Шинэчлэгдсэн: 2018/09/04


ХХЗХ-ны урилгаар Фэйсбүүк компанийн төлөөлөгчид Монголд ирнэ


Харилцаа холбооны зохицуулах хорооны удирдлага 2018 оны гуравдугаар сард Испани улсын Барселон хотод болсон “Мобайл Ворлд конгресс” их хурлын үеэр Фэйсбүүк компанийн удирдлагуудтай уулзалт хийж урьсны үр дүнд тус компанийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчид есдүгээр сарын 4-7-ны өдрүүдэд манай улсад ажиллахаар ирэх гэж байна.

 

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Жеорж Чен - Хонг Конг, Тайван, Монгол улс болон Олон нийтийн бодлого хариуцсан захирал, Жефф Ву – Ази Номхон далайн бүсийн Аюулгүй байдлын бодлого хариуцсан нэгжийн захирал, Майкл Ай Юүн - Ази Номхон далайн бүсийн Аюулгүй байдлын бодлого хариуцсан менежер, Рой Тан – Улс төр, Засгийн газрын олон нийттэй харилцах менежер зэрэг хүмүүс багтаж байна. Фэйсбүүк компанийн төлөөлөгчид манай улсад ажиллах хугацаандаа Монгол улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатартай уулзаж, Харилцаа холбооны зохицуулах хороо, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай цахим орчин дах мэдээллийн аюулгүй байдал, бодлого зохицуулалтын талаар зөвлөлдөж хамтран ажиллах юм.

 

Мөн үүнээс гадна төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүдтэй уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөөд байна. 

Бусад мэдээлэл

ХОББИ СУРГУУЛИЙН “ШОНХОРУУД” БАГ АВАРГААР ШАЛГАРЛАА
Олон улсын захидал бичлэгийн 2022 оны уралдаан зарлагдлаа
УЛААНБААТАР ХОТЫН РӨН-ИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД 2021.10.01-2021.10.29 ХҮРТЭЛ ХИЙСЭН СУУРИН ХЯНАЛТЫН МЭДЭЭ
“Харилцаа холбооны сүлжээний дугаарыг хуваарилах, олгох ашиглах журам”-ын нэгдсэн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
2019 оны жилийн эцсийн тайлангийн ном
Б.Болдбаатар, Б.Балгансүрэн нарыг ХХЗХ-ны "ХҮНДЭТ ДЭВТЭР" -т бичиж алдаршууллаа
Богино зайн радио холбооны тоног төхөөрөмжид ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлагын 3 дугаар хавсралт
“Дижитал үйлчилгээ болон апп эдийн засгийн өнөөгийн байдал, зохицуулалтын орчны талаарх”- цахим хэлэлцүүлэг зохион байгууллаа
Анхааруулга
“Хаягжуулалт, шуудангийн нэгдсэн кодын хэрэглээ” ​цахим сургалт зохион байгуулагдлаа