй иргэн, аж ахуйн нэгж, компани тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа бөгөөд зөвлөгөөний хүрээнд ажлын хэсгээс хийсэн хяналт шалгалтанд 65 аж ахуй нэгж хамрагдсан бөгөөд ажлын хэсэг санал, дүгнэлтээ танилцууллаа.

Тус зөвлөгөөн нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын бодлого, зохицуулалт, хууль тогтоомж түүний хэрэгжилт, үйлчилгээ эрхлэгчдэд тавигдах нөхцөл шаардлагууд, салбарын судалгаа шинжилгээний дүн, тайлан мэдээллийг тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд таниулах явдал юм.

Мөн төвийн бүсийн аймгуудад харилцаа холбоо, мэдээллийн технологийн үйлчилгээ  эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийсэн төлөвлөгөөт хяналт, шалгалтын дүнг танилцуулан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй харилцан санал солилцож тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж байгаагаараа онцлог юм.  

Энэ удаагийн зөвлөгөөнд үүрэн холбоо, олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчид болон болон Холбоо, мэдээлэл технологийн сургуулийн профессор, багш нар харилцаа холбооны салбарын шинэ техник технологийг хөдөө орон нутагт нэвтрүүлэх, интернетийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим төлбөр тооцоо болон  интернетэд суурилсан үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх, таниулах талаар мэдээлэл өгч, хэлэлцүүлэг зохион байгуулж, хуралдаанд оролцогчид хамтарсан зөвлөмж гаргалаа.

 

ХӨТӨЛБӨР, ИЛТГЭЛ

Салбарын эрх зүйн орчин, өнөөгийн байдал

Сэдэв: Харилцаа холбооны салбарын бодлого зохицуулалт

Сэдэв: Харилцаа холбооны салбарын хөгжлийн чиг хандлага

Сэдэв:Харилцаа холбооны cалбар орон нутагт

 
 
 
 
 
 

 

 

 

Бусад мэдээлэл

Э.ЭНХТУЯА: ЦАХИМ ОРЧИНД ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХАД ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ БАЙНА
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНД ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ, ХҮСЭЛТ ШИЙДВЭРЛЭЛТИЙН МЭДЭЭ
Дэлхийн шуудан холбоо шинэ удирдлагаа угтан авлаа
ОРОН НУТГИЙН ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Цахим орчинд хүүхдийн эсрэг кибер гэмт хэрэгтэй тэмцэх чадавхыг дээшлүүлэх сургалт зохион байгуулагдаж байна
ХХЗХ, ЦЕГ ХАМТРАН “ЦАХИМ СОЁЛ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЭЭ
“Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа радиогийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрт хяналт, мониторинг хийх” зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрт хяналт мониториг хийх зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Хамтын ажиллагаа-2021
Шуудангийн илгээмж хүргэх хяналтын хугацааг тогтоолоо