Шинэчлэгдсэн: 2018/05/24


БНСУ-ын RAPA байгууллагаас хэрэгжүүлж байгаа “ МЭДЛЭГ хуваалцах хөтөлбөр ”-ийн тайланг хүлээн авлаа


Тус хорооны хүсэлтээр Монгол Улсын радио долгионы хяналт, баталгаажуулалтын системийг сайжруулах зөвлөх үйлчилгээ БНСУ-ын Засгийн газрын санхүүжилттэйгээр ”Монгол Улсын үндэсний радио давтамжийн менежмент, хяналтын системийг сайжруулах” нь сэдвээр 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 4 сарыг хүртэл хугацаанд амжилттай хэрэгжиж дууслаа.

Төслийн хүрээнд БНСУ-ын радио давтамжийн удирдлага, хяналт, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн баталгаажуулалтын арга туршлага, хөгжлийн үе шатуудад тулгарч байсан саад бэрхшээлийг хэрхэн даван туулсан тухай болон шинэ технологи тухайлбал 5G ба IoT хөдөлгөөнт холбооны хөгжлийн чиг хандлагын талаар сургалтыг Монгол Улсад болон БНСУ-д 2 удаа зохион байгуулсан юм.

Түүнчлэн төслийн төслийн чухал хэсэг нь Монгол Улсын радио давтамжийн удирдлага, хяналт, баталгаажуулалтын системийг орчин үеийн хөдөлгөөнт өргөн зурвасын холбооны хурдацтай хөгжил, технологийн нэгдэн нийлэлтийн энэ үед хөгжүүлэхэд тулгарч байгаа асуудлуудыг даван туулахад БНСУ-ын төслийн багаас ирүүлсэн зөвлөмж юм.

Энэ удаа 2018 оны 4 сарын 26, 27-ны өдрүүдэд зөвлөх үйлчилгээний төслийг хэрэгжүүлж байгаа БНСУ-ын багийн зөвлөх, мэргэжилтнүүд хүрэлцэн ирж төслийн тайланг хүлээлгэн өгч  шинэ технологийн хандлага, үүрэн холбоо, давтамжийн хяналт мониторинг, баталгаажуулалтын талаар зөвлөмж танилцуулга хийх  семинарыг зохион байгууллаа.

Уулзалт, семинарын үеэр төслийн багийн мэргэжилтнүүд 5 дах үеийн үүрэн холбоо, давтамжийн зохицуулалт, баталгаажуулалтын системийн Монгол, БНСУ-ыг харьцуулсан илтгэл, судалгааны үр дүн, боловсруулсан зөвлөмжийг танилцуулж төслийн тайланг ХХЗХ-ны талд хүлээлгэн өгөв.

Зөвлөх үйлчилгээний тайланд Монгол улсын радио давтамжийн  хяналтын системийн үйл ажиллагааг үндэсний хэмжээнд хэрхэн явуулах талаар, тоног төхөөрөмжийн баталгаажуулалтын системийг сайжруулах, баталгаажуулалтын лабораторийг ямар үе шаттайгаар хэрхэн зохион байгуулах талаар тусгасан байна.

Тайлангийн үйл ажиллагаанд тус хорооны мэргэжилтэн инженерүүдээс гадна Сангийн яам, ХХМТГ болон үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

 

Бусад мэдээлэл

ХОББИ СУРГУУЛИЙН “ШОНХОРУУД” БАГ АВАРГААР ШАЛГАРЛАА
Олон улсын захидал бичлэгийн 2022 оны уралдаан зарлагдлаа
УЛААНБААТАР ХОТЫН РӨН-ИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД 2021.10.01-2021.10.29 ХҮРТЭЛ ХИЙСЭН СУУРИН ХЯНАЛТЫН МЭДЭЭ
“Харилцаа холбооны сүлжээний дугаарыг хуваарилах, олгох ашиглах журам”-ын нэгдсэн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
2019 оны жилийн эцсийн тайлангийн ном
Б.Болдбаатар, Б.Балгансүрэн нарыг ХХЗХ-ны "ХҮНДЭТ ДЭВТЭР" -т бичиж алдаршууллаа
Богино зайн радио холбооны тоног төхөөрөмжид ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлагын 3 дугаар хавсралт
“Дижитал үйлчилгээ болон апп эдийн засгийн өнөөгийн байдал, зохицуулалтын орчны талаарх”- цахим хэлэлцүүлэг зохион байгууллаа
Анхааруулга
“Хаягжуулалт, шуудангийн нэгдсэн кодын хэрэглээ” ​цахим сургалт зохион байгуулагдлаа