Улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүн, мэдээлэл


          ХХЗХ-ны даргын А/48 тоот тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу Шуудангийн Зохицуулалтын Газар, Зах зээл үнэ тариф, судалгааны газраас хамтран улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нийт 39 аж ахуйн нэгжээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 24 аж ахуйн нэгжид 2018 оны 03 дугаар сарын 15-наас 23-ны өдрүүдэд ажлын байран дээрх шалгалтыг хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Шалгалтыг дараах дөрвөн үндсэн үзүүлэлтээр явуулж дүгнэлээ. Үүнд:

  1. Ажлын байрны стандарт шаардлага хангасан байдал, орчин нөхцөл, аюулгүй байдал, илгээмжийн хадгалалт хамгаалалтыг 11 шалгуураар дүгнэхэд нийт шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн дундаж үнэлгээ 78 хувийн үзүүлэлттэй гарав.
  2. Тусгай зөвшөөрлийн болон харилцан холболтын мөн бусад гэрээний сунгалт, үр дүн, хэрэгжилтийг гурван шалгуураар дүгнэхэд дундаж үнэлгээ 96 хувийн үзүүлэлттэй байна. 
  3. Анхан шатны бичиг баримтын бүрдэл, хэрэглээ, стандарт технологийн мөрдөлтийн байдлыг зургаан шалгуураар дүгнэхэд 14 аж ахуйн нэгж 70 хувиас доош үнэлгээ авсан үзүүлэлттэй дүгнэгдлээ.
  4. Тусгай зөвшөөрлийн гэрээний нөхцөл шаардлагын биелэлтийг найман шалгуураар дүгнэхэд дундаж үнэлгээ 83 хувьтай байна.  

Дээрх дөрвөн үндсэн үзүүлэлтийг нэгтгэж, дундаж үнэлгээг гаргахад:

  • 70-аас доош хувийн үнэлгээтэй 6 аж ахуйн нэгж,
  • 71-85 хувийн үнэлгээтэй  9 аж ахуйн нэгж,
  • 86-аас дээш хувийн үнэлгээтэй 9 аж ахуйн нэгж байгаа ба нийт дундаж үнэлгээ 79 хувьтай байгаа нь улс хоорондын илгээлтийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа харьцангуй тогтворжсон, хангалттай гэж үнэлэгдлээ.

         Энэхүү шалгалтын ажлын мөрөөр шуудангийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа эрхэлж буй нийт шуудангийн үйлчилгээ эрхлэгчдэд анхааруулах, үйл ажиллагааг нь сайжруулах арга хэмжээ, үүрэг даалгаврын жагсаалтыг хүргүүлэх, биелэлтэд нь хяналт тавьж, гэрээний нөхцөл шаардлага, шуудангийн стандарт технологийн мөрдөлтийг хангуулахаар ажиллаж байна.   

 

ШУУДАНГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

Бусад мэдээлэл

Улаанбаатар хотын РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020.11.02-2020.11.30 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
Мониторингийн 2020 оны 10 дугаар сарын тайлан
Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлаагүй 13 чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд албаны хэрэгцээний QR зөвшөөрөл авах хүсэлтээ nokshtab@ulaanbaatar.mn хаягаар явуулна уу.
Санал авах тухай
Мэдэгдэл "Цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхлэгчдэд"
"Бүх нийтийн бэлэн байдал"-ын зэрэгт шилжүүлсэн хугацаанд иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг info@crc.gov.mn цахим хаягаар хүлээн авч байна
“COVID-19”-тэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх “Shuurkhai 119” мобайл аппликэйшн хэрэглээнд нэвтрүүлсэн байна
РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ЗӨВЛӨМЖ
Монголын сайтын холбоо уриалга